Өглөөний зочин

July, 2013

  • 26 July

    Төрлөхийн хамаргүй Б.Нэргүй хүү: Би гоё том хамартай болсон

    Солонгосын EBS телевизийн ” Global Project ” хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлэг нь нэгэн  ээлжит дугаараараа төрөлхийн хамаргүй Барамсай овогтой Нэргүй хэмээх  6 настай Монгол  хүүгийн тухай гараж байсан билээ.  Одоогоор дэлхийн хэмжээнд хамаргүй төрсөн 6 хүн бүртгэгдэж , тэд  бүгд 1 нас ч хүрэлгүй нас барсан байдаг бол Нэргүй хүүгийн хувьд  өдий хүртэл өсөж бойжиж байгаа цорын ганц хүн  хэдий ч амьсгаа авах, юм идэж …

  • 25 July

    Хөлийн голын хөндийд цахилгаан станц барих нь байгаль орчинд асар их халтай

      УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  өчигдөр ажлаа тайлагналаа. Энэхүү мэдээллийг хийсний дараа БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -Хаврын чуулганы хуга­цаанд  танай байнгын хороо хэд хэдэн хуулийн төслийг  УИХ-д оруулж,  батлуулсан. Олон нийтийн эрх ашигт хэр нийц­сэн …

  • 24 July

    З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр даргын хэрэг цагаадах болов уу гэж бодож байна

    Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт АТГ-аас нэгжлэг хийснээс хойш долоо хоног өнгөрлөө. АТГ ямар учраас нэгжлэг хийсэн талаараа мэдээлэл өгөөгүй байгаа. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.  -Н.Энхбаяр даргын биеийн байдал нэлээд мууд­сан талаар II эмнэлгийн эмч нар удаа дараа мэдэгдэл хийс­ний үр дүнд Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарахаар болсон. Ер нь биеийнх нь  байдал …

  • 23 July

    Ц.Даваасүрэн: Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн шийдвэр хүчингүй

     УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, бие даагч гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр сэтгүүлчдэд хандан Д.Сүхбаатарын талбайг Чингисийн нэрэмжит болгосон НИТХ-ын шийдвэрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Хэвлэлийн бага хурлын дараа түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна. -Хаврын чуулган өндөрлөөд цөөнгүй хоног өнгөрлөө. Энэ хугацааг амралтын байдалтай өнгөрүүлэв үү? -Өнгөрсөн хугацаанд той­рогтоо ажиллахын зэрэгцээ улсынхаа баяр наадмыг тэм­дэглэн өнгөрүүлж, тодорхой …

  • 17 July

    С.Оюунгэрэл: Иргэд хаягийн болон төрсний гэх мэт 5 төрлийн лавлагааг өөртөө үйлчлэх автоматаас авах боломжтой

    Олны дунд 100 айлын  иргэний бүртгэлийн газар гэдгээр нь сайн мэддэг улсын бүртгэлийн газар очиход гадаад паспорт болон иргэний лавлагаа авах иргэдийн урт дараалал үүссэн байлаа.  Сэтгүүлчийн зүгээс  иргэдэд лавлагаа гаргаж өгдөг Улсын бүртгэлийн төв архивын дарга С.Оюунгэрэлээс  ярилцлага авах хүсэлтээ илэрхийлэхэд  хүсэлтийг  маань уриаланхан  хүлээн авч цөөн хэдэн асуултанд маань  хариулт өгснийг уншигч та бүхэндээ толилуулья. – Танай байгууллага ямар …

  • 15 July

    Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Хүнд гомдоно гэдэг сайхан зүйл биш

    МУГЖ, Төийн соёрхолт жүжигчин Намсрайн Сувд гэх энэ эмэгтэйг Монголын ард түмэн Мандухай цэцэн хатан, Өэлүн эх гэж бүтээсэн бүрээр нь нэрлэн хайрлаж хүндэтгэж явдаг. Дандаа сайхан ээж, сайхан хатны дүр бүтээдэг сайхан бүсгүй маань өдгөө нас жар хүрч байгаа ч  драмын театрынхаа тайзнаа залуустайгаа хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ дэд захирлын үүрэгт ажлыг  хийж байгаа. Зууны манлай сайхан …

  • 11 July

    Уяач Х.Лхагважав: Халзан үрээ маань түрүү жилийн амжилтаа баталлаа

    Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Цэвэлсономын Ганхүүгийн хонгор халзан үрээ энэ жил шүдлэнгийн уралдаанд дахин аман хүзүүдлээ. Халзан үрээний уяа сойлгыг тааруулсан Дундговь аймгийн Адаацаг сумын ААУ Д.Хуягбаатарын хүү Х.Лхагважаваас сэтгэгдэлийг нь сонслоо. Баяр хүргэе. Халзан үрээ түрүү жилийн амжилтаа бататгалаа. Баярлалаа. Халзан үрээ маань өнгөрсөн …

  • 10 July

    Улсын заан Д.Лхагвасүрэн: Энэ жил том цолтой бөх түрүүлнэ

     Булган аймгийн Могод сумын харьяат улсын заан Д.Лхагвасүрэнтэй уулзаж, түүний залуу насных нь дурсамж, энэ жилийн наадмыг хэн өнгөлөх талаар хөөрөлдсөн юм. -Таны төрж өссөн нутаг Булган аймгийн Могод сум. Мэдээж энэ сайхан нутагтаа барилдаж л өссөн байлгүй? -Яах вэ, заримдаа аманд гарна. Гэхдээ надад дийлэх юм олдохгүй л дээ. Нутгийн барилддаг ах нар намайг барьж аваад их нухна. Харин цэрэгт ирээд Морин тойруулгын …

  • 9 July

    П.Оюунчимэг: Энэ сандлыг огт хэрэглэж болохгүй гэсэн албан бичиг өгсөн

       Өмнөх Засгийн газрын үед явуулсан бодлогын хүрээнд хэрэгжиж эхэлсэн “Эрүүдэн шүүх сандал”-ыг аймаг, орон нутгийн цагдаагийн газруудад тараагаад байгаа билээ. Гаалийн агуулахад хадгалагдаж байгаад аймгийн цагдаагийн газруудад тараагдсан мөрдөн байцаалтын тусгай сандлуудыг ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очирыг худалдаж авсан гэх яриа байгаа юм. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Бүх сандлыг аймгуудаас буцаан татаж, ийм шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцож, хохирлыг нөхөн …

  • 9 July

    Г.Ариунбаатар: Намайг үхчихсэн гээд найзаас минь байцаалт авсныг сонсоод асгартал уйлж билээ

     Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний “мягмар гараг”-ийн  үймээнээр буудуулж хүндээр бэртсэн Г.Ариунбаатартай уулзаж ярилцлаа.  -Таны буудуулсан тэр аймшигт өдрөөс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн амьдарч ирэв? -Амьд мэнд үлдсэн юм болохоор амд­ралын төлөө зүтгэж л байна. Сайн эмч нар,  сайхан хүмүүсийн буянд хор­­воогийн тоосыг хөдөл­­­гөж л явна. Тэр аймшигт өдрөөс хойш миний амьдралын олон …

  • 8 July

    Б.Чинбат: “Түмэн хишигтэн”-ийг бүтээхэд ер бусын мэдрэмжээр хөглөгдсөн

     Төгөлдөр хуурын яруу эгшгийнхээ хүчээр энэ цаг үеийн урлагийн “Түмэн хишигтэн”-үүдийн нэг болж яваа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат удаан хугацаанд сэтгэл, оюунаа чилээсэн орчин цагийн симфони туульсаа үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тэрбээр“Түмэн хишигтэн” төслийг гардан ажиллахдаа олон ч уран бүтээлчийг чиглүүлэн, тэднийг цоо шинэ бүтээлийнхээ түлхүүр утас болгон хөглөжээ. Өнөөдөр Б.Чинбатын “Түмэн хишигтэн”үзэгчдийн өмнө хөшгөө нээнэ. Шинэхэн бүтээлээ өлгийдөн авахаар …

  • 6 July

    Манай улс өрийн хямралд ороход ойрхон байна

     МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбаттай “Чингис бонд”-ыг тойрсон асуудлаар ярилцлаа. -Монголын их хаан Чингисээр овоглосон 1.5 тэрбум ам.долларын бондын ханш суларсан талаар сүүлийн үед ярьж байна. Шалтгааныг нь та юу гэж бодож байна вэ? -“Чингис бонд”-ыг хөрөн­­гийн биржээр арил­жаалаагүй. Угаасаа гадаад зах зээлээс хөрөнгө босгох үйл явц нь хаалттай байсан. Тиймээс өнөөдөр ч мөн адил ханшийн уналтын …

  • 5 July

    И.НАРАНТУЯА: Унаач хүүхдийг хамгаалах асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн

    Монгол түмний цэнгэлийн дээд Үндэсний их баяр наадам болоход ердөө долоохон хоног үлдээд байна. Дэлхийд ганцхан дэнж хотойтол нааддаг монгол түмний их баяр наадмыг  шандаст хурдан хүлгийн хийморийг сэргэтэл гийнгоолдог унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч хэдий болтол унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, наадамлах вэ гэдэг асуудал монгол түмний анхаарлыг татах болсон. Тиймээс бид унаач хүүхдийн амь нас, …