Улс төр

June, 2017

  • 29 June

    БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дэмжиж ажиллахыг Шин Хайминаас хүслээ

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр (2017.06.29)  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Төрийн ордонд уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд “2014 онд БНХАУ-ын дарга Ши ЖиньпинийМонгол Улсад хийсэн түүхэн …

  • 29 June

    МАН-ын удирдлагуудыг зөрчилдүүлэх санаархал хол явсангүй

    Сүүлийн өдрүүдэд сошлаар МАН-ын Удирдлагууд хоорондоо талцаж, хариуцлага тооцох жигүүр бий болсон гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар талуудын байр суурийг авснаа хүргэе! Ж.Эрдэнэбат: Хувьцааны үнэ ханшинд өөрчлөлт орж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нараас олон улсын зах зээл болон дотоодын компаниудын хувьцааны үнэ унаж эхэлсэн эсэх, МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын …

  • 29 June

    М.Энхболд: Мөнх тэнгэр Монгол Улсыг маань ивээж, Монголын ард түмэн маань мэргэн сонголтоо хийнэ

    МАН-ын дарга М.Энхболд намынхаа гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид ээ Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, хүн амын эрүүл мэнд, боловсрол, шинэ цагийн бодлого үйл ажиллагаатай хүйн холбоотой хөгжин, зүтгэж ирсэн манай нам үеийн үед гишүүд, дэмжигчид та бүхнийхээ чин сэтгэл, хүсэл тэмүүллээр хөглөгдөж, хурц шүүмжлэл, шударга бодлоор ташуур авч, …

  • 29 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн Эдийн засагт сөргөөр нөлөөлөв

    Улс төр, эдийн засаг хоёр ихэр юм Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны халуун өндөрлөхтэй зэрэгцээд эдийн засгийн “халуун” өндрөө авч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн эерэг үзүүлэлттэй явсан эдийн засгийг эсрэг зүгт нь харуулаад тавьчихав. Учир нь нийгмийн цахим сүлжээнд “Хямрал эргэж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бонд, Худалдаа хөгжлийн банкны бонд 20 хувь уналаа. Гадаад зээлдүүлэгч авах хүү 10 …

  • 28 June

    Баян-Өлгийн саналыг дахин тоолох уу?

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зарласан. Энэхүү дүнгээр дахин санал хураалтанд оролцох боломжгүй болсон МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, санал хураалтын дүн хоцорч ирсэн Баян-Өлгий аймгийн хэсгийн хорооны дүн эргэлзээтэй, …

  • 28 June

    Олон улсын ажиглагчид: Залуучууд саналаа өгөхдөө хойрго хандахад сурталчилгаа нөлөөлсөн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ЕАБХАБ-ын Парламентын ассемблей болон Европын парламентын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж. Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн …

  • 28 June

    “Гутаан доромжилсон нөхцөл байдал, худал эвлүүлэг хэрээс хэтэрсэн”

    Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон түүний сонгуулийн штабаас санал хураалтын дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нэр дэвшигч М.Энхболд сонгуульдаа идэвхтэй оролцож, түүнд итгэл хүлээлгэсэн дэмжигч, сонгогчиддоо талархсанаа илэрхийлэв. Мөн сонгуулийн үр дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ямар ч цаг үед улс орныхоо эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах асуудалд анхаарал хандуулж ажилласаар байна гэдгээ …

  • 28 June

    Х.Баттулгын балгийг шүүх нь

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, өдгөө бараг ялалтын хундага тулган суугаа Х.Баттулгын балгийг шүүх хурал пүрэв гаригт болох аж. Бидний сайн мэдэх “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор өчнөөн сая ам.доллар авчихсан гэх Х.Баттулгын туслах байгаад сүүлдээ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг цагдан хорьж шалгасан. Ийнхүү өдгөө Ерөнхийлөгч болохдоо …

  • 28 June

    Дахин санал хураалт болтол сонгуулийн сурталчилгаа хийхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болсон ч нэр дэвшигчид 50-аас дээш хувийн санал авч чадаагүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон. Дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болсон ба дахин саналт хураалт дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг Сонгуулийн тухай хуулинд хориглосон байдаг. Тиймээс нэр дэвшигчид дахин санал хураалт дуустал сонгуулийн суртачилгаа хийхгүй. Түүнчлэн дахин санал хураалтад …

  • 26 June

    Д.Амарбаясгалан: АН-ынхан дотоод будлиан, үймээнээ нийгэмд халдаах гэж оролдож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай  холбогдуулан АН-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилготой гүтгэлэг бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа талаар МАН-  ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ. –       Нэгдүгээрт,  Эрх барьж буй МАН СЕХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэтээр ойлгуулах оролдлогыг АН-ынхан хийж буйд харамсч байна.  СЕХ-ны …

  • 26 June

    Ж.Эрдэнэбат: Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг …

  • 26 June

    Санал авах байранд 3 намын 4421 ажиглагч ажиллана

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөдөр 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны  цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын …

  • 26 June

    С.Ганбаатар:Монгол улсын тусгаар тогтнол мандан бадрал хүчирхэгжин мандана аа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гэргий Б.Тунгалагийн хамт ерөнхий боловсролын 84 дугаар  сургууль дээр байрлах 1709 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө.  Үүний дараа Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч  С.Ганбаатар “Монгол ард түмний шууд ард түмнээсээ сонгодог  энэхүү сонгууль бол эрх баригч,  намуудыг Монголын улс төрчдийг хариуцлагатай …

  • 26 June

    Өнөөдөр 22:00 цагаас хойш нэр дэвшигчдийн саналын тоог нээлттэй мэдээлнэ

    Санал авах байрууд өнөөдөр иргэдийн саналыг 07:00-22:00 цаг хүртэл авна. Үүний дараа явцын дүн мэдээг 22:00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулах юм байна. Уг дэлгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулах бөгөөд зургийн доор улсын хэмжээнд авч байгаа саналын дүнг минут, секундээр харуулах аж. Харин нэр дэвшигчдийн зургийн хоёр талаар аймаг, дүүргүүдийн саналын үзүүлэлтийг дэлгэх юм. …

  • 26 June

    Ц.Элбэгдорж: Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадъя

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , эхнэр Х.Болормаагийн  хамт ерөнхий боловсролын Орос III    сургууль дээр байрлах 1851 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө. Үүний дараа тэрээр” Энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулийн зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу …