Америкийн Нэгдсэн Улс Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг гаруйг ойрын хугацаанд татна гэдгээ мэдээллээ. Одоогийн байдлаар Иракд 5200 орчим Америк цэргүүд байдаг бол есдүгээр сард багтааж 3000 хүргэж бууруулах юм. Өнгөрөгч зургадугаар сард талууд Иракийн газар нутагт Америкийн байнгын цэргийн бааз байрлуулахгүйгээр, Америк цэргүүдийн тоог бууруулах тохиролцоонд хүрсэн юм. Энэ тухай мэдээллийг АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ. К.МакКензигийн мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
17 September
Корона вирусийн дэгдэлт буурч байгаа учир Өмнөд Африк хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлнэ
Өмнөд Африк улс харьцангуй эрт коронавирусын эсрэг арга хэмжээ авч, хатуу хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн улсуудын нэг. Тэгвэл ойрын хугацаанд халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цаашид хатуу дэглэмээ зөөлрүүлэхээ мэдэгдлээ. 9 дүгээр сарын 20-ноос эхлэн зөвхөн шөнийн цагаар хөл хорио тогтоож, цугларалтыг тухайн байрны хүчин чадлын 50 хувьд зохион байгуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхийлөгч …
-
17 September
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. 2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болно. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг. • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван …
-
17 September
Беларусийн сонгуулийг эсэргүүцэгчид дүрвэхээс аргагүй байдалд хүрч байна
Беларусийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч Мария Колесниковаг үндэсний аюулгүй байдлыг хохироосон хэмээн буруутгаж байгаа талаар албаныхан мэдээлэв. Гурван эмэгтэй олон нийтийн сөрөг хүчний хөдөлгөөнийг удирдаж байсан боловч тэр цөллөгт явахгүй цорын ганц эмэгтэй юм. Эрх баригчид хатагтай Колесниковаг эх орноосоо хөөхийг завдах үед тэр паспортоо урж хаясан байна. Ерөнхийлөгч Александр Лукашенко 08 дугаар сарын 9-нд болсон сонгуулийн санал хураалтад ялалт …
-
17 September
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭХЭМҮТ-өөс дүүргийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулж байна
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас Баянзүрх дүүргийн эмч нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд эхний сургалтыг “Ялган үнэлэх ба ABCD” ойлголтын талаар ажлын байран дахь сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад эмнэлгийн удирдлагууд, Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 29 эмч хамрагдлаа. Цаашид долоо хоног бүрийн хуваарьт өдрүүдэд тодорхой сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-
17 September
Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд патент гардуулав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг гардуулж өгөв. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол …
-
17 September
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв
Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын …
-
17 September
ХЭҮК орон нутаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын асуудлыг шалгаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-15-нд Ховд аймгийн Буянт, Жаргалант, Баян-Өлгий аймгийн Буянт, Өлгий, Увс аймгийн Улаангом, Сагил суманд ажиллаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, …
-
17 September
“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь үг хэллээ. Тэрбээр “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад …
-
17 September
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна
Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө. Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд …
-
17 September
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв …
-
17 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 …
-
16 September
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, …
-
16 September
Инновацын газар “МАРС-Ви” төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар өнөөдөр “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны …
-
16 September
Фатахудайн: Бид хүмүүсийг Ковидоос аврах боловч сэтгэцийн эмгэгээр алдаж магадгүй
Энэтхэгт тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь Ковид19-ийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж байна. 42 настай Раджеш Тивари гар утас болон зурагтаас айх ноцтой эмгэгтэй болжээ. Том дэлгэц, ялангуяа телевизор, компьютерын мониторыг өөр рүү нь дайрч чадах аварга биет гэж боддог болжээ. Сэхээн амьдруулах тасагт удаан хэвтсэний дараа Ноён Тиварид ямар нэгэн хий зүйл хардаг болсон байна. Өнгөрсөн 06 дугаар сарын эхээр түүнд корона вирусын халдвар илэрсэн бөгөөд биеийн байдал нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл