Иргэний мэдээлэл

April, 2014

  • 3 April

    Гүүгл тархи-2

    Түрүүч нь №50 дугаарт Өчигдөр орой тог тасраад, удалгүй утасны цэнэг дуусаад гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ. Манай гэрийнхэн чинь их дажгүй хүмүүс байдаг юм байна… гэх онигоонд “нүүр ном”-ынхон хэдэн мянгаараа лайк дарж, төдий чинээгээр “шэйр”-лэж байна. Бидний гэр бүлийн харилцаа аажмаар хөндийрч буйн тод жишээ шүү. Үүнийг батлах мэт Гэр бүлийн харилцаа судлаач, сэтгэлзүйч Анне Даугетс “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа …

  • 3 April

    www.president.mn веб сайтын монгол бичгийн хувилбартай танилцана уу

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2010 оны долдугаар сард Монгол бичгийн албан хэрэглээ нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд зарлигийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, …

March, 2014

  • 31 March

    Ухааны хөгжлийн бэрхшээлийн тухай баримт: Мухар сүсэгтэнүүдийн чимээгүй ирэх аюул. Гадаад дотоодын дайснууд.

    Бага гарын буюу доод лигийн Сарандаваа авгай насанд хүрсэн ээж аав нарыг цуглуулж мухар сүсэгтүүлж нэг ёсондоо бөөндөж эхэллээ. Мөнгөгүй хүмүүсийг мөнгөтэй болгоно гэнэ дээ. Хөөрхий яагаад энэ хүмүүсийг мөнгөгүй болгочихов. Хэн авах ёстой очих ёстой эрдэнийн хувийг нь өгсөнгүй вэ? Мэдээж дээд хэмжээнд мухар сүсэгтдэг улстөрчид Сарандаваагаас долоон дор шүү дээ. Их гарын буюу дээд лигийн мухар сүсэгтэнүүд бол …

  • 31 March

    Английн визний мэдүүлэг авах төв өнөөдөр нээлтээ хийнэ

    Британийн виз хүссэн иргэд өмнө нь тус улсын элчин сайдын яаманд өргөдлөө өгч, БНХАУ руу мэдүүлгээ илгээдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эх орондоо энэ асуудлыг шийддэг болох нь. Учир нь Британийн визний мэдүүлэг хүлээн авах төв энэ сарын 31-нд буюу өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийх юм. Энэхүү төв нээгдсэнээр шуудангийн үйлчилгээ болон ЭСЯ ачаалал ихтэй байдгаас үүсдэг хугацаа алдалт зэрэг …

  • 31 March

    Хуучирсан мэдээнүүд

    Юу юу ч болоод өнгөрөв дөө. Ухаан алджаагаад босч ирсэн хүн шиг л байхын. Бурхан халдун, Малайзын онгоц, Крым, эдийн засгийн форум, ногоон уут гээд болоогүй юм алга. Гарчиглаад яриад явлаа шүү. Гарчиглах таалагддаггүй хүн байвал уучлаарай 😀 Бурхан халдун Ерөнхий сайд маань ахиж авираад төөрөхгүй хүрээд ирсэн гэнэ. Одоо тэр хоёрын харьцаа 1:1. Байдал улам сонирхолтой боллоо. Малайзын онгоц …

  • 28 March

    Хаана газар өмчлөх боломжтойгоо эндээс хараарай

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар  өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ.  Өмчлүүлэх 52 байршлын 15 мянган  га газрын хил хязгаарыг тогтоож, 230 мянган иргэний газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Иргэд урт дараалал үүсгэн дугаарлахгүйгээр интернэт цахим хуудас ашиглан өргөдлөө өгөх юм.  Мөн цахим системээр  сонгогдсон эсэхээ ч харж болно.  Та бүх  52 байршлын талаарх мэдээллийг хүснэгтээс  харна уу. Газар өмчлөх ажил …

  • 28 March

    Махны үнэ тогтвортой байна

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг буюу 0.1 хувиар буурсан байна. Гэхдээ өмнөх сарын дундажтай харьцуулахад гол нэрийн барааны үнийн өсөлт 3.4 хувиар хэмжигдэж байгаа юм. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ үл ялиг буурсан нь махны үнэ тогтвортой байсантай холбоотой гэж харж болохоор байна. Лхагва …

  • 28 March

    Төрөөс үзүүлэх 450 үйлчилгээг ажил, гэрээсээ авахаар боллоо

    НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулах үеэрээ “Нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй, иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон ҮАБЗ- ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. …

  • 28 March

    “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” болно

    “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт-2014” өнөөдөр 12.00 цагт АСА циркт болно. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцох юм. Чуулганаар Эрүүл мэндийн сайд, Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал “Эрүүл мэндийн довтолгоо”, Анагаахын шинжлэх ухааны доктор, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дархлаажуулалтын ач холбогдол” …

  • 27 March

    Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт шилжүүлж эхэлнэ

    Хувь хүний орлогын албан татварын материалыг өнгөрсөн хоёрдугаар сард авч дууссан бөгөөд энэ сард буцаан олголтын мөнгийг дансаар нь шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын ерөнхий газраас иргэдийн материалыг ээлж дараатайгаар Нийслэлийн төрийн санд шилжүүлдэг учраас  ирэх долоо хоногоос эхний ээлжний  иргэдийн татварын хөнгөлөлтийн мөнгийг дансаар нь шилжүүлж эхлэх аж Хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн тохиолдолд …

  • 26 March

    П.Энхмөнх хэмээх эрхэмд хүчиндүүлсэн Дэлгэрмаа бүсгүйн захидал

    Намайг Г.Дэлгэрмаа гэдэг. Би эгэл жирийн Монгол эмэгтэй… Дээд боловсролтой, хангалттай боломжийн амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, улсдаа шударгаар татвар төлдөг компанийн захирал, хүний сайхан эхнэр, хүүхдүүийн сайн ээж.  Тиймээ, Надад өөрийн гэсэн бүх зүйл байсан… Байсан гэсний учир нь, би 2013.10.14-ны өдөр өөрийн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн үедээ, Бизнесийн шугамаар уулзахаар ирсэн (уяач п.энхмэнд гэгч) эрэгтэйн бусармаг хүчирхийлэлд …

  • 26 March

    Маргааш Улаанбаатарт “газар хөдөлнө”

    Онцгой байдлын ерөнхий газраас маргааш буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургалт хийх гэж байна. Энэ жилийн хувьд зарлан мэдээлэх техникийн боломж, нэн ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд урд өмнө байгаагүй мэдээлэл холбооны дэвшилтэт технологи ашиглана гэдгийг ОБЕГ-аас мэдээлж байна. 2013 онд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт зарлан …

  • 26 March

    5 байршилд таксины зогсоол шинээр байгуулна

    Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар 5 зогсоол шинээр  байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа бөгөөд ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд , Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд …

  • 25 March

    “Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхлэлээ

    “Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр өнөөдөр БЗД-ийн 79 дүгээр сургуулиас эхэллээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн төв, 79 дүгээр сургуулийн хамт олон болоод ХОУЗ-ийн төлөөлөгчид оролцлоо. Тус үйл ажиллагааны зорилго нь …

  • 25 March

    Архивын лавлагааг нэг цэгээс олгоно

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу төрийн архивын салбар, дунд шатны архивыг  байгуулж, орон тоог шийдвэрлэсэн. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн оролцоотой байгууллагуудын архивын баримтыг төвлөрүүлэн авах, хадгалж хамгаалах, байгууллага, иргэдэд цаасан болон цахим баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой …