Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. …
Улс төр
January, 2021
-
30 January
Засгийн газрын гишүүдийг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. 1. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, …
-
30 January
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров
Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны өмнөх сайд Н.Энхтайван байлцаж, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 1973 онд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны …
-
30 January
Л.Оюун-Эрдэнэ: “Ковид-19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана
Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын хүндэт иргэдээ! Монгол Улсын Ерөнхийлөгчөө! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. …
-
29 January
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, автозам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үүнд дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бүтээн …
-
29 January
С.Амарсайхан:УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Шадар сайдад нэр дэвшигч С. Амарсайханаас асуулт асуулаа. Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан дараах хариултыг өгөв. Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан: УОК хамгийн түрүүнд цар …
-
29 January
Ж.Сүхбаатар: Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй нөхцөл байдалтай тулж магадгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар“Ерөнхий сайдыг хүчтэй болгохын төлөө би нөхдүүдийнхээ хамт ажилласан. Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайдаас хамгийн их эрх мэдэлтэй. Өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх эдэлж байгаагүй. …
-
29 January
Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох …
-
29 January
Монгол Улс музейн тухай хуультай боллоо
Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, …
-
29 January
Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх …
-
29 January
Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан гэж хэн вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа бүрдүүлэхээр сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл түүний оруулсан сайд нарын дунд Шадар сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн С.Амарсайханы намтарыг та бүхэндээ хүргэе. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг …
-
28 January
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Үйлдвэржилтийн …
-
28 January
Ч.Хүрэлбаатар:Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга“Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц …
-
28 January
Х.Баттулга:Монгол Улсын Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье. Эрх мэдлээ ашиглан, …
-
28 January
Х.Баттулга:УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай
УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе. Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл