Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 4 November

    Р.Гончигдорж:Дэд ерөнхийлөгчийн хувьд цөөхөн удаа Ерөнхийлөгчийн эзгүйд хууль батламжлахад гарын үсэг зурсан байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан Раднаасүмбэрэлийн Гончигдоржийн TV-5 телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Та  Монгол Улсын Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу? -Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц бий болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдаж өнөөдөр 30 жил болжээ. …

  • 4 November

    У.Өлзийцэцэг: Дорноговь аймгийн гүний ус байгалиасаа эрдэсжилт ихтэй нь тогтоогдсон

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ …

  • 4 November

    73 настай иргэн 13 давхраас үсэрч, нас барсан хэрэг гарчээ

    Өчигдөр /2020.11.03/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байрны 13 давхраас 73 настай эрэгтэй унаж амиа алджээ. Тодруулбал, 12:37 цагт тус байрны өргөтгөлийн дөрөвдүгээр давхарт хүн унаж нас барсан дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Улмаар Онцгой байдлын алба ажилчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ю 13 давхраас …

  • 4 November

    Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ

    Баян-өлгий аймагт тандалтаар хийгдсэн шинжилгээгээр  нэг иргэнээс коронавирусийн эсрэг биет илэрчээ. Тодруулбал тухайн иргэн 6 сарын 11-нд  гадаадаас ирсэн иргэн аж. Тухайн үедээ  ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдээд гарсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

  • 4 November

    “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг баталлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Манай улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл …

  • 4 November

    ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …

  • 4 November

    Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан талаар сайд Г.Ёндон танилцуулав. Үүнтэй холбогдуулан: –       Салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх, хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах –       Үндэсний геологийн албаны харьяанд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг ажиллуулах –       Газрын тос дамжуулах хоолойн төслийн техникийн даалгавар боловсруулах, сонгон шалгаруулалт зарлах …

  • 4 November

    Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж олголоо

    Дэлхий дахинд тархаж буй коронавируст (COVID-19) халдвар Монгол улсад анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдснээс хойш 8 сарын хугацаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний 8 багийн нийт 92 мэргэжилтэн дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын …

  • 4 November

    Б.Заяабал: Татвартай холбоотой 45 үйлчилгээ ЦАХИМД шилжлээ

    Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал, “E-Mongolia”-ийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломж бүрдэж байна. Татвартай холбоотой үндсэн 45 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ. Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан …

  • 4 November

    ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх журмыг баталлаа

      Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам”-уудыг шинээр баталлаа.  Улсын Их Хурлаар 2020 оны …

  • 4 November

    Улаанбаатар хотод Австрийн визийн төв нээгдлээ

    Улаанбаатар хотноо Австрийн виз мэдүүлэх төвийг нээжээ. ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулах юм: Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны …

  • 4 November

    З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр ажиллаж буй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7, 18, 19 дүгээр хороонд ажиллан сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой учирч буй бэрхшээл, асуудлыг иргэдээс сонсон, угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагааны зөвлөмж …

  • 4 November

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.5 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар амбулаторийн 87.707 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3945 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 36.4 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4 нас, 15.7 хувийг 5-9 нас, 8.8 …

  • 4 November

    Д. Нямхүү: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, -10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. -11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж …