Хятад бүсгүйчүүд үнэхээр их зантай байдаг ба эрэгтэйчүүд нь ихэнхдээ ая талыг нь харж харьцдаг гэнэ. Шалтгаан нь дэлхийд хүн амын тоогоор нэгд ордог хирнээ хүн амынхаа хүйсийн тэнцвэрийг алдагдуулсанаас болсон аж. Хятадад ямарч эмэгтэй нь ихэмсэг бөгөөд тун хямсгар байдаг ба эмэгтэйчүүдийнх нь өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байдаг байна. Үүнийгээ дагаад Хятад эрчүүд ч эмэгтэйчүүдтэйгээ тун хүндэтгэлтэй харьцдаг ба …
Нийтлэл
August, 2013
-
17 August
Олдохгүй дээ… энэ хавиас
Үдийн цайны цаг болоход дотны найз маань хамт хоолонд оръё гэсээр орж ирлээ. Ажилдаа дарагдаад завгүй байсан надад энэ өдөр гарах нь битгий хэл найзтайгаа мэнд мэдэх зав ч олдохгүй байлаа. Завгүй байгааг минь хараад ойлгосон найз маань “чамайг орхиод ганцаараа хоолонд орох ч муухай юм”… гэж хэсэг бологоширсноо “за за тэгвэл хоёулаа пицца, юм уу чикин захиалчихуу, хоолонд …
-
15 August
Хүний нутагт эд эрхтнээ алдаж ясаа тавьсан хүний наймааны хохирогчид…
Сүүлийн жилүүдэд Монголд хүн хүний наймаа, хар тамхи мансуурал гээд болж бүтэхгүй олон гэмт хэрэг гарах болсон. Сэтгэл сэртхийлгэм энэ мэдээ хэдий биднээс хол мэт санагдавч хажууд ирээд үүрээ засчээ. АНУ-ын элчин сайдын яамнаас хүн худалдаалах гэмт хэргийн талаар хийсэн судалгааны тайлангаар Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтсан байх юм. …
-
14 August
Намаа дагаж аварга, найраа дагаж начин
Монгол наадам молиго наадам боллоо. Бөх нь бүтэн найраа. Улсын баяр наадмаар бид урьдчилан бэлтгэсэн бөхчүүдийн жүжиг, уяач нэрээр халхлагдсан бийлэгжүү нэгнийх нь зугаацал хоёрыг үздэг болчихож. Бөхчүүд хамгийн баян хүмүүс байх. Энд тэндэхийн наадам хэсч, найраа хор найруулсаар намрыг барна. Тэгээд зунжингаа цуглуулсан мөнгөө халааслаад ичээндээ орсон юм мэт өвөлжингөө гэртээ бүгчихнэ. Намаа дагаж аварга болох, найраа дагаж начин …
-
14 August
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гашуунсухайт боомтод айлчилан тус боомтын үйл ажиллагааг хагас өдөр тасалдуулжээ
2013 оны 8-р сарын 08-ны өдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дагалдагсдын хамт нисдэг тэргээр Гашуун сухайт боомтод “зочилсон” байна. Өглөө 08.30 цагт товлосон “уулзалт”-анд бэлтгэж хил боомтынхон чамгүй хүчин чармайлт гаргасан боловч эрхэм сайд хугацаандаа ирэлгүй 10:00 цаг орчимд ирж Засгийн газрын тогтоолын дагуу тусгай хуваариар /зорчигчдын хувьд өглөө 08:00 цагаас орой 17 цаг хүртэл, нүүрсний тээврийн хэрэгслийн хувьд өглөө …
-
13 August
Н.Гантөмөр: Амгалан дулааны станц ашиглалтад орсноор…
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байгаа тухай хариуцсан газраас мэдээлж байгаа юм. Тиймээс ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажил …
-
12 August
Хөрөнгө оруулагчаа хөөдөг хөдөөнийхөн хэзээ юм ойлгоно доо
Шаахайнаас өөр хувцасгүй, шанцайнаас өөр хүнсгүй хятад эр жинчид даган гэлдэрч Да хүрээнд ирээд хөлжсөн түүх уран зохиолд бий. Уран зохиолын гол баатар доншуур худалдаачны дүр төрх өнөөг хүртэл олон хүний сэтгэл зүрхэнд байдаг бололтой. Зарим хүмүүсийн ой санамжид гадны хөрөнгө оруулагч гэхээр харганы ноос түүж хөлжсөн хятад эрийн дүр буудаг байж болох юм. Өнөө цагийн гадны хөрөнгө оруулагчид бол …
-
12 August
“Амьд байгалиа хайрлая” Ээж модоо чөлөөлөе
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Амьд байгалиа хайрлая” сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэхүү аян нь модонд уяж он удаан жил болсон хадгийг авах ажил байлаа. Энэхүү Наймдугаар сарын 3-н өдөр Сэлэнгэ аймгийг зорин замдаа таарсан модыг цэвэрлэж байв. Мухар сүсэг, буруу зан үйлийн золиос нь Монголын давтагдашгүй үзэсгэлэнт байгаль ой моддыг үгүй хийж байгааг сүсэгтэн олон даанч ухаарахгүй …
-
9 August
Японы залуу үеийнхэн юуны учир амиа хорлоод байна вэ?
Азийн хөгжингvй орнуудын дунд Япон улс амиа хорлолтын тvвшингээр тэргvvлдэг. Үүний учир шалтгаан нь тэдний эртнээс уламжлалтай “харакери гэгч зан үйлээс улбаатай” гэж судлаачид үздэг. Энэхүү зан үйлийг Японы самурай нар эртнээс хийж занш байна. Тэд үүргээ биелүүлж чадаагүй, эзнээсээ урвасан, буруу зүйл хийсэн үедээ олны өмнө буруугаа хүлээж гэдсээ хүйлж өөрсдийгөө егүүтгэдэг байсан юм. Энэ нь нэг талаар Япон хүний …
July, 2013
-
25 July
Монголоо алдаршуулах агуу үйл зөв замд орлоо
Үндэсний наадам юуны, хэдэн жилийн ой юм бэ? Манай төрийн томчууд үндэсний баяр наадмаа юуны, ямар юмны хэдэн жилийн ой болох талаар төөрөлдөн тэрсэлдэж, нэг нь нөгөөгөө үзэл сурталжив, намчирхав хэмээн талцан хэрүүл хэлцээн болж эхэллээ. Маргааны гол цэг нь Ардын хувьсгалын төдөн жилийн ой гэж тэмдэглэж сүртэй зарлаж байх ёстой гэж МАН гоморхож байна. УИХ-ын гишүүд дотор түүхч мэргэжилтэй …
-
23 July
Ажилгүйчүүдийн 16 хувийг дээд боловсролтой залуус эзлэж байна
Залууст ажил олдохгүй байгаагийн бас нэг шалтгаан нь хэтэрхий өндөр шалгуур… Улс орны хөгжил чанартай боловсон хүчнээс ихээхэн шалтгаалах агаад нийгэм хувь хүнээс бүрддэгтэй адил юм. Залуу хүн ямар байна улс орны хөгжил тийнхүү цэцэглэх аж. Тэгвэл монголын залуусын боловсрол хэр зэрэг чанартай вэ? Хэдий чинээ чанартай байна төдий чинээ улс орны хөгжил цэцэглэл олон улсын түвшинд харагдана. Боловсролын чанарын …
-
14 July
Наадмын нээлтийн талаарх иргэний санал
Дэнж хотойтол наадах Монгол наадмын нээлт жил бүр сайхан болдог. Гэхдээ би нээлтийн ажиллагааг сайн ойлгодоггүй юм. Учир нь Цэнгэлдэхийн тасалбар олж чадсан 10 гаруйхан мянган азтай хүмүүсээс бусад бид чинь наадмаа цэнхэр дэлгэцээрээ л үздэг шүү дээ. Гэтэл манай телевизүүд яаж дамжуулдаг вэ. Жишээ нь: МҮОНТВ гэхэд н.Цоодол, н.Чимгээ гэж хоёр хөтлөгч ээлжлээд л шүлэг уншаад байна, уншаад байна. …
-
4 July
Ёс суртахууны улс төр
Засаглалын чадамж, боломж зэрэг нь эрх зүйн агуулгаараа үнэн эргэлзээтэй Ерөнхийлөгчийн институцийн сонгууль болж өнгөрлөө. Гэхдээ ард түмнээс сонгогдох субьект болохынхоо хувьд нийгмийн сэтгэл зүйг харуулах толь мөнөөсөө мөн. Ард түмний сонголтоос тэдний хүсэл зоригийг “тайлж уншиж” болно. Энэ тухай өөрийн саналыг хуваалцъя гэж бодлоо. Хамгийн том авилгачийн байгуулсан намаас, авилгалын эсрэг, шудрага ёсны төлөө дуугараад “удаж” байгаа билээ. Ухаантай …
June, 2013
-
24 June
Нийтлэл: ГАМПААС СУРАЛЦЪЯ
Аливаа улс орны хөгжилд тухайн үндэстний шинийг хүлээн авч хөгжүүлэх чадамж, иргэдийнх нь боловсролын түвшин, нийгэм эдийн засгийн чадавхи, газар зүйн байрлал гээд тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Гэхдээ эдгээрийн дотроос иргэдийнх нь “амьдралын төлөөх тэмцэл” хэр хүчтэй байх нь тухайн улсын хөгжлийн жинхэнэ хөдөлгөх хүч гэж үзэх судлаачид бий. Хүмүүсийн амьдралын төлөө тэмцэлд их зүйл нуугдаж байдаг …
-
21 June
ЗҮҮНТЭН БА БАРУУНТАН
Хүн бүр өөрийн үзэл санааны суурь баримжаатай байдаг. Энэ баримжаа нь тухайн хүний үзсэн туулсан, уншсан мэдсэнээс нь шалтгаална. Зарим нь үзэл санаа талаас нь “дагадаг” бол өөр хэсэг хүмүүс зөн совин, түүхэн нөхцлөөс шалтгаалж “өөрийн гэсэн бодолтой” болсон байдаг. Либериалистүүд хуучин системийг, социал демократууд коммунистуудыг, экологийн баримжаатай хөдөлгөөнүүд эдийн засгийн хэт өсөлтийн үеийг үгүйсгэж “төрцгөөсөн”. Талууд байр сууриа бэхжүүлэхийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл