Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 16 November

    У.Хүрэлсүх:Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. –       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг …

  • 16 November

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгалаа

    Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлын эхэнд УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг …

  • 16 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун …

  • 14 November

    Ж.Амгалан: Маршрутаа нуувал хатуу хариуцлага тооцно

    УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, халдвар авсан иргэнтэй ойрын, дам хавьталд орсноо санаатай, болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал. Дээр нь хавьтагчдыг олоход маш их цаг зав, хөрөнгө мөнгө …

  • 14 November

    Маргааш УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    Коронавирусийн халдвар Монгол Улсад дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хатуу хөл хорионы дэглэмийг баримталж байна. Дотоодын тархалт эрчтэй нэмэгдэх хандлагатай учраас хатуу хөл хорионы дэглэмжийг дахин сунгаж магадгүй гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн.  …

  • 13 November

    Согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн, зарсан 2 газрын үйл ажиллагааг зогсоолоо

    Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд: • Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх • Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, …

  • 13 November

    БНХАУ Байденд баяр хүргэв

     Хятад улс АНУ-ын ард түмний сонголтыг хүндэтгэж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Гэсэн хэдий ч санал хураалтын үр дүнг хуулийн дагуу гаргана гэж ойлгож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин өнөөдөр (2020.11.13) мэдэгджээ. “Бид АНУ-дахь ерөнхийлөгчийн сонгуулийг улс оронд нь төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хэрхэн хүлээн …

  • 13 November

    КОВИД-19 Лавлах утсанд холбогдох “Шуурхай 119”аппликейшн

    Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа билээ.  Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа …

  • 13 November

    Теле хичээлийг үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

    Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн бөгөөд дараах хуваариар гаргаж байна. Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз 1 дүгээр анги  25 дугаар суваг телевиз 2 дугаар анги C1 телевиз 3 дугаар анги Эх орон телевиз 4 дүгээр анги UBS телевиз 5 дугаар анги ETV …

  • 13 November

    Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна. Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.

  • 13 November

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дүүргүүдэд  24 цагаар Шуурхай штаб ажиллаж байна. НМХГ-ын газарт удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй  албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж санал гомдолд хариулт, …

  • 13 November

    Архи,согтууруулах ундаагаар үйлчилж байсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ

    Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарсан хоёр газрын үйл ажиллагааг зогсоолоо. Тухайлбал, уг шалгалтын хүрээнд дараах зөрчил дутагдал илэрлээ. Үүнд: – БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд 2 иргэнд Соёрхол нэрийн 3 шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн 4 лааз пиво худалдан …

  • 13 November

    Хүүхэд хараа хяналтгүй, хоол хүнсгүй байгаа бол 108 утсанд мэдэгдээрэй

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дараах анхааруулгыг хүргэлээ.  “Улаанбаатар, эсвэл аймаг, орон нутагт хөл хорионд орсон иргэд ээ! Гэрт тань хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэн бол Хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдээлээрэй. Бид таны хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэх болно. Таны эргэн тойронд хүүхэд хараа хяналтгүй, хоол хүнсгүй, эсвэл эцэг эхийн хүчирхийлэлд байгаа бол Та Заавал мэдээлээрэй” гэлээ. Хүүхдийн тусламжийн утас 108

  • 13 November

    ГЕГ: 600 кг дэрэвгэр жиргэрүү, 919 кг байгалийн мана чулууг хилээр нэвтрүүлэхийг завджээ

    Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна. Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар …

  • 13 November

    Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал 3000 орчим хүнийг хяналтад оруулжээ

    ХӨСҮТ болон Зоонозын үндэсний төвийн нэгдсэн лабораторид өдөрт 3000-4000 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой. Үүн дээр нэмж Улаанбаатарт коронавирусийн шинжилгээ авах 11 цэг байгууллаа. Тээврийн жолоочийн хоёрдогч хавьтал болсон 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулсан бөгөөд энэ хүмүүсийг харьяаллын дагуу 11 цэгт дуудан шинжилгээ авах юм байна. Мөн тодорхой хавьталгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ …