Өвөр Монголын хэсэг бүс нутгийн халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвджээ. Эдгээр өдрүүдэд Өвөр Монголд аагим халуун үргэлжилж, хэсэг бүс нутгийн халууны хэм +40 хүрч халж байгаа аж. Өвөр Монголын ихэнх бүс нутгийн өдрийн халууны хэмжээ дунджаар +30 хэмээс дээш гарч, зарим газар өндөртөө +40 хэмд хүрч байгаа бөгөөд Ү Хай, Хайлаар, Шинэ Барга зүүн хошуун зэрэг нутгаар халууны хэм түүхэн тэмдэглэлийг …
Uncategorized
August, 2016
-
4 August
“Бурхан таалахгүй” буюу Лалын шашинтай улсад эмэгтэй хүн болж төрсний хэрэггүй
Аян замын тэмдэглэлийнхээ эхний хэсгийг нэгэнт блог дээрээ оруулж хаашаа ямар зорилгоор хэзээ аялснаа оруулсан тул энд олныг нурших илүүц биз. Уншигч та харин уншиж амжаагүй байгаа бол тэмдэглэлийн маань өмнөх хэсгийг www.erkhembayar.mn блог хуудас болон, Балтсүхийн Эрхэмбаяр фэйсбүүк хуудаснаас сонирхон уншаарай. Онгоцны буудал дээрээс эхлээд л намайг ширтэх том том хар нүднүүдийг би илтэд анзаарч эхлэв. Гэхдээ дандаа эрчүүдийн нүд. Яагаад гэвэл Энэтхэг …
-
4 August
Хойд Солонгосын Элчингийнхнээр тарьсан хогийг нь цэвэрлүүлжээ
Хойд Солонгосийн Элчингийн ДК гэсэн гурван машинтай хойд солонгосчууд дуулалдаад л, зарим нь загас бариад л, ёстой л төрөлх орондоо байгаа мэт аашилж байлаа. Удалгүй нөгөө хойд солонгосчууд чинь хамаг хогоо овоо босгоод хаяаад явдаг юм байна. Хойноос нь шүгэлдэж үзлээ байдагүй шүү, тэгсэн тэд нарын урдаас манай найз ирж явж таарч найз уруугаа залгаж машинуудыг нь зогсоолголоо. Найзад хэлж …
-
4 August
ЗХА-ийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт-эрчим хүчний ногоон шийдлүүд ” сэдэвт форум эхэллээ
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотуудын ногоон өсөлт – Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэвт форум өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ …
-
3 August
ОХУ-ын армийн зэвсэглэлд лазер зэвсгүүд нэвтэрчээ
ОХУ-ын зэвсэгт хүчин физикийн шинэ зарчим дээр тулгуурласан лазер зэвсэгтэй болсон гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов мэдээллээ. ОХУ зэвсэгт хүчнийхээ зэвсэглэлд лазерын зэвсэг нэвтрүүлж, бодит утгаараа тус улсын зэвсэгт хүчин лазерын зэвсэгтэй болсон аж. Үүнээс өмнө ОХУ арай өөр төрлийн лазерын зэвсгүүд бүтээж түүнийгээ зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж байсан ч энэ удаагийн шинэ зарчим бүхий лазерын зэвсгийг …
-
3 August
“Рио 2016” зуны олимпийн наадмыг МҮОНТ гурван сувгаар зэрэг дамжуулна
Зуны олимпийн XXXI наадам 2016 оны наймдугаар сарын 5-наас 21-нийг хүртэл Бразилийн Рио-де-Жанейро хотод болох гэж байна. Монголчууд зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа илгээж, эхний ээлжийн баг тамирчдаа үдээд байгаа билээ. Хүн төрөлхтний хүсэн хүлээсэн спортын их наадмыг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр гурван сувгаар орон даяар шууд дамжуулна. Иймд уншигч та телевизийнхээ ямар сувгаар Риогийн олимпийн торгон агшнуудыг …
-
2 August
Хамгаалах бүс хэрэглэснээр 75 хүртэл хувиар эрсдлээс хамгаалагдана
ЗЦГ-аас улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион явуулж буй “Хамгаалах бүс, Хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг судлахад ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан …
-
2 August
БСШУСЯ: Хүүхдүүдийн 80 хувийг цэцэрлэгт хамруулж, сургалтын төлбөрийг нэмэхгүй
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон тус яамны удирдлагууд сургууль, цэцэрлэгийн бүртгэл, их дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй Мэдээллийн эхэнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “2016-2017 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны зүгээс их дээд сургуулийн төлбөрийг өнгөрсөн жилийнхээс нэмэхгүй байх зорилт тавьж байгаа” гэдгийг онцоллоо. Тэрээр “Их дээд сургуулийн зарим удирдлагууд …
-
1 August
Н.Энхтүвшин: “Петромарт” дэлгүүр маань байнгын үйлчлүүлэгчтэй дэлгүүр болж чадсан
Шатахуун түгээх станцын нэмэлт үйлчилгээ болох “Петромарт” сүлжээ дэлгүүрийн талаар тус дэлгүүрийн анхны менежер Н.Энхтүвшинтэй ярилцаж танилцлаа. Дэлгүүрүүд нь “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцын дэргэд 24 цагаар ажилладаг билээ. “Петромарт” дэлгүүрийг хэрхэн байгуулж байсан талаар яриагаа эхлэе? Дэлгүүрийг байгуулахаас өмнө шатахуун түгээх станцад тос, тосолгооны материал зардаг байлаа. Ингээд энэ суурин дээр анх 2003 онд олон улсын …
-
1 August
Өнөөдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 29. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 1 цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …
-
1 August
Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ. 2016 оны 07 дугаар сарын 31-ний 21 цагаас 08 дугаар сарын 1-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос зүүн хэсгээр өмнөөс секундэд 7-12 …
July, 2016
-
29 July
Зарим цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар шийднэ
Цэцэрлэгийн бүртгэл 20 гаруйхан хоногийн дараа эхлэх гэж байна. Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадна иргэд урт дараалал үүсгэн, хонож өнждөг байдлыг өөрчилж, шинэ тогтолцоонд оруулах тухай ярьдаг ч өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа билээ. Энэ жил ч мөн цэцэрлэгийн бүртгэлд содон өөрчлөлт орохгүй бололтой. Харин ачаалал хэт ихэсч, хандив, хахууль ихэссэн зарим цэцэрлэгүүдийн бүртгэлийг сугалааны журмаар явуулах аж. …
-
29 July
Эрдэмтэдтэй хамтран хот нийтийн аж ахуйн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Т. Гантөмөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах талаар Төрийн удирдлагын академи, МУИС-ийн эрдэмтэн багш нартай санал солилцох уулзалт зохион байгуулав. Уулзалтанд Хотын Ерөнхий менежер, доктор Т.Гантөмөр, Төрийн удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн захирал доктор, профессор Д.Цэдэв, тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор …
-
28 July
Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй
Бид сүүлийн үед хүнийг “өндөр боловсролтой” хэмээн тодорхойлон ярьж бичдэг болж. Гэхдээ өндөр, нам боловсрол гэдэг ойлголт угаасаа байх боломжгүй. Боловсрол өөрөө үйл явц бөгөөд энэ үйл явц тухайн нэг хүний хувьд эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээс насан эцэслэх хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг үйл явцыг илэрхийлдэг үгийн ард “той” залгаад бидний ярьж буй тухайн нэг цаг үед тогтмол байх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл