Monthly Archives: June 2013

June, 2013

  • 11 June

    УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ДЭМЖЛЭЭ

    Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн …

  • 11 June

    Хамаргүй охин мэс засалд орж хамартай боллоо

    Аэша Мохаммедзиа хэмээх Пакистан охины хамрыг дарангуйлагч Талибан нөхөр нь огтлож авсан тухай Тайм сэтгүүлд хэвлэгдсэнээр дэлхий нийтийг цочроосон. Аймшигт нөхрийнхөө гараас зугтан АНУ-д дүрвэж ирсэн эмэгтэй өдгөө аав ээжийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч байгаа билээ. Тэрээр саяхан хамар залгуулах мэс засалд орж, хуучин царайгаа эргүүлэн олж авч эхэлжээ. М.Сониуч Ugluu.mn

  • 11 June

    Зун улиралд бог малыг хэрхэн бэлчээн хариулж тарга тэвээрэг авахуулах вэ?

    Манай сайт  зөвлөгөө буландаа  хүний амьдрал ахуйд хэрэгцээ шаардлагатай олон төрлийн зөвлөгөө зөвлөмжийг  оруулж байх болно. Энэ хүрээндээ бид  шинэ залуу малчиддаа  зориулан  монголчуудын уламжлалт мал аж ахуйг хэрхэн хөтлөх, мал маллахад юуг анхаарах ёстой талаарх мэдээллийг цувралаар оруулж байхаар боллоо. Зун улиралд бог малыг хэрхэн бэлчээн хариулж тарга тэвээрэг авахуулах  вэ? –  Зуны цагт бог малыг  хангай буюу түүнд …

  • 11 June

    Шоовдорлогдсон хүмүүс

    Нийслэлийн нэг дүүргийн хорооны тоонд ордог ч алслагдсан аймгийн сум, багаас ч дор хөгжсөн газар XXI зуунд байна. Энэ бол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны хэлж заншсанаар Шу­вуун фабрик, Туул тосгон юм. Хотынх­ныг өндөг, тахиа, гахай, мах, ногоогоор хангадаг гол газар болох Шувуун фабрикт өдгөө 4800 хүн аж төрж байна. Уг нь хоттой харьцуулахад агаар нь цэвэр, хөрс …

  • 11 June

    Мэргэжлийн хяналтын байцаагчид “Гоё” тарагны шинжилгээг хуурамчаар үйлджээ

     Өнөөдөр “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”, “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-оос “Гоё” тарганд хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Шинжилгээгээр “Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” тарганд тарганд байх ёстой ашигтай бичил биет байх ёстой хэмжээнээс 100 дахин багассан болох нь тогтоогджээ. Тиймээс иргэдийн тараг хэмээн ууж буй Гоё тараг нь угтаа цагаан өнгөтэй жирийн нэг шингэн юм байна. Мөн дээрхи холбооныхоны …

  • 11 June

    Дүүргээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөө Чингэлтэйчүүд дэмжихээ илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Эрх чөлөөний талбайд Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна тус тойрогоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо. Чингэлтэй дүүргийн олон мянган иргэн Эрх чөлөөний тайлбайгаар дүүрч, тойргоосоо төрүүлсэн ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээр ирсэн байв. 23 жилийн тэртээ Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын дуу хоолой болон Эрх …

  • 11 June

    Эрүүл мэндийн яам болон “Бичил уурхайн нэгдсэн дээвэр” холбоо хамтран санамж бичиг үйлдлээ

    Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа нар гарын үсэг зурсан байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ: Бичил уурхайчдын эрүүл мэндийн асуудал их чухал асуудал, ялангуяа осол гэмтэлд өртөх нь их байдаг. Үүнийг үнэлж, бодлогын хүрээнд эрүүлжүүлж өгөх саналыг тус холбооноос ЭМЯ-нд тавьсан. Яамнаас ажлын хэсэг гаран судалж үзсэний дараа …

  • 11 June

    “Ливэрпүүлийг хөгжүүлэх энэ зуны төлөвлөгөө”

     Фэнуэй Спортс Групп Ливэрпүүлийн удирдлагыг авснаас хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй бөгөөд клубын төлөв байдал ерөнхийдөө тогтворжоод байгаа эхний жил гэж хэлэхэд болох юм. Брэндан Рожэрсыг клубын мэнэжэрээр томилсны дараагаар өнгөрсөн зуны худалдаа наймааны цонхоор хэрэгжүүлсэн ажил ч цэвэр бодлогын чанартай, ирээдүйгээ харсан байдалтай байсан юм. Гэвч зарим нэг алдааг гаргаж байсан ч эдүгээ тэднийгээ олж харан, засч …

  • 11 June

    Монгол уртын дууг 2222 дууч нэгэн зэрэг эгшиглүүлнэ

     “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222”төслийн хүрээнд Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 дуучин зэрэг дуулна. Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаатай холбогдуулан тус чуулгаас анх удаа 2222 уртын дуучныг  төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг дуулуулах юм. Мөн уртын дуу сонирхогчдыг сургалтад хамруулж …

  • 11 June

    Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргав

     Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Шууд ардчиллын эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулийн энэхүү үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-т “Иргэдэд адил тэгш, …

  • 11 June

    Ухаалаг гар утас хэрэглэгчдэд

      Apple -ийн ирээдүйг тодорхойлох IOS 7 Саяхан гарсан IOS 7 систем нь нилээн шуугиан тариад байна. Apple компани нь өөрийн үндсэн загвартаа нилээн өөрчлөлт хийсэн бөгөөд нэмэлтээр маш олон төрлийн фүнкцүүдийг багтаан өгчээ. Анхан шатны мэдэгдлийн дараа IOS 7 нь хүмүүсийн хувьд нилээн олон асуулт эргэлзээг төрүүлж байсан. Шинэ системийг хэрэглэхэд илүү амар хялбар болсон бөгөөд хамгийн чухал нь …

  • 11 June

    Өнөөдөр бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх гэж байна

     Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг билгийн тооллын XYII жарны усан могой жилийн зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг. Монгол …