Шумуул яагаад хүнийг ялгаварлаж хаздаг вэ?

1470963483_1044203_640449239299945_1475946756_n
Голын эргийн хажууд нүдээ аниад сайхан хэвтмээр байдаг гэтэл яг энэ үед идэвхтэй байдаг цус шимэгч шумуулууд амар заяаг чинь үзүүлэхгүй зовоодог тал бий.  Тийм үү? Хачирхалтай нь тэд хүмүүсийг ялгаж хазаад байх хандлага илэрдэг.   Шумуулны хоол болохгүй гэсэндээ аль болох баглаж боогоод байхад л зай завсар гаргаад хазчихсан тохиолдол байхад зарим хүмүүс нүцгэн шахуу гүйж байхад тэднийг оролдохгүй байх жишээтэй.  Тэгвэл яагаад тэр юм бол???
Судлаачдын үзэж буйгаар тухайн “хохирогч” болж буй этгээдээс ялгарч буй сайхан үнэр, амт гэхээсээ илүү амьд биетүүдийн биеэ авч яваа байдал болон бусад шинж тэмдгүүд нь “шумуулны хоол” болох үндсийг тавьдаг гэнэ.
Бие томтой, удаан хөдөлгөөнтэй амьтад байдаг даа.   Хөдөлж ядсан.  Хүмүүсийн хувьд ч ялгаагүй.  Ийм амьтад болон хүмүүс шумуулны нүдэнд олзолчихмоор харагддаг бөгөөд биен дээр нь суугаад 2 балга цус сорчихоод нисээд явахад шумуулнуудын хувьд өлхөн санагддаг.
Бас нэгэн сонирхолтой мэдээлэл нь архи, согтууруулах ундаа уусан хүн шумуулны золиос болох нь их байдаг гэнэ.  Туршилтанд 20-58 насны 12 эрэгтэй, 24 настай нэг эмэгтэй, нийт 13 хүн оролцсон бөгөөд 30 настай эрэгтэйд 350 гр шар айраг (5.5%-тай) уулгаад суулгахад шумуул тэр эрэгтэй дээр очиж суух нь их байжээ. Учир нь согтууруулах ундаа хүний биеийн температурыг ихэсгэж, хариу үйлдэл үзүүлэх чадварыг бууруулдаг учраас тэр юм.
Шумуулнаас зугатах хамгийн хялбар арга нь гэрээсээ гарахгүй байх хэдий ч, шумуулнаас айгаад салхинд гарч чадахгүй, аялал зугаалгаар явахгүй байна гэдэг утгагүй.  Тиймээс шумуул ихтэй газар очвол аль болох хөдөлгөөнтэй, идэвхтэй байх хэрэгтэй.  Гэхдээ шавьж үргээгч, шумуулны тос, ардын утаагаар хөөн зайлуулах гэх мэт шумуулыг үлдэн хөөх арга цаана чинь бас байгаа шүү.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …