Uncategorized

July, 2016

  • 27 July

    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнийхөнтэй уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Тус зөвлөл УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан асуулга, шаардлагыг хүргүүлж байгааг төлөөлөгчид УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт мэдээлээд, албан бичгийг мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын зэс” ХХК-ийн удирдлагуудад өгсөн гэлээ. “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын …

  • 27 July

    Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө 300 гаруй цахим ном, 100 гаруй сонсдог номоор сан хөмрөгөө арвижууллаа

    Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө номын сангийн үйлчилгээгээ автоматжуулах ажлыг эрчимтэй хийсээр байна. Энэ удаа “Аз хур” номын дэлгүүрээс худалдаалдаг e-book буюу цахимаар ном унших зориулалттай “tab”-ийг номын өргөөндөө нэвтрүүллээ. Эдгээр төхөөрөмжид “Болор судар” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан номуудаас гадна сүүлийн үед эрэлттэй байгаа шинэ сонирхолтой зохиолууд, бусад хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн орчин үеийн 300 гаруй ном зохиол багтсан юм. …

  • 26 July

    УИХ-ын гишүүн М Оюунчимэг ерөнхий сайдад асуулга тавилаа

     Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга.

  • 26 July

    Ховдын ИТХ-аас Д.Галсандондогийг аймгийн Засаг даргад дэвшүүлэв

    Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Дамдин овогтой Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилохыг олонхийн саналаар дэмжсэн байна. Улмаар ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ. Өнгөрсөн сонгуулиар Ховд аймгийн МАН 41-ээс 24 суудал авч ялалт байгуулсан юм. Тэгвэл энэхүү ялалтад намын дарга Д.Галсандондогийн хувь нэмэр их хэмээн үзэн аймгийн ИТХ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Галсандондог нь …

  • 25 July

    Сургууль, цэцэрлэгт 8 сарын 22-ноос бүртгэж эхэлнэ

    Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулахаар болжээ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй …

  • 23 July

    Дадлагажигчаар ажиллах залууст зориулсан япон хэлний сургалт эхлэв

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах залуучуудын япон хэлний эхний ээлжийн сургалт өнөөдрөөс эхлэв. Энэхүү сургалтын талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал хэлэхдээ “Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй залуусыг япон хэлний сургалтад бүртгэсэн. 18-39 насны, их, дээд сургууль, политехник коллеж, МСҮТ төгссөн хүмүүсийг сургалтад хамруулж байгаа” …

  • 22 July

    Ц.Элбэгдорж: Харсан тэнгэртэй улс билээ

    Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:  “Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье. Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр …

  • 14 July

    Хүнсний сода-ны ахуйн хэрэглээний ач тус /зөвлөгөө/

    Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч үргэлж хэрэглэдэг гэдгийг уншигч та бүхэн мэдэх байх. Харин яг яаж хэрэглэдэг, ашиг тус нь юу болох зэргийг мэдэхийг хүсвэл доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай. 1. Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж …

  • 14 July

    Шинэ аварга Ч.Санжаадамбын тухай “шинэ мэдээлэл”

    Шинэ аварга Ч.Санжаадамбын талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна. 1. Түүнээс өмнө Архангайн Хашаат сумын уугуул “Аранзал улаан” хэмээх хочтой Цэндийн Гомбодорж   1960 оны төрийн баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. “Аранзал улаан” уУлсын заанаас хойш 51 жилийн дараа буюу 2011 онд Архангай аймгийн Хашаат сумаас Улсын  заан цолтон төрж байсан нь Ч.Санжаадамба байв. …

  • 14 July

    Хурдан морины унаач хүүд 2 өрөө байр бэлэглэхээр болжээ

    Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан  Хүй долоо худагт болж өндөрлөлөө. Үргэлжлүүлэн энэ өдөр уяачдын наадам болж буй юм. Энэ жилийн хурдан их насны морины уралдаанд нийт 370 гаруй хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж түмэн олноо баясгасан. …

  • 4 July

    Наадмын тасалбар 07 сарын 07-ноос эхлэн худалдаанд гарна

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг  07 сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. Тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 2 July

    Их, дээд сургуулиудын босго оноо хэд байна вэ

    -МУИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС ЭХЭЛНЭ-  МУИС-ийн бүртгэл зургадугаар сарын 30-ны өдөр дуусах байсныг долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг болгож хойшлуулсан байна. Бүртгэлийг мөн  http://burtgel.num.edu.mnгэсэн цахим хаягаар явуулна. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд -Шинжлэх ухааны сургууль -Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль -Бизнесийн сургууль -Хууль зүйн сургууль -Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль -Завхан сургууль -Орхон сургууль гэсэн долоон …

  • 2 July

    ЭЕШ өгсөн сурагчид өнөөдрөөс батламжаа авна

    Энэ жил 37 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр нийт сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог зарласан бөгөөд шалгуулагчид eec.mn сайтын шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар нууц үгээ бүртгүүлэн нэвтэрч, өөрийн дүн оноогоо харах боломжтой болсон юм. Харин өнөөдрөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн залууст батламжийг нь олгох ажил эхэлж байгаа аж.  п Орон нутгийн дунд сургууль …

  • 1 July

    Залуучуудаа өөртөө итгэлтэй алхмаар байна уу?

    Эрэгтэй хүн болгон загварлаг хувцас өмсөхийг хүсдэг . Тэгвэл та өөртөө тохирох хувцасаа хараахан сонгож амжаагүй бол эндээс үзнэ үү.