Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 30 October

    “Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь” сэдэвт дэлхийн онлайн чуулган боллоо

    НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Орон нутгийн удирдлагын манлайллыг дэмжих нь” сэдэвт дэлхийн онлайн чуулганыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Дэлхийн 117 орны 1100 гаруй оролцогч оролцсон энэхүү чуулганаар “Гамшигт тэсвэртэй хотууд 2030” хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын урилгаар тус чуулганд гол илтгэгчээр оролцсон юм. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь НҮБ-ын …

  • 30 October

    Ц.Батбуян: Хэн нэгний төлөө зориулсан чин сэтгэл бүхэн эргэн ирдэг гэдэгт итгэдэг

     Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Цэдэндамбын Батбуянг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ярилцлаа. Түүний хувьд 15 дахь жилдээ ард түмнээ авран хамгаалах тангараг биелүүлж байгаа  алба хаагч. Түүнчлэн чөлөөт бөхийн нэгдүгээр зэрэгтэй. Аймгийн начин цолтой. Онцгой байдлын газрынхаа шагайн харвааны багийн гишүүн гээд өөрийнхөө сонирхлоор спортын олон төрөлд …

  • 30 October

    Т.Мөнхсайхан: “КОВИД-19 цар тахал нь манай эрүүл мэндийн тогтолцооны байдал, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодитоор туршлаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Европын холбооноос Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төсөл гурван жилийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбар …

  • 30 October

    “1800-0119” төв ашиглалтад орсноор эмнэлэгт очиж үзлэгийн цаг авах иргэдийн тоо 36 хувиар буурчээ

    Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог, тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг хүндрэл, чирэгдэлтэй байсан. Энэхүү хүндрэл, чирэгдлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайханы санаачлагаар “Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулаад байгаа билээ. Эхний ээлжид цаг захиалгын 1800-0119 дугаарт ЭМЯ-ны харьяа есөн төрөлжсөн төв эмнэлэг, дүүргийн зургаан эмнэлэг холбогдсон. Тус төвийг Эрүүл мэндийн хөгжлийн төв …

  • 30 October

    Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал

    ГССҮТөв санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтын нээлт өнөөдөр /2020.10.30/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаа ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ГССҮТөвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл нар оролцов.ГССҮТ-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэ сургалтыг нийслэлийн СХД-ийн төрийн өмчит …

  • 30 October

    Хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын 4-т Улаанбаатар жагсч байна

    Дэлхийн улс орнуудын агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг iqair.com цахим хуудаст өнөөдөр /2020.10.30/-ийн байдлаар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын дөрөвдүгээрт Улаанбаатар хот жагсчээ. Хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний гуравт  Пакистаны Лахор, Энэтхэгийн Дели, 1950-аад онд баригдсан, өнөө хүртэл нүүрс, хуучин технологиор ажилладаг дулааны станц болон төмөрлөгийн үйлдвэрүүд ихтэй Хятадын Шэньян хот жагссан байна. Эдгээр хотуудыг “US AQI” үнэлгээгээр жагсаасан ба …

  • 30 October

    Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23932 тэргэнцэртэй иргэн байна

    Шадар сайдын ивээл дор “Бид Хэрэглэгч” хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд боллоо.Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий …

  • 30 October

    “Москва-1980” олимпод оролцсон ахмад жүдочдод хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч профессор Жигоро Каногийн мэндэлсэн өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон 2011 оноос жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр Монголын жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдаг сар бүрийн тэмцээнээ зохион байгууллаа. Энэ тэмцээнийг Монголын жүдочид зуны олимпийн наадмаас анхны медалиудыг эх орондоо авч …

  • 30 October

    Монгол залуу бүх японы ахлах сургуулийн аварга болов

    Коронавирусийн цар тахлын улмаас Япон улсад чөлөөт бөхийн бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байв. Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотод боллоо. 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. Түүний сурдаг Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ. …

  • 30 October

    “И-МАРТ” худалдааны төвд дэлбэрэлт үүсч гал гарчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт газар хөдлөлт болсны улмаас  “И-МАРТ” худалдааны төвд дэлбэрэлт үүсч, цахилгаан хангамжинд доголдол гарсан,  5 давхарын автомашины зогсоолын хэсэгт гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу тус худалдааны төвд  гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, нийслэлийн Аврах анги 105, Баянзүрх …

  • 30 October

    БНХАУ-д халдварын 47 тохиолдол шинээр илэрчээ

    БНХАУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын 47 тохиолдол шинээр илэрсний 23 нь дотоодод халдварлаж, 24 нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ. Дотоодод халдварласан тохиолдлууд нь бүгд баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд бүртгэгдсэн шинж тэмдэггүй тохиолдлууд бөгөөд батлагдсан тохиолдлын ангилалд оруулжээ. Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, зургаа …

  • 30 October

    Коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

       Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өгөв. Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдол 340 хэвээрээ байна.  Үүнээс эдгэрсэн нь 312 бөгөөд 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. 21 хүн хөнгөн, 7 хүний бие хүндэвтэр байна. 

  • 30 October

    Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг ТАЗ-өөс зөвлөлөө

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ. Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч …

  • 30 October

    ГХЯ-наас “Чингис хаан” монгол хаадын музей байгуулах ажлын хүрээнд цахим форум зохион байгуулав

    “Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав. Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа …

  • 30 October

    О.Бэлгүтэй: Энэ хослол надад зохиж байна уу гэж асуутал худалдагч эгч “Та Бурхан багш мөн үү” гэсэн

    MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрийг бүтээсэн МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны Орчуулгын найруулагч, дуу оруулагч-жүжигчин О.Бэлгүтэйг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Босго тотго” 60 ангит, “Нарны жим” 55 ангит сериал …