Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.11.18/ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан …
Улс төр
November, 2019
-
18 November
Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу
Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан дээрх төсөл нь шинэчилсэн найруулга биш нэмж өөрчлөх төсөл учраас 1992 оны Үндсэн хуульд нэрээрээ явна. Хууль батлах үед чуулганы хуралдаанд тааллаараа оролцоогүй Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна. Хууль батлах явцад АН-ынхан хурал хаяж гарсан бөгөөд АН-аас …
-
15 November
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шаардлагын хариуг УИХ-аас хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн. Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн …
-
15 November
Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу …
-
15 November
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын …
-
14 November
Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбат үүрэгт ажилдаа орлоо
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулж өглөө. Мөн үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцлоо гэж …
-
14 November
Улсын Их Хурлын дарга Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө
2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө. “Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт: Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг …
-
14 November
Иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр (2019.11.14) иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм. Иргэний нийгмийн 50 гаруй …
-
14 November
2020 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудыг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 …
-
14 November
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санал дэмжигдлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулллаа. Төсвийн байнгын хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хууль санаачлагчдын зүгээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, цаашид жил бүрийн төсөвт …
-
13 November
ЭЗБХ: “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.13) хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг …
-
13 November
2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар сайд С.Чинзориг танилцуулав. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо …
-
13 November
Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай заалт орсон юм. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад …
-
13 November
Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувьдаа ашиглахыг хориглосон журам байхгүй
Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван хувийн сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Журам гараагүй. Журмыг судалж байгаа. Гаргах журманд эдгээр асуудлыг хөндөнө. ЦЕГ болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран хийсэн ганцхан өдрийн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Гэтэл бусад улсын ёс зүйн протоколын баримт бичигт …
-
11 November
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл