Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 24 April

    Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ

    Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх …

  • 24 April

    ХХААХҮЯ:Худал мэдээлэл түгээсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

    Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна.  Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх …

  • 24 April

    Оюутнууд алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүллээ

     ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэлийн III дугаар курсын оюутнууд Улсын онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад өдрийн хоолны үйлчилгээ үзүүллээ. Оюутнууд өөрсдийн гэр бүлийнхээ хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлж нийт 417 000 төгрөгийг цуглуулан, ийнхүү сэтгэлийн хандив өргөсөн юм. Энэ үеэр улс эх орныхоо аюулгүй байдал, ард, иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж байгаа бүх ах, …

  • 24 April

    У.Хүрэлсүх: МАН нийгмийн чиг баримжаатай, зах зээлийг хөгжүүлэх зорилттой улс төрийн хүчин

    МАН-ын удирдлагууд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  -МАН сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийллээ. Танай намын мөрийн хөтөлбөрийг ҮАГ-аас буцаасан. Мөрийн хөтөлбөртөө ямар засвар оруулсан бэ? -МАН сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж СЕХ-д баримт бичгээ гардуулж өглөө. УИХ-ын сонгууль цаг, хугацаандаа …

  • 24 April

    Нөөцийн мах бэлтгэх ажлыг Монгол улсад албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүд гүйцэтгэдэг

    Олон нийтийн сүлжээнд “Монголчууд биднийг маш дорд үзэж, гол хүнс болох махыг маань Хужаа нараар бэлтгүүлж аюулгүй байдалд заналхийлж байна. Мах бол Монголчуудын гол хүнс. Гэвч тэрхүү гол хүнсийг нь Хужаа нар бэлтгэж, бидэнд худалдаж байна.” ….. гэсэн мэдээлэл гарчээ. ХХААХҮЯ нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл …

  • 24 April

    Монгол Улсад COVID-19 халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19  халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг талаар мэдээлэв. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээг буюу нийт  49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг  тэнд шинжилж эхэллээ. Дархан-Уул аймагт нээсэн …

  • 24 April

    Шар өвс шатаасны улмаас гал түймрийн гаралт буурахгүй байна

     Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна. Тухайлбал,   Өчигдөр буюу 04 дүгээр сарын 23-нд  нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн …

  • 24 April

    Гарал үүсэл тодорхойгүй, чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй 2.5 тн даршилсан ногоог хураалаа

    Энэ сарын 21-ний өдөр Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2,5 тн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн хурааж аваад байна.  Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

  • 24 April

    Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн тухай багц хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх …

  • 24 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж,  шороон шуурга шуурахыг  анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн …

  • 23 April

    Коронавирусийн халдвар авсан дуучин Пинк СOVID-19-тэй тэмцэх ажилд сая доллар хандивлав

    BERLIN, GERMANY – DECEMBER 10: Pink performs during the ‘The Voice of Germany’ semi-finals at Studio Berlin Adlershof on December 10, 2017 in Berlin, Germany. The finals will be aired on December 17 on ProSieben. (Photo by Adam Berry/Getty Images) Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг …

  • 23 April

    Стивен Спилбергийн охин порно од болно

    Өргөмөл охин Михайла нь порно од болохоор шийдсэнээ зарласанд Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг ичгүүрт байдалд оржээ. Өдгөө 23 настай Михайла нярай байхдаа Стивений гэр бүлд үрчлэгдсэн юм. Михайла саяхан “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьжээ. Тэрбээр аль хэдийн өөрийн хэд хэдэн бичлэгээ “PornHub” сайтад цацаж, Нашвилл хотод тайчигчаар ажиллах мэргэжлийн лицензээ авсан гэнэ. Михайлагийн эцэг, эх түүний …

  • 23 April

    Хэнтий аймгийн Баян-Адарга-Дадал сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно

    Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах …

  • 23 April

    Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ. Тэрбээр “Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км …

  • 23 April

    Нийслэлийн захын хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

    Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй …