Uncategorized

June, 2016

  • 29 June

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг   багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.  

  • 29 June

    Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …

  • 28 June

    83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө

    Гол, нуур олонтой Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн болон зөөврийн хайрцгаар  санал авах үед аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан …

  • 27 June

    НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгожээ

    Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг …

  • 27 June

    Хөвсгөл дэх “Dream party” буюу “Хүслийн шоу” аялалын бүртгэл явагдаж байна!

    Та зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлэх гэж байна. Та алжаалаа тайлахыг хүсвэл долдугаар сарын 14-16 ны өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээрх хүслийн шоу аялалд нэгдэх боломж нээгдлээ. “Мон Сафо”-ХХК-иас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү аялал  Хөвсгөл далайн эрэг дээрх “Өнгөлөг” жуулчны баазад болох юм. Цогц хөтөлбөртэй хүслийн шоу аялалд хүрэлцэн ирсэн залуусыг хоёр өдрийн турш  уйдах завгүй залуу насныхаа …

  • 27 June

    Монголчууд ой тогтоолтоороо дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдлээ

    АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75,000 ам.долларын шагналын сантай “EXTREME MEMORY TOURNAMENT-2016” ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртсэн байна.  Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 …

  • 27 June

    Нийслэлийн сонгуулийн хорооноос санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа. 2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, …

  • 26 June

    ЭЕШ-ийн талаар ташаа мэдээлсэн иргэдийг шалгуулна

    Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан  хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ. ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм. Тэгвэл …

  • 26 June

    Эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдэж байсан  “этгээд”  НИТХ-ын сонгуульд  нэр дэвшжээ

    Дээрх гарчигийг хараад сонгогч та арай ч үгүй байлгүй хэмээн бодсон биз. Харамсалтай нь энэ мэдээлэл үнэн юм. НИТХ-ын 45-р тойрог буюу Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшигч Пүрэвжавын Ганзориг гэх  эрхэм нэг бус удаа  гэмт хэрэг хийж, хуулийн дагуу  яллагдаж байсан Налайхчууд нэгэнт мэддэг болжээ. Тэрбээр 1980-аад оны дундуур  ахлах ангийн сурагч байхдаа Налайхын 14-р баазад жолоочоор ажилладаг байсан Чадраабалын …

  • 26 June

    Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж дараах мэргэжлээр элсэлт авч байна

    Мэргэжлийн танилцуулга: № Мэргэжлийн нэр Суралцах хугацаа Төгсөөд хүрэх боломжууд Мэргэжлийн анхан шат болон мэргэжлийн боловсрол 1 Монгол дархан 2-2,5 Монгол дарханы арга ажиллагааг эзэмших бөгөөд  алт мөнгөн эдлэл хийх, төмөр хийц хийх төгсөөд дарханы урлал хувиараа хийх, бүх төрлийн төмөр хийцийн үйлдвэр, үнэт эдлэлийн үйлдвэрт ажиллах,цаашид дүрслэх урлаг, гар урлалын  мэргэжлээр  их дээд сургуульд элсэн суралцах боломжтой 2 Зураач …

  • 24 June

    Ундны усаа зөөвөрлөх үү? эсвэл хоолойгоор татах уу?

    Алс холын Аралын Япон улсд эрдэм өвөртөлж, сурч боловсорч байгаа миний бие бусдын л адил үргэлж, нутгийнхаа төлөө сэтгэлээ чилээж явдаг билээ. Өчигдөрхөн Алтайчуудын зөөвөрлөн ууж байгаа “Эрүүл ус”-аас гэдэсний халдварт нян илэрсэнийг уншаад өөрийн эрхгүй харамсал төрлөө. Энэ нутагт төрж, өсч хүн болсон учраас мэргэжлийн хүнийхээ хувьд усны талаар танай сайтаар дамжуулан нутгийн ард түмэндээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бичсэн …

  • 23 June

    Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

    Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна. Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй та бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй ба …

  • 23 June

    Буугүй хувьсгалд алга ташъя

    Шүүхийн шинэтгэл богино хугацаанд эрчээ авч, Монголын шүүх хаалттай байдалдаа цэг тавьснаас эхлээд урьд өмнө түүхэндээ байгаагүй олон зоримог эргэлтүүдийг цоо шинээр хийсэн тухайд итгэх, итгэхгүй эргэлзээ бий. Шүүх бол горь тээж хаалгыг нь татсан олны цоргисон харц, урссан нулимс, оволзсон цухал, зангирсан өш хонзонгийн уулзвар. Хэрвээ шүүхийн хана туурга үг хэлдэгсэн бол ямархан өчил хүүрнэхийг таашгүй.           Дэнс атгасан …

  • 21 June

    “Миний монгол наадам” уралдаант шалгаруулалтын заавар

    Монголын түүх, соёлын өвийг, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна. Нэг. Зорилго ЮНЕСКО-ийн соёлын биет …

  • 20 June

    ЭЕШ-ын материал задраагүй, харин “залилан” гэдгийг тогтоолоо

    Энэ сарын 15-19 ны өдрүүдэд улс орон даяар ЭЕШ явагдаж дууссан. Харин шалгалтын сүүлийн өдөр “ЭЕШ-ын материал задарсан” гэх  мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ор үндэсгүй мэдээлэл болохыг албаны хүн хэлж байна. Олон нийтийн анхаарал татаад буй уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат дараах тайлбарыг өглөө. “…Орон даяар энэ сарын 15-19 ны өдрүүдэд ЭЕШ явагдаж амжилттай  дууссан. Шалгалтын …