Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй бөгөөд өнөөдөр тэрээр Свердловск мужид хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга З.Энхболдыг Свердловск мужид хүрэлцэн ирэхэд, тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург дэх төлөөлөгч А.В.Харлов, …
Улс төр
September, 2015
-
23 September
Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болох “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхний өдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр байр сууриа илэрхийлж …
-
23 September
Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцлаа. ЕСБХБ 2001 оноос манай улстай техникийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны байдлаар 2,6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Манай …
-
23 September
Элстэй хотод Монгол цэцэрлэг байгуулна
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элстэй хотын хурлын төлөөлөгчид энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тус хотын ИТХ-ын дарга, Засаг дарга Намруев Вячеслав Хозыкович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “ Юуны өмнө Улаанбаатар хотод …
-
22 September
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа Улсын Их Хурлаас батлагдан гарсан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар иргэдэд танилцуулга хийж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаагаа тэрээр хэвлэлийн хурлын эхэнд танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, иргэдээс олон санал, санаачилга, өргөдөл, гомдол …
-
22 September
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Төмөр замын тээврийн салбарт дан ганц аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь 70 жил эрхлэн явуулж иржээ. 2007 онд Төмөр …
-
22 September
Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комисс хуралдав
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдааныг энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Чехийн талаас тус улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд В.Баартл тус тус даргалав. Хуралдааны үеэр талууд улс төр, батлан хамгаалах болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын …
-
22 September
“… Гайхамшигт Мааяа”
Exclusive- ээр амьсгалсан хоног өдрүүд үргэлжилсээр. Сүүлдээ бүр Засгийн газрын хэмжээнд уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайд “Мааяа”-д учруулсан асуудлыг шийдвэрлэж, дансыг нь нээх үүрэг даалгаврыг Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанболон бусад албаны хүмүүс өгч харагдав. Мааяа/Exclusive компанийн захирал Г.Майцэцэг/ ч үнэхээр гайхамшигтай юм. Тэрээр асуудлаа олон нийтийн анхаарлын төвд оруулж улмаар Монгол Улсын Ерөнхий сайдаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлж байна шүү …
-
22 September
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр /2015.09.21/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Юн Жу, Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд БНСУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй төдийгүй манай хоёр …
-
22 September
“Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
УИХ-ын дарга З.Энхболд Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- …
-
22 September
УИХ-ын дарга ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал өндөр хэмжээнд зохион байгуулагдсанд талархал илэрхийлье. Бид тухайн намрын хуралд оролцох үеэрээ өөрийн байр сууриа илэрхийлсэн …
-
21 September
Татварын хуульд өөрчлөлт оруулна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө. Уулзалтад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг төлөөлж “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль …
-
21 September
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга …
-
19 September
УИХ 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргав. Уг захирамжид: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 …
-
18 September
Ээлжит бус чуулганыг хаалаа
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарласан байсан бөгөөд дөнгөж сая хаалаа. Тус чуулганаар МАН-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сайдуудын оронд томилох зургаан сайдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадсангүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл