Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 24 August

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгааны баг ажиллана

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно. Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” …

  • 24 August

    Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхийг дэмжлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа. Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ахмадын өргөөний барилга барихаар тусгасан. Ахмадын өргөө нь …

  • 24 August

    Г.Ганбат: Цахим шилжилт хийхэд удирдлагын манлайлал, хүсэл зориг, дэмжлэг хамгийн чухал

    Г.Ганбат Их Британийн Нэгдсэн Вант улсаас олгодог Chevening тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ирэх есдүгээр сард Sussex-ийн  Их сургуульд Мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар явах гэж буй тэрээр мэдээллийн технологийн салбарт 16 жил ажиллажээ. Эрдмийн их аялалд гарахаас өмнө яг одоогоор түүний хийж буй ажил гэвэл Төрийн албаны зөвлөл, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй …

  • 24 August

    ИЦББХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 11 цаг 10 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.    Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг …

  • 24 August

    “Зүүм” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Монголын Урлагийн Зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран тэгш оролцоот нийгмийн сурталчилсан гэрэл зургийн бүтээлийг шалгаруулах “Зүүм” гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р бага хурлаар 1995 онд зарласан “Бээжингийн Тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 25 жилийн ой, НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан “Би бол тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч” аяныг …

  • 24 August

    ГХ-ны яамнаас Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлалаа

    Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон билээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа …

  • 24 August

    Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн …

  • 24 August

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:15 цагт газардана

    УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх …

  • 24 August

    Хүүхдийг буруу тээвэрлэсэн жолоочийг хуулийн дагуу 50,000 төгрөгөөр торгожээ

    Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ. Иймд эцэг, …

  • 24 August

    Д.Чойжамц:Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой

    -Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж булж орхино гэдэг тусгүй хэрэг- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцаас цөөн асуултад хариулт авлаа. -Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц …

  • 24 August

    ОБЕГ: Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа. Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм. Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх …

  • 24 August

    Х.Баттулга: Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны …

  • 24 August

    УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

     Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы энэ сарын 21-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.     Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар …

  • 24 August

    Люксембургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ. КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, …

  • 24 August

    ХНХЯ:Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах аяныг “Лантуун дохио” ТББ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзлаа. Уулзалтаар “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаа болон “Ид шидийн орон 1”, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах тал дээр хамтарч ажиллах, ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг …