Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 12 September

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт  “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө.    Нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочип буудалд 21 хоног тусгаарлана. Тусгай үүргийн онгоц  22:45 цагт газардах хуваарьтай байна  гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 September

    Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалт боллоо

    Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалтыг нээж  Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэллээ Эрхэм хүндэт Соёлын элч нар аа, Хатагтай, ноёд оо Монгол Улсын Соёлын Элч нарын ээлжит II чуулга уулзалтад оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд бид дахин давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалсаар ирсэн арвин …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно.Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.2020 оны 09 дүгээр сарын 12-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх  болон …

  • 11 September

    Т.Мөнхсайхан: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд харшлаас урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэнэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний хамтарсан уулзалтаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн процессор Ц.Уранчимэг хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг танилцуулгадаа “АӨСҮТ нь хагас бие даасан байдалд шилжээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв …

  • 11 September

    “Эх үрсийн төлөөх 90 жил“ ойн баярын ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо

    Монгол улсад ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн ой эдгээр өдрүүд тохиож байгаа билээ. Тэгвэл  “Эх үрсийн төлөөх 90 жил” ойн баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо.Тус арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Алтангэрэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулсан бол УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан  УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уншиж сонордууллаа.  Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  үг хэлэхдээ …

  • 11 September

    Монголын хөл бөмбөгийн холбоо “ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс”-той хамтран ажиллана

    Монгол улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг талбайд болон талбайн гадна олон талт байгууллагуудтай хамтран хөгжүүлэх, охид эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт оролцох оролцоо, эрх, хүйсийн тэгш байдлыг хангаж боловсрол, эрүүл мэнд, спортоор дамжуулан мэдлэг боловсрол олгох үүднээс “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс”-той хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилгоор уулзлаа. Уулзалтад “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс”-ыг төлөөлж ЕНБД С.Уянга, Өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн х.Намуун нар …

  • 11 September

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг …

  • 11 September

    АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

    Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлгийн дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгууд 2020 оны есдүгээр сарын 07-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар Монгол-Япон …

  • 11 September

    Өгүүллэг:Найз

    Видео мэдээ булангийнхаа энэ удаагийн дугаарт уншигч та бүхэндээ найруулагч, уран уншигч О.Батбилэгийн “Найз” өгүүллэгийг хүргэж байна.

  • 11 September

    Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

    УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг /2020.09.10/ зохион байгууллаа. Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 11 September

    Хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлав

    Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авлаа. Нийт 96 иргэн хилээр нэвтрэн орж ирсэн бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин, асуумж авч эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийсэн. Асуумж, хяналт тандалтаар хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлан эмнэлгийн байгууллагад шилжүүлж, 94 иргэнийг ажиглан …

  • 11 September

    ОБЕГ: ДСССЗТ-113 дугаар ангийн тогооч Э.Солонгод таван ханатай гэр олголоо

    Онцгой байдлын ерөнхий газраас тус газрын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн тогооч Э.Солонгод таван ханатай гэр олголоо. Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилал дэлхий нийтэд тархаад буй “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ оны 02 дугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг …

  • 11 September

    “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэл гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар  нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Хангарди ордонд боллоо. Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри …

  • 11 September

    “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгажээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан орчим газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар олголт, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тусгай хамгаалалттай газарт байшин барилга барьсан, газрын кадастрын мэдээллийн санд “Олон Улсын хүүхдийн Найрамдал төв” УТҮГ-ийн нэр дээр бүртгэсэн кадастрын зургийг устгасан, тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горимыг …

  • 11 September

    Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга угсралтын ажил 78 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна Дараа нь хуралдаанд Нийслэлийн 2020-2021 …