Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 13 October

    Сонгуулийн өдрөөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа. Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар …

  • 13 October

    Чиндао хотын эмнэлэгт хөл хорьж, 114 мянга гаруй хүнийг тусгаарлав

    Хятадын далайн эргийн Чиндао хотноо ирэх тав хоногт есөн сая хүнийг коронавирусийн халдварыг илрүүлэх оношлогоонд хамруулахаар болжээ. Учир нь 10 орчим хоног үргэлжилсэн баярын өдрүүдийн дараа дотооддоо халдвар тарсан 12 тохиолдол бүртгэгдсэн аж. Хятадад өнгөрсөн наймдугаар сараас хойш коронавирусийн халдварын тархалт буурсан гэж үзэж байсан юм. Гэвч Чиндао хотод аравдугаар сарын 11-нд дотооддоо халдвар тарсан олон тохиолдол бүртгэгджээ. Дотооддоо тарсан …

  • 13 October

    Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

    Аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал …

  • 13 October

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хөдөө сумдын түвшинд хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан шүдээ арчлах дадал олгох, өвчнөөс сэргийлэхэд чиглүүлэн өргөтгөнө

    Монгол улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг …

  • 13 October

    ЗУРХАЙ: Нумын ордын бүсгүйчүүд эерэг бүхнийг хуримтлуулах болно

    Аравдугаар сарын 13-ны өрнийн зурхайг хүргэж байна. Энэ өдөр нумын ордын бүсгүйчүүд бүх цаг үед анхаарлын төвд байх бөгөөд тэдний хэлсэн ярьсан, үйлдэл бүхэн нь олонд таашаагдаж, эерэг бүхнийг хуримтлуулах болно. Ажил хэргийн хувьд ч гайхшралыг төрүүлэхээр зүйлсийг сэдэж хийж магадгүй. Зурхайн дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

  • 13 October

    Олон улсын нислэг хүлээн авах хотын тоог нэмжээ

    Дахин дөрвөн хотоос олон улсын нислэг хийх, мөн гадаадын авиа компанийн нислэг хүлээх авах зөвшөөрлийг ОХУ-ын Засгийн газар олголоо. Эдгээр нь Самара, Владивосток, Грозный, Красноярск юм хэмээн Оросын агаарын тээврийн Росавиация агентлаг мэдээллээ. Үүнээс өмнө Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дону, Казань, Калининград, Новосибирск хотууд агаарын нислэгээ нээсэн юм. Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сарын 27-ноос ОХУ агаарын хилээ хаасан бөгөөд …

  • 13 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар …

  • 12 October

    МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендерийн тэгш оролцоо” хэлэлцүүлэгт оролцлоо

    Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад гарц, шийдэл эрэлхийлсэн “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендерийн тэгш оролцоо” хэлэлцүүлэг өчигдөр Офицеруудын ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл панелистаар оролцож, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд төр болон төрийн бус байгууллагууд  юун дээр анхаарч ажиллавал зохистой талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хүүхэд хамгааллын асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийг …

  • 12 October

    Х.Баттулга: Монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавиад байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна. Булган аймгийн Хялганат тосгоны оршин суугч Х.Батаа: “…Олон малчны хүсэлтийн дагуу би танд нэг л зүйлийг хэлэх гэж ирлээ. Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ төр зөв шийдэхгүй бол сүүлдээ ард түмэнд бүр их хүндрэл учруулж мэдэх хандлагатай, …

  • 12 October

    Төрийн албаны шалгалтын бүртгэл дуусахад ХОЁР хоног үлдлээ

    Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 14-ний 14:00 цагт дуусна. Бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд явагдаж байгаа юм. 2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй. Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу. Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар …

  • 12 October

    Ахмад уран бүтээлчид яамнаас явуулах үйл ажиллагааг дэмжиж оролцохоо илэрхийллээ

    1935 оноос хойш 85 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газар болох “Монгол кино нэгтгэл” нь соёл, урлагийн ууган байгууллагуудын нэг юм. Соёлын сайд С.Чулуун тус байгууллагын кино зураг авалтын зориулалттай павильон,  киноны дуу оруулалт, бичлэгийн зориулалттай студи,  кино нэгтгэлийн хуучин аппарат техник, 14.000 орчим хувцас, жижиг хэрэглэлийн хадгалалт хамгаалалтын байдалтай танилцлаа.  Монгол кино …

  • 12 October

    Ирэх оны эхний хагас жилд НДШ-ийг хөнгөлөлттэй төлнө

    Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд Засгийн газар хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар УИХ-ын даргад танилцуулга хүргүүлэхдээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийн нийт хэмжээг 17% болгон бууруулахаар төлөвлөснөө дурджээ. Тодруулбал, Ковид-19 халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг 2020 онд хоёр …

  • 12 October

    Х.Баттулга: Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол бодлогоо гаргаж, хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав. Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна. Хөвсгөл аймгийн иргэн Ням-Очир: “…Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн байна. Ер нь Монгол Улсын хэмжээнд, тухайлбал манай Хөвсгөл аймгийн хэмжээнд ч ажлын хариуцлага, ялангуяа хөрөнгө оруулалтын ажлын хариуцлага гэдэг зүйл алга байна. Энэ жил долдугаар сард …

  • 12 October

    БНХАУ-ын Дэд даргын зөвлөх асанг авлигын хэргээр шалгаж эхлэв

    БНХАУ-ын Дэд дарга Ван Чи Шанийн удаан хугацааны хамтрагчийг авлигын хэрэг болон “ноцтой” хууль зөрчсөн хэмээн сэжиглэн мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн тухай Хятадын эрх бүхий байгууллагаас мэдээллээ. Ноён Дон Хунгийн тухайд БНХАУ дахь авлигатай тэмцэх эрх бүхий байгууллага болох Сахилгын хяналтын төв хороог 2017 он хүртэл даргалж ирсэн ноён Вангийн удирдлага дор Сахилгын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллаж байв. Харин …

  • 12 October

    Р.Баянмөнх: Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 800 гаруй иргэн, 200 гаруй энхийг сахиулагчийг хүлээн авч, тусгаарласан

    УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хуралд Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх оролцож мэдээлэл өглөө.  Тэрбээр” Цэргийн төв эмнэлэг нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үндсэн үйл ажиллагаагаа хэсэгчилсэн хэмжээнд, 03 дугаар сарын 15-ны өдрөөс бүрэн хэмжээнд зогсоосон. Тус эмнэлэг тусгай дэглэмийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай Монгол Улсын иргэдийг хүлээн авч, хорио цээрийн бүрэн дэглэмд …