Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 23 November

    А.Амбасэлмаа: Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 11 хүнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 11 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарын голомтод 11 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Тусгаарлах ажиглах байранд …

  • 23 November

    Хэрвээ хөл хорио тогтоогүй бол нийслэл хотод бүртгэгдсэн голомтыг хумьж чадахгүйд хүрэх байсан

    Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоохоор үндэсний хэмжээнд хийгдсэн 4-р судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дөнгөж дөрвөн хувь нь л ямар нэг өвчлөлд өртөх эрсдэлгүй гэж гарсан. Энэ нь нөгөө талаас хүн амын дийлэнх нь суурь архаг өвчтэй буюу коронавирусийн халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэнд нь хүндрэх эрсдэлд орно гэсэн үг юм. Тиймээс ийм өндөр эрсдэлтэй …

  • 23 November

    Б.Буджаргал “Зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлт”-ийн тэмцээнд түрүүллээ

    АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн юм. Тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ. Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн …

  • 23 November

    Ж.Сандагсүрэн: Нийтийн тээврээр зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм” гэдгийг …

  • 23 November

    Я.Содбаатар: Улаанбаатарт “түгжигдсэн”орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг хийнэ

    Өчигдөр /2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе. ЭМ-ийн сайд …

  • 23 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 22 November

    Эрээн хотын ард түмэн “Сэтгэлийн дэм” тусламжийн аян эхлүүлжээ

    Монголчуудад  туслахаар  Эрээн хотод амьдардаг Цэнгэлт “Сэтгэлийн дэм”  аянг зохион байгуулжээ. Өглөө.мн сайт хамтран ажиллаж байна. Уг тусламжийг Нийслэлийн онцгой комиссын хамт олонд хүлээлгэн өгөхөөр боллоо. Цэнгэлт Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай.  Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байна. Өөрийн санаачлагаар  вичатаар уриалга дэвшүүлж 11 сарын 20 нд тусламжийн аянг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх …

  • 21 November

    Нийтийн тээвэр энгийн горим луу шилжлээ

    УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

  • 21 November

    МУИС-д сурдаг орон нутгийн харьяалалтай оюутнууд судалгаанд яаралтай хамрагдана уу

    Монгол Улсын Их Сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд 119.mn сайтад хандан судалгаанд яаралтай хамрагдахыг тус сургуулиас мэдээллээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны 119.mn цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдах юм байна. Орон нутгийн харьяалалтай бүх оюутан тус судалгаанд хамрагдах шаардлагатай болохыг МУИС-иас анхаарууллаа.

  • 21 November

    Эхнэрээ хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалжээ

    Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. …

  • 21 November

    А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. Дахин шинээр 21 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговьт 6, Орхонд 4 тохиолдол бүртгэгдлээ.Улсын хэмжээнд багц тохиолдол 142 болоод  байна. Задлан хэлбэл, Улаанбаатарт 38, Дорноговь аймагт 12, Сэлэнгэ аймагт 58, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол тус …

  • 20 November

    Видео:Дуучин С.Хишигжаргал “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууг шинэчлэн дуулжээ

    “UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээнд оролцож урлагт анх хөл тавьж байсан нэгэн бол дуучин С.Хишигжаргал юм. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж “Мартагдашгүй намар-2”кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны танил болсон. Тэрбээр дуулах, жүжиглэхээс гадна телевизийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон билээ. Дуучин С.Хишигжаргал 2018 онд анхны бие даасан “Хатан зүрх” тоглолтоо хийснээс хойш олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдодоо …

  • 20 November

    Ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах заавар

    Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах зааврыг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны арванэгдүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн …

  • 20 November

    Кино сонирхогч танд санал болгох ТАВАН олон ангит кино

    Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлж, гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн найдвартай арга бол дархлаагаа дэмжиж, гэртээ байх. Тиймээс гэртээ байгаа нийт хүмүүстэй зориулан 2020 онд бүтээгдсэн драм, спорт, зөгнөлт, эротик, инээдмийн гээд өөр өөр жанрын, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Монгол улсад бүтээгдсэн таван олон ангит киног санал болгож байна. 1.QUEEN’S GAMBIT – БЭРСНИЙ НҮҮДЭЛ Улс: АНУ Он: 2020 Бүлэг: 1 …

  • 20 November

    Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

     Ипотекийн корпорациас мэдэгдэл гаргажээ.Уг мэдэгдэлд:Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой. Ариг банкГоломт банкКапитрон банкТөрийн банкХаан банкХасбанкХудалдаа хөгжлийн …