Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо. Түүнд Монгол Улсын арслан …
Спорт
July, 2015
-
12 July
22 настай Хан Хэнтий нутгийн бөх Э.Оюунболд “улсын арслан” цол хүртлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадам дэлхийн чимээг донсолгон, дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд 512 хүчтэн зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос бөх сонирхогч, наадамчин олны таамаг эвдсэн олон сайхан барилдаан гарлаа. Энэ жилийн наадмаар 7 начин шинээр төрсөн бол 2 харцага цолтон нэмэгдлээ. Энэ жилийн наадмын …
-
12 July
22 настай Э.Оюунболд үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдлээ
Хан Хэнтий нутгийн хүчтэн, улсын харцага Энхтөгсийн Оюунболд энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 8 давж үзүүр түрүү булаацалдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр 8-ын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж ийнхүү улсын харцага цолноос заан цолыг алгасан ийнхүү гарьд цолны болзол хангаад байна. 20 насандаа төрийн наадамд зодоглож харцага цол хүртсэн тэрбээр 2 жилийн дараа буюу 22 …
-
12 July
Их шөвгийн барилдаан эхэллээ
Үндэсний их баяр наадмын наймын даваа эхэллээ. Наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Ч.Санжаадамбыг амлаж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Э.Оюунболд нар тунаж үлдэн барилдаж байна. Эх сурвалж: ugluu.mn
-
12 July
Долоон начин, хоёр харцага, нэг заан төрлөө
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлээд байгаа. Одоогийн байдлаар дараах бөхчүүд тав давж начин цолны болзол хангаад байна. Аймгийн Арслан Сүхбаатар аймаг Мөнххаан сумын харъяат Болдбаатар Батжаргал Аймгийн Арслан Завхан аймаг Баянхайрхан сумын харъяат Ганболд Баасандорж Аймгийн Арслан Сэлэнгэ аймаг Жавхлан сумын харъяат Бат-Очир Одгэрэл Аймгийн Арслан Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харъяат Эрдэнэбат Даш Аймгийн Арслан Говь-Алтай …
-
12 July
Б.Гончигдамба, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ч.Санжаадамба нар их шөвөгт шалгаран үлдлээ
Завхан аймгийн Их уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба долоогийн даваанд улсын гарьд Н.Ганбаатараар 7 давж их шөвөгт шалгаран үлдлээ. Мөн залгуулан улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн наадмаар улсын аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан дуулианы эзэн улсын начин Н.Батзаяагаар 7 давлаа. Улсын харцага Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдоржоор 7 давж улсын заан цолны болзлыг ханган төрийн шүтээн болсон 9 хөлт их …
-
12 July
Бөхийн таавар эвдсэн Н.Батзаяа улсын харцага цолтны эгнээнд багтлаа
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Нямаагийн Батзаяа Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд 6 давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа. Тэрбээр энэ жилийн наадмын таавар эвдэж, уран сайхан барилдаан гарган үзэгч түмнээ суудал дээр нь өндөлзүүллээ. Дөрвийн даваанд улсын начин Ж.Чулуунбатыг, тавын даваанд улсын дархан аварга …
-
12 July
Долоогийн даваанд ам авсан байдал
Үндэсний их баяр наадмын долоогийн даваа эхэлж байна. Долоогийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс Ховд аймгийн харьяат, улсын начин, энэ жилийн наадмын дуулианы эзэн, дархан аварга Г.Өсөхбаярыг давж начин цолоо батлан, зургаагийн даваанд Батсуурь начинг давж одоогоор харцага цолны болзол хангаад байгаа Н.Батзаяаг амлажээ. Улсын гарьд Н.Ганбаатар улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын заан Ч.Санжаадамба аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг амлан авч улсын харцага Ц.Содномдорж, …
-
12 July
Өвөрхангайн наадамд 17 настай хүү түрүүллээ
Аймгийн наадамд 256 бөх зодоглосноос Нарийнтээл сумын харьяат улсын шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж найм даван түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрсэн бол Хархорин сумын харьяат аймгийн харцага Оюунгэрэлийн Бундхорол долоо даван үзүүрлэж “Аймгийн заан” болжээ. Их шөвөгт Богд сумын харьяат, сумын заан Хэвэлхүүгийн Энхчулуун, Уянга сумын харьяат, сумын заан Оюунцэцэгийн Бат-Эрдэнэ нар шалгарч “Аймгийн харцага” болсон байна. Мөн Нарийнтээл сумын …
-
11 July
Хүчит бөхийн хоёрын даваа үргэлжилж байна
Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхлээд бөхчүүд барилдсаар байна. Хоёрын давааны зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэн, улсын …
-
11 July
Их насны морьдын уралдаанд МУАУ Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ
Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэн барианы зурхайд орлоо. Их насны морьдод нийт 321 морь бүртгүүлснээс 2 морийг морины комиссынхоны хэмжилтээр хасч нийт 320 их моьд шандасаа сорьж уралджээ. Их насны морьд барианы зурхайд ороход: Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд …
-
11 July
Г.Тэмүүлэнгийн хээр азарга түрүүллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарганы уралдаан Хүй долоон худагт болж, түрүү магнайгаа тодрууллаа. Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян тоосоо өргөж байна. Улсын наадмын гурван түрүү Улс халзан, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорин Хүй долоон худагийн зүлэг ногоон …
-
11 July
Хүчит бөхийн барилдаан эхлэлээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам үргэлжилж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Бөхийн барилдааны зүүний магнайг Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайг аварга О.Балжинням нар манлайлав. Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглоно хэмээж байсан ч өчигдөр барилдахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ жилийн баяр наадамд улсын цолтон …
-
10 July
Дархан аваргууд эхний өдөр бүртгүүлсэнгүй
Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл өчигдөр эхэллээ. Энэ жилийн барилдаанд дүрмийн дагуу 512 бөх зодоглох учиртай. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Ч.Санжаадамба харцага Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, начин Б.Одбаяр нарын тэргүүтэй 260 гаруй бөх бүртгүүлээд байв. Харин аварга, арслангуудаас нэг нь ч бүртгэлд хамрагдаагүй байгааг албаныхан хэллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл