Улс төр

February, 2024

  • 21 February

    Г.Занданшатар: Газрын асуудлыг хянан шалгах нь Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болно

    Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.   Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын …

  • 21 February

    Газар олголттой холбоотой асуудлаар 5-сарын 15-ны дотор нээлттэй сонсгол зохион байгуулна

    “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах  үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна.  Ажлын хэсэгт …

  • 20 February

    Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр  Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн уулзалтын эхэнд татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон …

  • 20 February

    Ардчилсан намаас ээлжит бус чуулган зарлахыг шаардлаа

    Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар эхлүүлж 21 аймагт штаб байгуулан ажиллахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь цас, зудын аюул нүүрлэчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хороодоор дамжуулан …

  • 19 February

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ

    Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн …

  • 19 February

    Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр боллоо

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, …

  • 19 February

    Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.02.19/Засгийн газрын гишүүдийн хамт Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд, хороодын засаг дарга нар, төрийн албан хаагч нартай уулзаж, санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн 46 хороог 4 бүс болгон хувааж хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Хүн ам ихтэй хороодыг нэгжийн зохион байгуулалтад оруулж, шийдвэр гаргах, төсвийн бие даасан эрх мэдлийг хариуцлагын хамт олгохоор төлөвлөж буй. …

  • 19 February

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр /2024.02.19/ 13.00 цагаас хуралдана. Хуралдаанаар: -Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга -Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга, мэдээлэл -Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай /нэгдүгээр хэлэлцүүлэг/ болон бусад асуудлыг хэлэлцэнэ.  

  • 16 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ

    2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Н. Номун-Эрдэнийн “D-Parliament” цахим системд санаачилсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” өргөдлийг 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан энэ сарын 5-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай” тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ” …

  • 15 February

    Монгол Улсын Засгийн газар “Global Government Excellence Award” шагнал хүртлээ

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас  Монгол Улсын Засгийн газарт  “Global Government Excellence Award” шагнал гардуулав.   Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, …

  • 14 February

    Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх …

  • 13 February

    Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална

    Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.  Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, …

  • 7 February

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа  хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн …

  • 7 February

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав. Энэ …

  • 5 February

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Тухайлбал, Монголын талаас Ерөнхийлөгч …