Авлигын хэрэгт буруутгагдан хоригдож буй Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал муудсан гэх мэдээлэл байнга гарч байгаа. Энэ мэдээллийг түүний өмгөөлөгч баталж, яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлж байсан билээ. Тэгвэл өчигдөр үдээс хойш Г.Шийлэгдамбыг П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
Улс төр
December, 2015
-
4 December
“Улс төрийн хожоо”
Хүчний байгууллага ардчилсан хувьсгалын манлайлагч Зоригийн гэргий Булганг цагдан хориод байгаа. Улстөрийн захиалгатай байж болох юм гэсэн таамаглал бий. Зориг нас бараад 18 жил өнгөрч байхад гэнэт сонгуулийн өмнөх жил гэргийг нь барьж хорьсон нь ч өөрөө ийм хардлага төрүүлж байгаа. Сонгууль болгоноор Зоригийн гэх хэргээр шоудаж улстөр хийх явдал хамгийн зөв бөгөөд оновчтой арга болчихоод байгаа нь нууц биш. …
-
4 December
Ч.Сайханбилэг: Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэвэрийн зээлтэй байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж байна. Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр: -УИХ-ын 2015 оны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдсөн. Ингэснээр даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрдсийн төлөөллөөрөө …
-
4 December
Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний сайд Д.Зоригт Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшил, хамтарсан санхүүжилт хариуцсан дэд ерөнхийлөгч Дивакар Гупта, ахлах зөвлөх Якав Вейнберг Соренсен, Хувийн хэвшлийн дэд бүтцийн санхүүжилт хариуцсан захирал Х.Кимура, АХБ-ны суурин төлөөлөгч Р.Шоллехамер нарын төлөөлөгчидийг хүлээн авч уулзав. Уулазлтаар ДЦС-5-ын эрчим хүч худалдах худалдан авах тухай гэрээний нээлттэй орхисон зарим зүйл заалтыг гүйцээх, АХБ-ны зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дэд бүтцийн …
-
4 December
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын өнөөдрийн чуулган хуваарийн дагуу 09.00 цагт эхлэхээр товлогдсон байна. Энэ өдрийн хуралдаанаар нийтдээ арван асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх ажээ. Чулаганаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. 1.Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг …
-
4 December
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: 2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн …
-
3 December
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо
Дээрх асуудлын дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт уншиж танилцуулав. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус зөвлөлийн дарга …
-
3 December
МАН-ын бүлэг завсарлага авлаа
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Үл хөдлөх эд …
-
3 December
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулгадаа дурдсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн …
-
3 December
Л.Гансүх эмнэлэгт хэвтэхээс татгалзав
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Байгаль орчин аялал, жуулч лалын сайд асан Л.Гансүх хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонссон. Тэрээр хорихийн эмнэлэгээр үйлчлүүлэхээс татгалзжээ. Тэрбээр өмнө нь ясны хавдраар өвчилж байсан аж. Харин саяхан түүний бөөрний архаг үрэвсэл …
-
3 December
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс …
-
3 December
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1.“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх: 2. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай: 3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн …
-
2 December
Төрийн байгуулалтын байнгын хороо таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.12.02/ хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын …
-
2 December
“Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулга” хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох зорилгоор “Төрөөс тэтгэврийн …
-
2 December
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс шөнийн цагт 50 хувийн хямдралтай цахилгаан, эрчим хүч хэрэглэнэ Агаарын бохирдлыг бууруулах, төвийн эрчим хүчний системийн арилжааны зах зээлийн үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээ компаниудын горим ажиллагааг тогтворжуулах, найдвартай, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл