Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 15 April

    ШӨХТГ-аас бараа, үйлчилгээний үнийг буулгахыг уриаллаа

    Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан шатахуун импортлогч компаниуд шатахууны үнээ бууруулж байгаа. Тиймээс ШӨХТГ-аас шатахууны үнэ буурч буй энэ нөхцөлд БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, АЖ АХУЙН НЭГЖ КОМПАНИ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД хандан дараах УРИАЛГА-ыг гаргажээ.  http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/blog-listing.html

  • 15 April

    “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, …

  • 15 April

    Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд урьдчилан сэргийлэх шалгалт хийв

    Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн түгээлт, зарцуулалт, чанар, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийгдсэн энэхүү шалгалтад нийт 88 эм хангамжийн байгууллагыг хамруулжээ. Шалгалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр ханган нийлүүлэх чиглэлээр …

  • 15 April

    Зарим эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгөгдсөн чиглэл, МХЕГ, ЭМДЕГ-ын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалтыг эхлүүллээ. Хяналт шалгалтын удирдамжийг МХЕГ, ЭМДЕГ хамтран улсын хэмжээнд цахим хурал хийн танилцуулж, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цөм цацраг, эрүүл мэндийн даатгалын газрын байцаагчдад чиглэл өгөв. Хяналт шалгалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээ, …

  • 15 April

    Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдлаа

    Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг “Бид туслая” ТББ, нохой устгалын “Базаалт”, “Их булаг Атук”, “Өлтэй” ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна. Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар …

  • 15 April

    ОХУ Ялалтын баярт ахмад дайчдыг урихгүй

    Кремлийн зүгээс ялалтын баярыг хэрхэн тэмдэглэх тухай эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй ч олон хувилбарыг авч үзэж байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ. Харин тухайн өдөр арга хэмжээ зохион байгуулбал ахмад дайчдыг урихгүй гэж мэдэгдсэн юм. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх эсэх тухай асуудал яригдаж байна. Аль ч тохиолдолд эрсдэлт бүлгийн буюу ахмад дайчдыг олныг хамарсан …

  • 15 April

    Хотыг өөрчлөх стандартын хувьсгал

    Утааг “айлгасан” стандарт Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад аман хүзүүдэж байсан нь ердөө жил гаруйн өмнөхөн. Гэтэл өнгөрсөн өвөл нийслэлчүүд утаа үзэж, угаар үнэртсэнгүй. Мэргэжлийн байгууллагуудын албан ёсны тандалт, судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан байна. Утаа ийнхүү хоёр дахин буурахад юу нөлөөлсөн бэ? Олон хүн сайжруулсан шахмал түлш гэж хариулах нь мэдээж. Харин …

  • 15 April

    “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа

    БСШУСЯ-ны лаборатори  Монгени цогцолбор сургууль, Авьяастан хүүхэд залуучуудыг дэмжих Монголын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа. “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ЦАХИМ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ НЭГ.ЗОРИЛГО Уралдааны зорилго: Дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд багачуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох, …

  • 15 April

    ҮХЦ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтаар үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ

    Энэ сарын 22-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “…сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “… …

  • 15 April

    Олон Улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг хойшлуулжээ

    Энэ оны зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Олон улсын авлигын эсрэг чуулганыг хойшлуулах шийдвэрийг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ. Олон улсын авлигын эсрэг 19 дүгээр чуулганыг Транспэрэнси интернэшнл байгууллага болон Бүгд найрамдах Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Чуулганыг энэ оны сүүлээр дахин товлохоор төлөвлөж байгаа ч одоогоор хугацаагаа тогтоогүй байгаа юм. …

  • 15 April

    АТГ: Хөрөнгө, орлого нь 800.0 саяас 3.0 тэрбум төгрөг хүртэл өссөн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын  байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт …

  • 15 April

    НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.      Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон …

  • 15 April

    “Маскаа зүүцгээе”challenge эхлүүллээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-нээс 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.    Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.     Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай …

  • 15 April

    Санхүүчийн замнал

    Хүн, байгууллага, улс орон гээд ямар ч субъектын хувьд амжилтанд хүрэх нэгэн үндсэн нөхцөл бол сахилга бат. Бизнест сахилга бат санхүүгийн цэгцтэй байдлаар илэрдэг. Гэвч бизнесийн эзэн болгон энэ сахилга батыг мөрдөх мэдлэг, ур чадвартай байх боломжгүй. Энэ орон зайд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, мөнгө хэмээх бизнесийн цусан хангамжийг удирдах ухааныг зааж яваа хүмүүсийн нэг бол Sanhuuch.mn зөвлөх компани, Todsystems санхүүгийн …

  • 15 April

    Сөүлд байгаа Монголчууд чартер нислэгийн бүртгэлийг ил тод явуулахыг ЭСЯ-наас шаарджээ

    БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ. ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах …