Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 20 August

    Дүүрэг бүрт бүх нийтийн дасгал хөдөлгөөн өрнүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн …

  • 20 August

    Д.Бат-Өлзий: Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ “Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 …

  • 20 August

    ВИДЕО:Дуучин Д.Отгонжаргал “Хөх тавилан” киноны дууг дуулжээ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээжээ. Тус киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг тогложээ. Тэрбээр кинонд Бадамцэцэг бүсгүйн эгэл амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж. Тэгвэл киноны “Гоолингоо” дууг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д. Отгонжаргал дуулжээ. Мисс, жүжигчин А. Баярцэцэг манай Өглөө.мн сайтад ярилцлага өгөх үедээ “Хөх тавилан” …

  • 20 August

    “Натур”-ын замыг Нарны замтай холбоно

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан …

  • 20 August

    О.Энхзаяа: ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, …

  • 20 August

    Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 …

  • 20 August

    Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 …

  • 20 August

    Л.Нинжжамц: Батлан хамгаалах яамтай нягт уялдаа, холбоотой ажилладаг

    Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контент бүтээх зорилгоор  Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Энэхүү санамж бичгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар байгуулж баталгаажуулсан юм. Санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан …

  • 20 August

    “Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

    УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна. Харин өчигдөр 25 …

  • 20 August

    С.Одонтуяа: Парламентын эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан голлох 10 гаруй чиглэлд хамтран ажиллана

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өчигдөр (2020.08.19) Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн Монгол Улс дахь дэд Суурин төлөөлөгч Ким Су Янг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцон, КОЙКА-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд …

  • 20 August

    АН-ын бүлгийн дарга Д. Ганбат ҮХЦ-д гомдол гаргана

    УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.         Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт …

  • 20 August

    Дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ

    Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг өчигдөр 2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх  байнгын …

  • 20 August

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

    Малч­ид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 2020 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …

  • 19 August

    Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

    Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн …

  • 19 August

    “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна.  Хэлэлцүүлгийг нээж …