Улс төр

October, 2013

  • 23 October

    Францын гадаад хэргийн сайд Монголд айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус 10 дугаар сарын 25-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ.  Энэхүү айлчлал нь Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад …

  • 23 October

    Ж.Батзандан: Өнөөгийн засгийн газар үнэхээр муу ажиллаж байна гэхээс өөр үг алга

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуулдлаар ярилцлаа. – Таны харж байгаагаар намрын чуулганаар хэлэлцэгдэж буй төсөв, төсвийн тодотгол хийх асуудлын үр дүн, тусгал  нь хэр зөв буулттай байхаар байна? – Монгол улсын 2013 оны төсөв цоорхойтой гарсан. Үүнтэй холбогдуулж төсөвт тодотгол хийж байгаа. Мөн 2014 оныхоо төсвийг хэлэлцэж байна. Анхаарах ёстой хэд хэдэн чухал зүйлс бий. Онцолбол, төсвөөс гадуур зарцуулагдаж …

  • 23 October

    Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

     Өнөөдөр 15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон …

  • 23 October

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон

    Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын …

  • 22 October

    Х.Тэмүүжин: Хэрэг хийсэн бол УИХ-ын гишүүн байсан ч хариуцлагаа хүлээнэ

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзаж, цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Уг уулзалтын үеэр сэтгүүлчид хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дуулиан тарьсан том хэргүүдийн талаар Хууль зүйн сайдаас хариулт авсан юм. -УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой яг ямар хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ? Гишүүн өөрөө болохоор ямар ч гэмт хэрэг …

  • 22 October

    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр УИХ-ын  зургаан байнгын хороо хуралдана. Үүнд: – Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар:  Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг …

  • 21 October

    МАН “мөнгө байхгүй” хэмээн новширсоор эцэстээ шүүхэд дуудагдах нээ…

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар МАН хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан билээ. Гэвч МАН-ынхан  “Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар одоо хэр нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагад төлбөрөө өгөөгүй байгаа аж.  Гэтэл адилхан л 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан АН төлбөр мөнгөө цаг тухайд нь төлсөн байх юм.  Одоо бүр МАН-аас авлагатай сонин, тв, сайтуудын …

  • 21 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч, БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

    БНПУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Польшийн Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскинар мэдээлэл хийв. …

  • 21 October

    УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан болно

    УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар аравдугаар сарын 25-ны баасан гаригийн 12.30 цагт УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй Канадын Амбан захирагч, Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан ийнхүү захирамж гаргасан байна.

  • 21 October

    Ерөнхий сайд БНХАУ-ын Баруун бүс нутгийн Экспод оролцоно

    Монгол Улс БНХАУ-ын хооронд 2011 онд  байгуулсан  стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлахаар Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг БНХАУ-д удахгүй айлчлах гэж байна. Айлчлалын үеэр нээгдэх Хятадын Баруун бүс нутгийн 14 дахь удаагийн олон улсын Экспод Монгол Улсын Ерөнхий сайд урилгаар оролцоно. Баруун бүс нутгийн 14 дэх удаагийн олон улсын Экспо 2013 оны 10 дугаар сарын …

  • 21 October

    Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав …

  • 18 October

    Таван төгөлдөршил ба таван амь

      Таван төгөлдөршил гэгчээр тархи угааж талын Монголыг минь  тавиад туучихсан С.Баяр  эгзэгтэй үе буюу эргэн хариуцлага тооцох болохоор  үхнэ үхнэ гэж үхрийн мах барж,  явна явна хэмээн ямааны мах барж явдаг мэхтэй  хүн. Түүнийг дахин улс төрд орж ирэхээр санаархаж,  хор найруулж яваа талаар хол ойрын эх сурвалж хэлэх болов.  Түүний дэвшүүлсэн ‘’Хишиг хуваарилалтын төгөлдөршил’’ нэртэй байгалийн хишгийг ардуудад …

  • 18 October

    “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ерөнхий сайдын мэдээлэл

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай форвард хэлцэл хийж, валютын ханшийн эрсдэлийг …

  • 18 October

    Анхны төсөвт өртгөө шалтгаангүй нэмсэн компаниуд АТГ-д шалгагдхаар боллоо

    УИХ дарга З.Энхболд  хэлэлцүүлгийн үеэр  өмнө  төсөвлөсөн өртөгөө жил жилд хэдэн сая, тэрбумаар нь нэмж оруулж ирж байгааг нэлээд  шүүмжилж байсан билээ. Тэгвэл энэхүү өртөг нэмэгдээд байгаа үзэгдлийг  цэвэр авлигатай төсөв гэж үзэж байгаагаа ч нуугаагүй бөгөөд  өртөг нь нэмэгдсэн төсөвтэй компаниудыг АТГ-аар шалгуулахаар болсон байна. Тухайлбал, гурван тэрбум төгрөгийн өртөг анхлан бичиж байсан Хөгжимт театрын барилгын төсөв одоо 10 …

  • 18 October

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. чуулганы хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ/: 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх …