Улс төр

October, 2016

  • 8 October

    УИХ-ын 10-дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэлэлцэх асуудал

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн …

  • 8 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сарын 7-ны баасан гаригт Булган аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцлоо. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх улс …

  • 8 October

    “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, дүнг нь ил тод мэдээлнэ

    Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы өчигдөр  хуралдааны үеэр дахин сөхөгдлөө. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар гишүүдийн асуултад хариуллаа.   Монгол Улсын Засгийн газар 2016.10.05-ны өдрийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн …

  • 7 October

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан …

  • 7 October

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.07/ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Л.Элдэв-Очир нар өргөн мэдүүлэв. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300,0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг  эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 …

  • 7 October

    Г.Уянга: Ц.Элбэгдорж 26 жил төрийн толгойд зайдагнахдаа олигархи тогтолцоог бүрдүүлэгч эд эс, эрэг шураг нь болсон

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй “зангиагүй” уулзалт хийх үеэр цөөнгүй асуудал хөндөн ярьсан юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгний талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байна. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Уянга уулзалтын талаар “26 жил завсаргүй төрийн толгойд зайдагнасан хүн завсар зайгүй шүүмжиллээ. Нэг талаар эмгэнэл, нөгөө талаар сайн хэрэг. Харин гарц л түүнд алга байгаа нь харамсалтай. Аргагүй дээ, тэр өөрөө энэ …

  • 7 October

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХ-ийн цэцийн хоёр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ

    Цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулахаар болов УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …

  • 6 October

    УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.06/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа …

  • 6 October

    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболдыг томилжээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Д.Ганболдыг томилсон байна. “Аль?” гэж та асууж магадгүй. Тэгвэл “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэвэл та андахгүй биз. УИХ-ын гишүүн, Төмөр замын удирдах газрын дарга гээд томоохон албан тушаалуудыг хашч байсан түүнийг мэдлэг туршлагатай хэмээн энэ албан тушаалд томилсон …

  • 6 October

    Ч.Энхээ: С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчин дотор л бий

    УИХ-ын ээлжит сонгуулиас хойш АН дотооддоо шинэчлэлийн тухай ярьж, ахмад зүтгэлтнүүд, ардчилсан хөдөлгөөний партизанууд, шинэчлэгчид талцан бужигнах болсон. Энэ талаар Монголын ардчилсан холбоог санаачлан, үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээтэй ярилцлаа. –АН, ардчиллынхан энд тэнд цуглан шинэчлэл ярьж, уулзалт хэлэлцүүлэг хийх боллоо. Та яагаад чимээгүй байна, энэ бужигнааны  хаана нь явна вэ? -Би өнөөгийн улс төрийн үйл ажиллагааг огт сонирхохгүй байгаа. Миний хувьд  өөрийн анх оролцож байгуулсан …

  • 6 October

    З.Энхболд: “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авах эсэх асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдээгүй

    УИХ-ын дарга асан З.Энхболд фэйсбүүк хуудастаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Эрдэнэтийн 49%-г улсад авах эсэх асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” гэжээ.

  • 6 October

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны аравдугаар сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. –  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив. –  Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот …

  • 5 October

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.10.05 /  үдээс хойш 63.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр …