Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд …
Улс төр
October, 2013
-
28 October
Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан болно. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ …
-
26 October
Францтай харилцан визгүй зорчих боллоо
“Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр /2013 оны 10 дугаар сарын 26/ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн …
-
26 October
Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар Ерөнхий сайд нар …
-
25 October
Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч нар хэлэлцээр хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстоныг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урив. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Спорт, …
-
25 October
Д.Содном гуайд “Чингис Хааны одон”-г гардуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. …
-
25 October
Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт, хэлэлцээрүүд хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа. Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаагаа ноён Ли Көцян хэллээ. БНХАУ-ын …
-
25 October
Францын Гадаад хэргийн сайд болон Канадын Амбан захирагчийн айлчлал эхэлж байна
Францын Гадаад хэргийн сайд айлчилна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын Монгол Улсад хийх албан ёсны хоёр хоногийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Монгол Улс, Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон ч үүнээс хойшхи хугацаанд өндөр хэмжээний айлчлал тийм олон байгаагүй юм байна. Энэ удаагийн айлчлал нь тус улсаас Монгол Улсад …
-
25 October
УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагджээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухайд: 1. “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан …
-
25 October
Ерөнхий сайд, БНХАУ-д жишиг болсон зарим газартай танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Леонин мужийн төв Шэньян хотын бага сургуульд зочиллоо. 1-9 дүгээр ангийн 45 бүлэгт 2500 гаруй хүүхэд суралцуулж буй энэ сургууль Хятадын хэмжээнд сургалтын агуулга, заах аргын шинэчлэлээрээ жишиг болдог байна. Өдгөө 55 жилийн түүхтэй энэ сургууль 1985 оноос хойш заах арга зүйн шинэлэг хэлбэр туршин нэвтрүүлжээ. Улс болоод орон нутгаас зааж өгсөн заавал судлах хичээлээс гадна хүүхдийн …
-
24 October
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй
Төрийн ордны “А” танхимд явагдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг байнгын хорооний гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. Тиймээс тус хуулийн төсдийг хууль санаачлагчид буцаан хүргүүлэхээр болсон байна. Харин Засийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэхийг дэмжжээ.
-
24 October
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын гурав дахь өдрийнхөө өглөө Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцлоо. Леонин мужийн төв Шэньян хот дахь “Ляонин Найрамдал” зочид буудлын хурлын танхимд болсон энэ уулзалтад хоёр орны төр засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зам харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэл …
-
24 October
Гишүүд сарын цалингаасаа хэтэрсэн хэмжээний бэлэг авч болохгүй
Британи, Австрали, ХБНГУ, Умард Ирланд, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад парламентын гишүүдийн бусдаас авах бэлэг дурсгалд зохих хязгаарлалт тавьдаг бол Польш, Бельги, Дани Улсад ямар ч хязгаарлалт тавьдаггүй. Гэхдээ тухайн гишүүн бэлэг дурсгалын зүйл авснаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байдаг. АНУ-д Конгрессийн гишүүнд нэг бүрийн үнэ нь 50 доллараас хэтрэхгүй бэлэг өгч болох, 100 доллараас хэтрэхгүй үнэтэй бэлэг авч болдог. …
-
24 October
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 14:00 цагт хуралдана. Чуулганаар доорхи хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд: – Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, – Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, – Компанийн тухай …
-
24 October
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хоёр улсын худалдааны тэлэлтэд Хятад улсын талаас түшиц болох газар бол Ляонин муж
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр орой Ляонин мужид буулаа. Зочноо хүндэтгэж тус мужийн дарга Чэнь Жэнгао Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа. Бидний өвөг дээдэстэй ойр түүхтэй энэ мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхол ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл