Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 2 July

    Долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байна

    Цаг уурынбайгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ долдугаар сард агаарын температур Архангай, Булган, Увс, Завхан, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5–20С дулаан байна. Харин хур тунадасны хувьд Сэлэнгэ аймгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутаг, Хэнтий аймгийн …

  • 2 July

    “Хүй долоо худаг”-т ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгалаа. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан …

  • 2 July

    Дуучин Д. Уламбаяр “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн  боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг  зургадугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. “Хогоор бүү хорло” аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг …

  • 2 July

    “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн санамж бичигт гарын үсэг зурлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Японы Хүүхдийг ивээх сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.   Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх  тус төсөлд хамтран ажиллах санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр,   Хүүхдийг ивээх сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг …

  • 2 July

    Ө.Энхтүвшин: Эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чөлөөт бүс чухал ач холбогдолтой

    Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улсын хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Харин “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийн 26.4 сая ам.доллар, болон “Хоёрдогч хотуудын хатуу хог хаягдлын …

  • 2 July

    АНУ-аас палеонтологийн олдворуудыг эргүүлэн авчирлаа

    Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж, Америкийн Нэгдсэн улсад хураагдаад байсан Монгол улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд, тираннозавр батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас …

  • 2 July

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ. Мөн эдийн засгийн байдал хүндэрсэн, хэцүү цаг үед Ерөнхий сайдаар томилогдож байгаа гээд, гурван сая монголчуудын итгэлийг дааж ажиллахыг захилаа. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн …

  • 2 July

    УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонгож баталлаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд даргалан хуралдуулав. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд …

  • 2 July

    У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

      Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.02) хуралдаан 10.04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.     Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.     Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан МАН Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг …

  • 2 July

    “Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна

    Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяны …

  • 2 July

    И.К.Азизов: Манай улсын улс төр, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралыг өөрчлөх чухал мөч тохиож байна

    ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Дархан-Уул аймаг дахь Ерөнхий Консулын хэлтэст 6 сарын 27, 7 сарын 1-нд зохион байгууллаа. Бүх нийтийн санал асуулга 6 сарын 25-наас 7 сарын 1-нд ОХУ даяар төдийгүй хилийн чанадад өрнөсөн юм.  Манай улсад ОХУ-ын 3000 орчим иргэн оршин суудгаас санал хураалтад оролцох насны 1000 …

  • 2 July

    Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Шинээр  бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар …

  • 2 July

    Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, …

  • 2 July

    Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Амарсайханыг чөлөөлж, Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд холбогдох хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан …

  • 2 July

    БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон. Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн  тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоцоор 168 иргэн ирэх бөгөөд 12:50 цагт, хоёрдахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах …