Нийтлэл

September, 2013

  • 26 September

    Эртний явдал \өгүүллэг\

    Өнөөдөр эрхэм уншигчиддаа 2010 оны “Утгын чимэг” наадамд тэргүүн байр эзэлсэн  МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Эртний явдал” өгүүллэгийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү өгүүллэгт Балбар хэмээх цуутай эр залуудаа олон хүүхэн шуухантай ороолцолдож нүгэл үйлдэж явсан хар гай  өөр дээр нь ирж эхнэр нь залуу хархүү дагаад явсанаар эхэлдэг. Өөрийн эхнэрээ залуу хархүү алдсан Балбар хоёр жил ганцаар байтал эхнэр …

  • 26 September

    БУЛГАН ШУБА ӨМСӨХ ЦАГААР

     …Бидний багад аав ээж нар дүрсгүйтсэн хүүхдээ зэмлэхдээ “Аятайхан байхгүй бол арьсыг чинь амьдаар нь хуулна шүү” гэдэг байж билээ. Бараг террор маягийн энэ заналхийллийг бид тэгтлээ хирдхийхгүй хүлээж авах авч, балчир ухаандаа “амьтны арьсыг амьдаар нь хуулж болох” тухай ойлголттой үлдэнэ. Төхөөрч байгаа хонины өвчүүг нь түшиж байхдаа “таалал төгссөн” хонины арьсыг нь хэрхэн хуулж байгааг шохоорхонгүй ажих. …Саяхан …

  • 25 September

    Сүнсэнд шингэсэн гэмшил \өгүүллэг\

    Өнөөдөр уншигчиддаа  “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байранд шалгарсан Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын “Сүнсэнд шингэсэн гэмшил” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү сургамжит өгүүллэгт хүний бодлогогүй хэлсэн үг хичнээн аюултай, хортой болохыг эмгэн өвгөн хоёрын нэгэн явдлаар харуулдаг юм.   Сүнсэнд шингэсэн гэмшил Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө больжээ. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. …

  • 24 September

    Өлөгчин \өгүүллэг\

    Мэлхий хурц эрхэм уншигчиддаа  “Утгын чимэг 2008” наадамд гуравдугаар байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт Бидэрийн Баярсайханы “Өлөгчин” өгүүллэгийн хүргэж байна. Энэхүү өгүүллэгт сэтгэлээс урган гарах хүний атаа хорслийн эцэс төгсгөлгүй муу бодлын үр,  адаг сүүлд нь  хариутай байдаг гэдгийг сургамжлан өгүүлсэн байдаг юм. Өлөгчин Өлөгчин хүнээс илүү юм ч үгүй, гажуу юм ч үгүй. Туранхай мөртэй, эцэнхий жаахан билээ. Харин нүд …

  • 23 September

    Үйлийн үрийн төлөөс \өгүүллэг\

     Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын хоёрдугаар байр, Б.Баярсайханы “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэгийг та бүхэнд хүргэж байна. “Үйлийн үрийн төлөөс”  Хүү зургаан настай байсан юм даа. Эцэг нь өрөвтөл шиг ширүүн гараар түнжгэр толгойг нь нэгэнтээ илээд: -Чамайг ээждээ үнээ сайн ивэлгэж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор …

  • 23 September

    Төмсний шуудайгаар хувцас хийж өмсдөг байсан Опра одоо Тэрбумтан

    Дэлхийн хамгийн баян хөтлөгч Опра 2,5 тэрбум долларын хөрөнгөтэй. Ядуу тарчиг амьдралаас өнөөгийн өндөрлөгт хүрсэн түүний  түүх “Үнсгэлжин”-гийн үлгэрийг сануулам. Түүнийг зүгээр сууж байхад л секунд тутамд түүний данс руу мөнгө орж байдаг. Дэлхийн ток шоу нэвтрүүлгийн “хатан хаан” гэгддэг Опрагийн амьдрал эгэл бус юм. Ядуу гэхэд дэндүү ядуу амьдралд төрсөн Опра төмс хийдэг шуудайгаар хувцас хийж өмсдөг байжээ. Түүний …

  • 14 September

    Н.Удвал сайдын удаан хөдөлгөөн найм хоног

     Оны өмнөхөн л дөнгөж төрсөн нярайг буцалсан усаар түлж гуравдугаар зэргийн түлэгдэлттэй  болгосон сувилагчийн хэрэг ард иргэд болоод эрүүл мэндийн салбарыг цочроосон.  Гэтэл яг арван хоногийн өмнө эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бас нэгэн нярай энэ хорвоод ирмэгцээ хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмч Н.Сүрэнжав гэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан …

  • 11 September

    Увс хүний нэр 1 сая төгрөгөөр хэмжигдэж байна

    Сүүлийн үед “Увсын хоёр”  гэдэг нэр томъёо, бүр ийм холбоо үг хүртэл бий болчихсон аятай ярьж, бичих болсон. Сонгуулийн хэл амнаас үүдэж, гурван ч шатны шүүхээр явсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг хэлж байгаа  нь тэр. Үнэндээ  “Увсын хоёрыг эргүүлж татъя”, “Энэ хоёрыг татаач өгөөч дээ” гэсэн мессэж  нэг хэсэг л цацагдсан. Хичээл, сургууль эхэлж, бум бужигнаж, түм түжигнэж эхлэнгүүт …

  • 9 September

    АЙСУЙ ШИНЭЧЛЭЛИЙН ӨНГӨ I

    УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газар, хийх ажлынхаа төсөөлж буй зүг чигээр өөрсдийгөө шинэчлэлийн засаг гэж нэрлэв. Бүх зүйл шинэчлэгдэж, сайжирна байх даа гэсэн хүлээлт иргэдэд үүслээ. Суурь шинжтэй шинэтгэлээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь нийгмийн дэмжлэгийг хүлээж эхлэв. Моргейжийн зээл, хотын бүтээн байгуулалт зэрэг шууд нүдэнд тусах ажлууд иргэдэд таалагдсан нь гарцаагүй. Харин их хааны нэр, уул уурхайн “ирээдүйн” …

  • 6 September

    Химийн зэвсэг & Хэн тэгснийг бүү мэд!

    Сирийн армид химийн цэргийн анги салбар гэж байгаа. Хими хамгаалалтын салаа, суман, батальон, хороо лав бий. Энэ арми Зөвлөлтийн цэргийн хуучин байгуулалтаар өнөөг хүртэл яваа учраас тэгж тааж болно. Дамаскийн дорнод хэсэг химийн атакт өртсөн “2013.08.21”-нд үдийн алдад Сирийн БХЯ руу нэгэн сандруу нөхөр утасдаж, мэдрэл алдуулах хий агаарт цацагдсаныг тайлбарлан өгөхийг шаарджээ. Тэрээр хими хамгаалалтын ангиас залгасан мэргэжлийн офицер …

  • 5 September

    Lingua franca буюу Хэлний Геополитик-2

     Британи, Америк хоёр 200 жилийн турш колоничлол явуулж, худалдаа, аж үйлд­вэрлэл, шинжлэх ухаан, санхүү­гийн асар их эрх мэ­дэлтэй байснаараа дэлхий дахинд боловсрол, засаглал, худалдаа, технологийн ши­нэ нөхцлийг хуульчлан өв­лүүлжээ. Эдүгээ англи хэ­лийг төрөлх хэлээ гэж үздэг 400 сая хүн, хоёр дахь хэлээ гэж үздэг 1 тэрбум 400 сая хүн ард буй тухай Wikipedia-д бичжээ. Британи, Францын аль аль нь колониуддаа …

  • 5 September

    Д.Цогтбаатарыг “ам бардам, гуя шалдан” гэж…

    Цэндийн Доржготов Шинэ дарга, шинэ зорилт \нийтлэл\ Өндөр сэнтийд шинээр залагдсан том даргыг нэгд, чухам юу хийх нь вэ гэж нийгмээрээ овтдог. Энэ нь муу ч зан биш иргэд засаглалаа хянах гэсний илрэл. Хоёрт, түүнийг ямар ажил аваад ямар болгов гэдгээр дүгнэнэ. Чухал албан тушаалд очсон эрхмээс улсын ажил их хэмжээгээр шалтгаалдаг. Хувийн хэвшил бол өөр. Компаниа баяжуулна уу, дампууруулна …

  • 4 September

    Lingua franca буюу Хэлний Геополитик

     Монголчууд төдийлөн анзаар­даггүй, сонирхдоггүй, гэхдээ ха­риулт хайж байгаа нийтлэг нэгэн асуултад хариулахаар зориглов. Би олон жил их сургуульд багшилсан болохоор намрын энэ цаг үед багш, тэнхим, сургуулийн захиргааг эцэг эхчүүд байнга зовоож байдаг нэгэн асуудлыг сайн мэднэ. Одоо ч яг тийм байгаа. Охид хөвгүүдээ гадаад хэлний анги руу өгөх гэж, анги солиулахаар мөн ч их хөнөглөдөг дөө. Заавал англи хэл …

  • 2 September

    Tалибан гэж хэн бэ, тэд яадаг улс вэ

    Афганистаны төрт ёс, улс төрийн ирээдүй 2014 оноос ямар байх бол гэдэг нь дэлхий дахины анхаарлыг татаж, түгшээж буй нэг гол сэдэв болоод байна. Учир нь АНУ, НАТО 2014 онд энэ улсад энхийг сахиулах үүргээ өндөрлөнө. Зөрөөд Кабулд талибанчууд ороод ирэх магадлал нэн өндөр. Тэр утгаар гарчгийн сэдвийг хөндсөн болно. Афганистаны нутаг дэвсгэрт 1996-2001 онд Афганистаны Лалын Эмират гэх төрт …

August, 2013

  • 30 August

    Нийтлэл: Монгол Монголдоо дургүй

    Мод ярандаа дургүй гэсэн хэлц үг байдаг. Мод ч яахав, ярандаа дургүй байж болох.  Монгол хүмүүс яагаад бие биендээ дургүй байдаг юм бэ? Сүүлийн үед Монголынхоо нэрийг гадаадад гаргасан 3 кино найруулагч байдаг. “Ингэн нулимс” киног хийж Оскарт хүртэл нэр дэвшсэн Бямбасүрэн өнөөдөр Герман улсад амьдарч байна. Арга ч үгүй биз. Хэрвээ Монголдоо байсан бол “Ингэн нулимс” биш “Бямбагийн нулимс” болох …