Их дээд сургууль

July, 2013

  • 1 July

    Нийслэл хотод Улаанбаатараар нэрлэгдсэн 2 их сургууль үйл ажиллагаа явуулж байна

    “Зуны мэдээ” сонины  2013 оны 06-р сарын 19-ны өдрийн №155  дугаарт “Хоёр сургуулийг нэгтгэсэн шийдвэр шаардлага хангаагүй” гэсэн гарчигтэй мэдээлэл тавигджээ. Харамсалтай нь энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч Улаанбаатар нэрээр овоглосон хоёр Их сургуулийг салгаж ойлгож чадаагүй бололтой юм билээ. Удахгүй ЭЕШ-ийн дүн гарч, ахлах ангийн сурагчид шалгалт өгсөн онооноосоо хамаарч Их дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дээрх мэт …

  • 1 July

    Их дээд сургуульд элсэгчдийн цахим хөтөч

    ЕЭШ өгсөн сурагчид өнөөдрөөс шалгалтын  дүнгээ сонсож,   шалгалтанд авсан оноогоороо их дээд сургууль өрсөлдөн элсэнэ. Энэ жилээс  төрийн өмчийн их дээд сургуулийн элсэлт онлайн хэлбэрээр явагдахаар болсон. Мөн ЕЭШ өгсөн сурагч бүр интернэтээс  шалгалтанд авсан оноогоо   харахын тулд http://eyesh.eec.mn/profile/login    гэсэн  вэб хаяг руу  хандан өөрийн нууц дугаар, регистрын дугаар  зэргээ ашиглан нэвтрэн орж   оноогоо харж болно. Түүнчлэн сурагчид …

  • 1 July

    Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарна

     Өнөөдөр ЭЕШ-ын дүн албан ёсоор гарна. Үүнэтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг /7-р сарын 5/хүртэл элсэгчдэд батламж хуудсыг нь тараах юм байна. Энэ жил ЕБС төгсөгчдийн хувьд өөрийн сургууль дэрээ очиж батламжаа авах бол бусад шалгуулагчид “Чингис хаан” дээд сургууль дээр очиж батламжаа авах юм байна. Батламж хуудсаа авсан элсэгчид өөрийн сонгосон сургуулиуддаа очиж бүртгүүлнэ. Харин зарим сургуулиуд элсэлтийн …

June, 2013

  • 28 June

    Японд 18 төрийн алба хаагчийг суралцуулна

     “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөр төслийн хүрээнд монголын 18 төрийн алба хаагч Японы их, дээд сургуулийн магистрын сургалтад хамрагдах болжээ. Япон Улсын Засгийн газар  хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос буцалтгүй тусламжийн “Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Энэ  хөтөлбөртөө БНХАУ, Бангладеш, Лаос, Вьетнам, Узбекстан, Киргизстан зэрэг 12 улсыг хамруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр …

  • 26 June

    Оюутан бүрийг 200 ам.долларын үнэтэй таблеттай болгоно

     БШУЯ ирэх хичээлийн шинэ жилээс буюу есдү­гээр сараас эхлэн их, дээд сургуулиудын оюутнуудыг 200 ам.долларын үнэ бүхий таблетаар таблетжуулахаар болжээ. Тодруулбал, эл ажлыг “Цахим Ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд оюутан бүрт хамгийн хямд, орчин үеийн шаардлагад нийцсэн, эх орондоо үйлдвэрлэсэн, интернэтэд холболттой, даатгалтай таблет компью­терийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгох юм байна. Оюутанд тараах таблет компьютерийг “MUST Technology” ХХК дотооддоо үйлдвэрлэх аж. MustPad …

  • 25 June

    Их, дээд сургуулиудын хуваарь олголт онлайн хэлбэрт шилжлээ

     Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-16-ны хооронд явагдаж, 90,6 хувийн амжилттайгаар өндөрлөөд байгаа билээ. Одоогоор шалгалтын материалыг засах ажил иид дундаа явж байна. Харин шалгалтын дүн долдугаар сарын 1-нд БҮТ-ийн цахим хуудсанд гарах юм. Шалгуулагчид ЭЕШ-нд бүртгүүлсэн утасны дугаар болох 133233 гэсэн тусгай дугаарт /dun гэж бичээд зай аван регистрийн үсэггүй найман /95******/ оронтой тоог бичиж, мессеж илгээх замаар дүн …

  • 14 June

    Хүүхэд бүр Их дээд сургуульд элсэх албагүй

    Хэдхэн  хоногийн өмнө   ахлах ангийнханы ЕЭШ болж өндөрлөлөө. тун удахгүй шалгалтын хариу, сурагчдын авсан оноо нь ил болно. Хүүхдээ шалгалтанд  оруулчихаад өндөр оноо аваасай гэж “дээлний нь захыг мушгиж” залбиран  суугаа олон арван эцэг эхчүүд байсан байх. Тэдэнд хандаж хэдэн зүйл хэлье гэж бодлоо. Хүн төрлөхтний  түүхэнд мартагдашгүй  гавьяа байгуулсан цөөнгүй хүмүүс их дээд сургууль төгсөөгүй тохиолдлууд цөөнгүй бий. …

  • 14 June

    Зарим их, дээд сургуулиудын босго оноо өндөрсжээ

     Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил бүр оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жил зарим сургууль босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өмнө нь босго оноо ерөнхийдөө 400 байсан. Харин энэ удаа Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна хэмээн журамлажээ. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг …

  • 13 June

    ЭЕШ-ын хариугаа мессэжээр авах боломжтой

    Энэхүү үйлчилгээ нь элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагчид нь дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утас ашиглан мессэж илгээн хүлээж авах боломжтой болох юм. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэний зорилго нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар нэмэлт боломжуудыг бий болгох, шалгуулагчдыг цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэт сэтгэлгээг хэвшүүлж хөгжүүлэх …

  • 13 June

    Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ

     2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар адил цагт эхэлнэ.  Ямар сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд сууж сонго­сон хичээ­лийнхээ шалгалтыг өгөх­ талаар суудлын хуваарийн мэ­дээл­лийг батал­гаа­жуулсан шар өнгийн хууд­сыг энэ жилийн төгсөгч­дөд сур­гуулиар нь, харин өмнөх оны төг­сөгч­дөд Боловс­ролын үнэл­­­гээний төвийн зөвлөмж мэ­дээл­лийн газ­раар дамжуулан та­раа­сан билээ. Төгсөгчид шар хуудсынхаа дагуу шал­галт өгөх газраа нэг цагийн …

  • 5 June

    Монголын оюутны холбоо Хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа

    Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Оюутны Спортын Холбооноос Оюутны спортын 3- р Уинверсиад наадмыг амжилттай зохион байгуулсан их, дээд сургуулиуд болон төрийн болон төрийн бус байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Монголын Оюутны Холбоог оюутны 3-р Универсиад наадмыг Улаанбаатар хотод болон хөдөө орон нутаг, Москва, Бээжин хотуудад зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлэн ССАЖЯ, МОСХ -ноос ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР шагналаа.

May, 2013

  • 21 May

    ЭЕШ-т 700-аас дээш оноо авбал үнэгүй суралцуулна

     Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс юм. Тэгвэл  2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ.Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.  Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох …

  • 21 May

    БНПУ-ын маршал Богдан Борусевич багш, оюутнуудтай уулзжээ

     УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их сургуулийн Слав судлалын тэнхмийн польш хэлний ангийн оюутан, багш нартай уулзлаа. Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомейцки болон МУИС-ийн гадаад хэлний тэнхмийн багш, оюутнууд оролцов. Монгол Улсын Их сургууль 1992 оноос …

  • 20 May

    Оюутан залуусыг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцуулах зарлиг гаргажээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа. Зарлигт Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг) – т чиглэл болгосон байна. Үүнд: 1. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид …

  • 14 May

    Улаанбаатар Их сургууль уу, “Улаан” Христчид үү

     Түм  түжигнэж, бум бужигнасан  улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж,  өндөр байшин  барилга сүндэрлүүлэн барьсаар. Их хотод  байшин барих газар их өртөгтэй байдаг гэдэг. Орон сууц барьж байгаа хувийн хэвшлийнхэн нэг метр квадрат  талбайн үнэ өндөр байгаагаа газартай холбож тайлбарладаг нь ч үүнтэй холбоотой байдаг биз. Иргэд олон нийтийн дунд хотын төвийн газруудыг эрх мэдэлтнүүд өндөр үнээр …