Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 4 January

    Өнөөдөр 3 хулгана давхацсан өдөр

    Билгийн тооллын XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн өвлийн дунд Шар хулгана сарын 21 сумяа гараг. 4 ногоон мэнгэтэй, ус суудалтай, үхэх барилдлагатай, бага морь одтой, Хар хулгана өдөр. 2021 оны 1 сарын 4 н хулгана жилийн хулгана сарын хулгана өдөр 12 жилд 1 удаа таaрдаг өдөр энэ өдөр хишиг даллага авахуулах ажил үйл даатгах буян заяагаа тэгшитгэхэд …

  • 4 January

    Автобусны зорчих карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-10:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа. Амралтын өдрүүдэд нийт 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 420 гаруй такси үйлчилгээнд явсныг нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээлэв. Түүнээс гадна нийтийн тээврээр үйлчлүүлэх U-money карт цэнэглэх 75 цэг ажиллаж байгаа ба амралтын өдрүүдэд ажилласан 54 цэгээр иргэд 9,189 карт уншуулж, …

  • 4 January

    Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.04/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар дээрх хугацаанд 34419 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 890 автобус, 369 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн …

  • 4 January

    Өнөөдрөөс шинжилгээ авч эхлэх төвүүдийн хаяг, байршил

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дараах хаяг, байршилд шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагааг зохион байгуулна. Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.  БАЯНГОЛ ДҮҮРЭГ: 13-р сургууль 20-р сургууль 47-р сургууль 114-р цэцэрлэг  БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 21-р сургууль 48-р сургууль 69-р …

  • 4 January

    “LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэрлэгч “Цэс хайрхан” хэрэглэгчдээсээ уучлал хүслээ

    УУЧЛАЛ ХҮСЭХ ТУХАЙ Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан …

  • 4 January

    Цахилгааны гомдол авах утсыг есөн дүүрэгт ажиллуулж эхэллээ

    Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг авах юм байна. Нэмэлт дугаарууд ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх юм.

  • 4 January

    Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

        КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний …

  • 4 January

    А.Амбасэлмаа: 23 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 13621 хүн шинжилгээ хийхэд 23 хүнд коронавирусийн халдвар  илэрлээ. Тодруулбал -2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. -Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ.  -Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голомтын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн …

  • 4 January

    Нэгдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гаригийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна. Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж …

  • 4 January

    Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

    КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны …

  • 4 January

    Цахилгаан эрчим хүчний асуудлаар иргэдийн санал хүсэлтийг авах утсыг нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулж эхэллээ

    Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн  дагуу ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах юм байна. Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.

  • 4 January

    Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

    Цаг уурын байгууллагаас нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн өмнөд, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говь болон Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн …

  • 4 January

    Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс доорх цэгүүдэд шинжилгээ авч байна. Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. БАЯНГОЛ ДҮҮРЭГ: 13-р сургууль20-р сургууль47-р сургууль114-р цэцэрлэг. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 21-р сургууль48-р сургууль69-р сургууль133-р сургууль142-р сургууль. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: 9-р сургууль12-р сургууль36-р сургууль62-р сургууль67-р сургууль83-р сургууль. …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,  6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …

  • 3 January

    Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй аймгуудад ЕБС-ийн танхимын хичээлийг нээнэ

    Коронавирусийн халдвараас шалтгаалан улсын хэмжээнд танхимын хичээлийг зогсоогоод байгаа. ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс сурагчдын амралт дуусах юм. Тиймээс цаашдаа ЕБС-ийн тахимын хичээлийг нээх, эсэх талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.Тэрээр “Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй бүс нутгуудад танхимын сургалтыг цахим сургалттай хослуулан явуулахаар ярьж байна.  Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр баттай хэлж чадахгүй. Давхар явуулна гэж холбогдох бэлтгэл …