Uncategorized

June, 2016

  • 19 June

    Бясаа шавьжны үүр болсон Налайхын эмнэлэгээ яах вэ Х.Болдбаатар даргаа

    XXI зуунд эмнэлэгийн байгууллага бясааны үүр болсон байна гэвэл та итгэх үү? Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн салбар буюу нутгийн хүмүүсийн хэлж заншсанаар хойд эмнэлэгийн дотрын тасагт бясаа үүрлээд олон сар болж байхад дүүргийн удирдлагууд, ЭМН-ийн дарга нар ямар ч арга хэмжээ авахгүй байснаас нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ.  Хойд эмнэлэг нь 3 давхар бөгөөд 1-р давхарт нь мэс заслын …

  • 18 June

    Тарган хүмүүс жаргалтай байдаг

    Аз жаргал гэдгийг хүн хүн янз бүрээр тодорхойлдог. Аз жаргал бол хүний сэтгэл санаа амжилт бүтээл гэр бүлийн сэтгэл ханамжтай байдал зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. Өнөөг болтол бид аз жаргал гэдгийг сэтгэл зүй, нийгмийн талаас нь авч үзэж иржээ. Тэгвэл одоо аз жаргал гэдэг ойлголтыг арай өөр талаас нь авч үзэхийг оролдъё. Аз жаргалтай байх эсэх нь хүний биеийн …

  • 18 June

    БҮТ-өөс ЭЕШ-ийн хуурамч материалаас сэрэмжлэхийг анхааруулжээ

    Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл тархсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс дараах тайлбарыг албан ёсоор хийлээ. МЭДЭГДЭЛ Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион …

  • 16 June

    МУИС-д БНСУ-аас засвар үйлчилгээнд зориулан 100 сая вон хандивлахаар болжээ

    Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллага Silk- road Universities Network (SUN) болон МУИС хооронд  МУИС-ийн Цахим номын сангийн хөгжилд оруулах хандивын гэрээнд гарын үсэг зурагдлаа. Энэхүү гэрээний дагуу БНСУ-ын Гионсанбук мужийн захирагчийн албанаас SUN байгууллагаар дамжуулан зуун сая воны мөнгөн хандивыг МУИС-ийн шинэ номын санг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход зориулан санхүүгийн дэмжлэг болгон үзүүлж байгаа юм. Гионсанбук мужийн захирагч Ким …

  • 13 June

    Засаг ноён Замбараагүй самбардана

    Сонгууль эхэллээ. Сурталчилгааны самбарууд хаа сайгүй ярайтал тавигдаж, нэр дэвшигчдийн инээсэн зургууд. Тэгвэл зарим газруудыг ажиглахад нэр бүхий нэр дэвшигчдийн самбар бусдаасаа хавьгүй олон байгаа нь анзаарагдаж байгаа юм. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягийг гэж сошиал ертөнцөд шуугиж байна. Мэдээж сонгуульд эрх барьж буй эрх мэдэлтнүүд давуу талтай оролцох нь дамжиггүй. Тэр ч утгаараа засаг дарга нь …

  • 9 June

    Бага ангийн багш нарыг 462 сая төгрөгөөр урамшуулжээ

    Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/457 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багш, 5 дугаар ангийн чанарын  шалгалтад шалгарсан багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаанд шалгарсан багш нарт  нийт 462 000 000 төгрөгийг …

  • 9 June

    Т.Мэндсайхан: Шүүн таслах ажиллагааг прокурор, өмгөөлөгчгүйгээр төсөөлөх боломжгүй

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа – Шүүхийн тухай хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт хэрхэн яаж зохион байгуулагдахаар болсон бэ? – Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад Давж заалдах шатны болон дүүргийн шүүхийг 2-3 аймаг, дүүргийн дунд байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу УИХ “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулаад одоо 6 дугаар сарын …

  • 6 June

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы тайлан /цуврал 1/

    НИТХ-ын төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханы НИТХурал дээр хэлэлцсэн асуудал хэлэлцүүлгийг цувралаар хүргэж байна. Цувралын эхний хэсэгт Нийслэлийн татварын хуулийн талаарх асуудлыг хэрхэн хөндсөнийг болон Татварын хууль зайлшгүй байх ёстой харин зөвхөн иргэд гэлтгүй байгууллагад ч гэсэн ноогдуулах ёстой талаар санал бодлоо илэрхийлснийг бичлэгээр үзүүлж байна. Мөн Дулааны цахилгаан станцын талаарх үзэл бодлоо хэрхэн илэрхийлсэнийг ч хүргэж байна. Ugluu.mn

  • 4 June

    Зуслангууд ирэх лхагва гарагт ажиллаж эхэлнэ

    Зуслангууд зургадугаар сарын 8-наас буюу ирэх долоо хоногоос хүүхдүүдээ хүлээж авна. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан юм. Үнийн хувьд нэг ээлж нь 160-175 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Тухайлбал, бага ангийн хүүхэд /1-5-р анги/ 160 мянга, дунд ангийн хүүхэд /6-9-р анги/ 165 мянга, ахлах ангийнхныг /10,11-р анги/ 170-175 мянган төгрөгөөр амраахаар болсон аж. …

  • 4 June

    Өнөөдөр “Автомашингүй өдөр” захууд амарна

    Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Автомашингүй өдөр” тохиодог. Энэ жилийн “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож, төвийн замуудын хөдөлгөөнийг хаана. Хөдөлгөөн хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, …

  • 2 June

    Хүүхдийн математик сэтгэлгээ, сэтгэх чадварыг хөгжүүлэх ЗУНЫ СУРГАЛТ-ын бүртгэл эхэллээ

    Зуны элсэлт III-IV, V-VI, VII-IX анги гэсэн 3 ангиллаар 6 сарын 6-наас 1 сарын хугацаатай явагдана. Сурагчид 7 хоногийн 5 өдөр, өдөрт 3 цагаар хичээллэж нийт 60 цагийн агуулгыг үзэж судална. Дугуйланг сэтгэх чадварын чиглэлээр олон арван ном бичсэн, сурган хүмүүжүүлэх туршлага сайтай, боловсрол судлаач, математикийн багш удирдан явуулна. Сургалтын агуулга Ажиглан харах, дүрслэн бодох, ангилан ялгах, зүй тогтол олох, …

May, 2016

  • 29 May

    Халиарыг хэрхэн даршлах вэ

    Хүний эрүүл мэндэд тустай, байгалийн гаралтай амтлагч ургамлын нэг бол халиар. Халиарыг түүж амтлаад даршилж олон төрлийн хоол зуушийг амтлаж хачирлаж болдог. Халиартай хуушуур, бууз, мантуу салахын аргагүй сайхан амттай болдог шүү дээ. Тэгвэл халиарыг хэрхэн даршлах аргыг сураад аваарай. 1. Халиарыг хүйтэн усанд угааж сайтар сэгсэрч хатаагаарай. Ишний үзүүр, үндэсний шороотой хэсгийг салгаж хаяна. Гэхдээ ишийг лав авах хэрэггүй …

  • 25 May

    Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаа зохион байгуулна

    Автотээврийн үндэсний төвөөс Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам, Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулж эхэлжээ. Тус ажлын хүрээнд авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийг “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан”-д төвлөрүүлэх бөгөөд нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин …

  • 25 May

    “UB dance festival”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг  Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Фестивалын зорилго  нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, сурталчлах, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, хөгжлийг дэмжих, орчин үеийн бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах, жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ …

  • 23 May

    Хүүхдүүдээ гар зургийн уралдаанд оролцож, бэлгээ аваарай

    Бид бүхний нар болсон энхрий бяцхан үрсээ хэзээ ч мартагдахааргүй баярлуулж тэдэндээ нэгэн гайхалтай өдрийг бэлэглэцгээе. 5 сарын 27 ноос 6 сарын 2-ны өдрийг дуустал алдрай бяцхан үрсүүддээ зориулан “Мөрөөдлийн ертөнц” нэртэй их хотын хамгийн том хүүхдийн баярыг “Их Нүүдэл Монгол Медиа групп” –ын ах эгч нараас нь зохион байгуулж байна. Энэхүү хүүхдийн баярын өдөрлөг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болох …