Monthly Archives: July 2013

July, 2013

  • 22 July

    Пиво уух тэмцээн, ялагчийн үхлээр өндөрлөжээ

     Өнгөрсөн баасан гаригт Испанийн уламжлалт шар айрагны баярын үеэр нэгэн эр хордож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,45 настай Хоакин Адкарас Грасиа хэмээх эр баярын үеэр зохиогддог “Хэн хамгийн их шар айраг уух вэ” тэмцээнд орж ялагч болоод амиа алдсан байна. Тэрээр 6 литр шар айргийг 20 минутын дотор нэгч зогсолгүй ар араас нь ууж тэмцээний аварга болжээ. Харамсалтай нь …

  • 22 July

    “Их нуур” компанийн үйл ажиллагааг зогсоожээ

     Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт химийн үйлдвэрлэл явуулж байсан “Их нуур” компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.  Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 13-р хорооллын шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл явуулж байна. Хотын А зэрэглэлийн бүсэд ийм үйлдвэрлэл явуулж болно гэж үү. Үнэр танар ихтэй, амьдрах орчинд нөлөөлж …

  • 22 July

    Шинэ “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн шавыг тавьлаа

     Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2,9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, …

  • 22 July

    Дугуйчид 1000 км-ийг тууллаа

      Монголын мэргэжлийн дугуйчдын Олон өдрийн уралдаан 7-р сарын 15-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. 50 дахь жилдээ зохиогдож буй энэхүү уралдаанд 5 байгууллагын 40 тамирчин эр зориг, авхаалж самбаа, хүч тэвчээрээ сорин 5 аймгийг хамарсан, 1000 гаруй км замыг туулжээ. Уг тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтан Дорнод Монгол ХХК, “Savannah&Matrix” ХХК-ний хамт олон оролцсон байна. Тэмцээний аваргаар Мөнхтулга, тэмцээний шилдэг эмэгтэй …

  • 22 July

    “Төмөр хүн-3” киноны уран бүтээлчид Монголчуудаас хүлцэл өчив

    ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-нд АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд 1а/59 тоот албан бичиг илгээсэн бөгөөд уг бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичгийг  ашигласан асуудалд эсэргүүцэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн юм. Уг албан бичгийг сийрүүлэн хөрвүүлбэл: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэндчилж байгаадаа баяртай байна. Монгол Улс нь Ази тивийн нэгэн улс бөгөөд мянга мянган жилийн …

  • 22 July

    Онцгойгийнхоны тухай олон ангит кино төслийн нээлт боллоо

    Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо. Энэхүү киноны зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах төрийн …

  • 22 July

    Зуслангуудад “Газар өмчлөлийн мэдээллээр хангах товчоо” байгуулагдана

     “Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын  А/624 тоот захирамжаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Захирамжийн биелэлт ямар шатандаа явж байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар …

  • 22 July

    “Найрамдал зуслан” энэ оныг дуустал төрсөн өдрөө тэмдэглэнэ

     Олон улсын хүүхдийн “Найрамдал зуслан”-ын  35 жилийн ойн баяр өнгөрсөн баасан гаригт боллоо. Одоогоос 35 жилийн өмнөх энэ өдөр Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасияа Ивановна Цэдэнбал Филатовагийн санаачилгаар байгуулагдсан уг зусланг Орос, Монголын найрамдалт харилцааг билэгдэн “Найрамдал зуслан” хэмээн нэрийдсэн түүхтэй. Уг баярын үйл ажиллагаа нь “Найрамдал 35” баримтат киноны нээлтээр  эхэлсэн бөгөөд “Мөрөөдлийн хотхон Найрамдал” хүндэтгэлийн …

  • 22 July

    Өсгийний сайр, эвэршилтийг арилгах арга

     Зун сайхан сандааль өмсөхийн сацуу хөл маш их хуурайшдаг.  Өсгий нь эвэршсэн, арьс нь татсан хөл хэзээ ч сайхан харагдахгүй нь мэдээж. Хөлнийхөө арьсыг хэрхэн арчлах тухай зөвлөгөөг уншаад үзээрэй! 1.Хөлөө 5 – 10 минут бүлээн усанд дүрж арьсаа дэвтээнэ. 2.Хөлний скраб бэлтгэнэ. 4 хоолны халбага давс эсхүл сахарыг  хагас аяга тосонд хийнэ. Оливийн тос, хүүхдийн тос, есийн тос ч байсан …

  • 22 July

    У.Хүрэлсүх “Шинэчилье” хөдөлгөөнийхөнтэй холбоогүй гэж мэдэгджээ

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон өмнөх сонгуулиудад ээлж дараалан ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор МАН-ын залуучууд намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулсан. Улмаар сонгуулиудад амжилттай оролцоогүй нь хуучин удирдлага хийгээд одоогийн удирдлагуудтай холбоотой хэмээн тайлбарласан. Улмаар намдаа шинэчлэлт хийх шаардлага байгааг удирдлагууддаа дуулгаж, Удирдах зөвлөлөө огцоруулах хүсэлтээ илэрхийлээд буй юм. Тус хөдөлгөөн байгуулагдсантай холбогдуулан хөдөлгөөний ард МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг …

  • 22 July

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Буйр нуурт амарч байна

      УИХ-ын чуулган завсарлаж, Засгийн газрын гишүүд ээлжийн амралтаа авч, улс төрийн үйл явдал тогтуун байна. Засгийн газрын ихэнх гишүүд амралтаа аваад буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ч ээлжийн амралттай байгаа ажээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Дорнодын Буйр нуурт амарч байгаа юм байна.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэр бүл, найз нөхдийнхөө хамт Буйр нуурт амарч байгаа …