Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Сонгуулийн ардчиллыг хэрэгжүүлж буй байдал, сонгуулийн эрх зүйн шинэ орчин, санал хураалтын автоматжуулсан системийг нэвтрүүлж буй зэрэг нь тэдний сонирхолыг татаж байгаа ажээ. Зөвхөн сонирхоод зогсохгүй сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан …
Monthly Archives: June 2013
June, 2013
-
11 June
Аялал амралтаар явахад цахим ном хамгийн тохиромжтой
Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөөгийн хүмүүс ажил амьдралынхаа хэрэгцээт зүйлсээ аль болох цаг хугацаа бага зарцуулж, амар хялбар аргаар олж авах, ашиглах шийдлүүдийг өдөр тутам боловсронгуй болгосоор. Энэ бүхнээс монголчууд бид ч хоцролгүй урагшилсаар байгаа. Тухайлбал, хайсан номоо хэдхэн хормын дотор дэлхийн хаана байгаагаас шалтгаалахгүйгээр электрон хувилбараар хялбархан олж уншдаг боломжыг сонор соргог уншигчид маань аль хэдийн өдөр …
-
11 June
“Моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдэвт хэлэлцүүлэг болно
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг “Орон сууцны моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14,00 цагт эхлэх юм байна.
-
11 June
Дуучин Ө.Уянга 111-т саатуулагджээ
Дуурийн дуучин Ө.Уянга өнгөрсөн сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаад баригдаж, жолоо барих эрхээ хасуулсан гэнэ. Гэвч эрхээ хасуулсан нь багадаж дуучин бүсгүй саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярын өмнөхөн дахин согтууруулах ундаа уусан үедээ жолоо барьж яваад баригдсан аж. Ийнхүү давтан хууль зөрчсөн түүнийг цагдаагийн байгууллагаас “Албадан саатуулах байр” буюу “111”-т долоо хонох шийтгэл оноосон гэнэ. …
-
11 June
30 жилийн турш цус сорж буй эмэгтэй илчлэгджээ
АНУ-ын Пенсильвани мужийн иргэн 45 настай Жулия Кэплс хэмээх эмэгтэй сүүлийн 30 турш хүний цус сорж амьдарч байгаа гэнэ. Тодруулбал, Жулия анх 15 настайтайгаасаа эхлэн хүний цус ууж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл нийт 720 литр /сар бүр 2 литр/ цус уусан байна. Түүний эл цусанд донтох болсон шалтгаан нь хамгийн анх найз залуутайгаа үнсэлцэж байгаад уруулыг нь санаандгүй хазаж, цус …
-
11 June
Н.Хүрэлбаатарын иргэний үүрэг ба хуулийнхны түрэмгийлэл
Хууль шүүхийн байгууллагынхан их хэмжээний мөнгө, төгрөгтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгаж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан отож байгаад албадан саатуулав. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан билээ. Н.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл цацагдсантай холбоотойгоор …
-
11 June
2014 оноос иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ. Тогтоолын дагуу 2014 оноос нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг өмчлүүлэх болсон байна. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 …
-
11 June
МУГТ Э.Бадар-Ууган залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэнэ
Өнөөдөр МУГТ, хөдөлмөрийн баатар, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган Чингэлтэй дүүргийн залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэх гэж байна. Тодруулбал, тэрээр “Ууган аварга” хэмээх сан байгуулсан бөгөөд тус сангийнхаа нээлтийг өнөөдөр 14:00 цагаас ерөнхий боловсролын 59-дүгээр дунд сургууль дээр хийх аж. Энэ үеэрээ дүүргийн таван залуу гэр бүлд тамирчны тэтгэлгээсээ гэр бэлэглэхээр болсон байна. Дашрамд дурьдахад, олимп дэлхийн хэмжээний спортын …
-
11 June
Хөшөөтийн уурхайн хувьцааг эзэмшигч толгой компани мэдэгдэл гаргажээ
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайг Монгол улсын стратегийн ач холбогдолтой ордны жагсаалтад оруулах эсэх асуудал хэд хэдэн Засгийн газар дамжин яригдаж явсаар Шинэчлэлийн Засгийн газрын үед бодит ажил болохоор шийдвэрлэгдсэн. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод оруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Хөшөөтийн уурхайн 100 эзэмшигч МоЭнКо компани ажилчдынхаа …
-
11 June
Оюутнууд богино хугацаанд цэргийн алба хаах нь тодорхой боллоо
Цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ Манай улсад 200 мянга орчим цэргийн насны залуучууд байгаагийн 4.5 хувь нь л цэргийн алба хааж байна. Иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж олгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба, зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн …
-
11 June
Метро барих шугамыг хамгаалалтанд авна
Улаанбаатар хотод метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авна. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр баруун чиглэл буюу Сонгинохайрхан дүүрэгт Драгон авто зогсоолын баруун хойно 11:00 цагт, зүүн чиглэлийнх Баянзүрх дүүргийн Амгалангийн эцсийн буудалд 13:00 цагт тус тус болно. Нийслэлийн удирдлагууд оролцох энэхүү үйл ажиллагаанд иргэд ч сэтгэл хангалуун байгаа бололтой. Учир нь, нийслэлийн нэг цэгээс нөгөө газарт хүртэл …
-
11 June
Финландын Парламентын тэргүүнд дэд сайдууд бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга ноён Эеро Хейнэлуомад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар өнөөдөр бараалхлаа. Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд уулзах боломж гаргаж байгаад баяртай байгаагаа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган илэрхийлээд, албан ёсны хөтөлбөрийн дагуу Уул уурхайн …
-
11 June
Саналын хуудсыг хэвлүүлж дууслаа
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэдээс энэ сарын 14-16-ны өдрүүдэд санал авна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан нийт салбар комисст хүргүүлээд байна. Харин одоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн …
-
11 June
Англи хэл сурахад тус болох 100 өгүүлбэр
Англи хэл сурахад тань тус болохуйц 100 өгүүлбэрийг жишээ тайлбарын хамт хүргэж байна. 1. Ping pong – Ширээний теннис Example: Do you know how to play ping pong? Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү? 2. Pitter-patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг Example: I love the pitter-patter of the rain. Би …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл