Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 8 May

    Цөнгөө түрсэн Увс нуурын үзэсгэлэн

    Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг. Давслаг …

  • 8 May

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай цахим уулзалт хийв

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү …

  • 8 May

    БНЭУ-руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 …

  • 8 May

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг …

  • 8 May

    “Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

    УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ “мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүчихээд байгаа билээ. 100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие …

  • 8 May

    Баян-Өлгий аймгийн 6 горилогч 2 тэрбум 217 сая төгрөг АН-д төлнө

    Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн. Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажайв, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр …

  • 8 May

    С.Амарсайхан: Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг

    Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь …

  • 8 May

    Д.Авирмэд:Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм. “Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд …

  • 8 May

    Энэтхэгийн Уттар-Прадеш мужид Covid19-ийн халдварыг санаатайгаар тараавал 7 жилийн ял эдэлнэ

    Цар тахлын энэ үед улс орон бүр өөр өөрийн арга барилаар тэмцэж байна. Зарим оронд хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ. Энэтхэгийн хойд Уттар-Прадеш мужид Ковид19-ийн халдварыг тараахгүй байхтай холбоотой нэгэн сонирхолтой түр хууль батлагджээ.  Энэ хуульд Covid19-ийн халдвар авсан тохиолдолд нуун дарагдуулах, санаатайгаар өвчлөх, бусдад тараах зэрэг асуудлуудаас гадна тухайн хүнээс халдвар авсан иргэн нас барсан …

  • 8 May

    Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх …

  • 8 May

    Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам зарлагдлаа

    Монголын Залуучуудын Холбоо нь 2020 оны 02 сарын 02-оос 2021 оны 02 сарын 02-ыг Андын ёс барилдах жил болгон зарлаж “Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө төлөвлөн ажиллаж байна.1992 оноос хойш 21 дэх удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь оюутан залуучууд, залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, наадам болж Монгол хэлний үгийн …

  • 8 May

    Д.Нарангэрэл: 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 314 дуудлага ирсэн

    Коронавируст халдвар буюу COVID-19-ийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утсыг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн 24 цагаар ажиллуулж эхэлсэн. Тус тусгай дугаарт ирсэн мэдээлэл, зөвлөгөө авахаар хандсан иргэдийн талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд COVID-19 халдвараар 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Манай улсын хувьд …

  • 8 May

    Ялалтын агуу үйлсэд оруулсан Монгол Ард Улсын хувь нэмрийг ОХУ хэзээ ч мартахгүй

    ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө! Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж …

  • 8 May

    Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 6-ны өдөр гаргажээ. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг энэ сарын 6-ны өдөр тус шүүх хэлэлцээд өчигдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх …

  • 8 May

    Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна

    “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Штабын сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын 12 …