Monthly Archives: July 2013

July, 2013

  • 23 July

    НЗДТГ “ноу хау” нэвтэрүүлнэ

       Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх,  нутагшуулах туршилтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой журмыг хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэхүү журмаар нийслэлийн хөгжил , бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх нутагшуулах асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник, технологийг нутагшуулж эдийн засгийн үр нөлөөтэй болох эсэх нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч,  …

  • 23 July

    МАН-ын залуус намаа устах магадлалтай гэж дүгнэжээ

      МАН-ын залуучууд “Шинэчилье” хөдөлгөөнийг санаачлан  байгуулж, намынхаа Бага хурлыг энэ сардаа багтаан зохион байгуулахаар удирдлагууддаа шаардлага тавьж буй хэрэгжих эсэх нь эргэлцээтэй байгаа ажээ. Энэ сардаа багтаж хуралдвал 30-нд намын Бага хурал хуралдаж магадгүй гэнэ. “Шинэчилье” хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, болон Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 30 гаруй залуу нэгдээд буй юм. Залуучуудын хувьд намын …

  • 23 July

    Д.Эрдэнэбат гишүүн жиргээчдэд хонь гаргаж, хоол хийж өгнө

     Сүүлийн үед сошиал сайт болох твиттер, фэйсбүүкчид цуглан уулзалт зохион байгуулах нь олширч байгаа билээ. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Д.Эрдэнэбат гишүүн хэсэг бүлэг жиргээчдийн хамтаар “Хэрлэн” голын хөвөөнд байрлах “Ноён Тур” жуулчны баазад амрах гэж байгаа гэнэ. Тэрээр жиргээчдийн уулзалтыг өөрөө зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй ажээ. Мөн тэрээр эл уулзалтаараа жиргээчдэд өөрийн гараар хонь гаргаж, хорхог-хуушуур …

  • 23 July

    Энн Хатавейн нөхөр хэтэрхий эмэгтэйлэг

    Жүжигчин Энн Хатавейн нөхөр Адам Шуманг хэтэрхий эмэгтэйлэг байна хэмээн жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчид шүүмжлэх болжээ. Учир нь Адам шуман үргэлж бариун хувцас өмсөх болсон бөгөөд биеэ авч яваа нь ч мөн хэт нямбай харагдах болсон гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд хосууд энэ сарын 20-ны өдөр Холливуудэд өдрийн хоолонд орчихоод гарж явааг хэвлэлийнхэн дурандаа буулгажээ. Гэтэл эл зурган дээр Шуман …

  • 23 July

    “Тавантолгой Транс”-ын гүйцэтгэх захирал усанд осолджээ

     “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн дүү өнгөрсөн 19-ний өдөр усанд осолдож нас гэнэ. Тодруулбал, талийгаач Увс аймгийн Хяргас нуурт амарч явах үеэрээ нуурын хүн очихыг хориглосон хэсэгт ганцаар хөвж байгаад осолдсон аж. Талийгаач хөвдөг гудастай явж байсан бөгөөд гудасных нь хий гарсан байх магадлалтай гэнэ. Энэ даруй Д.Бат-Эрдэнэ сайд зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргээр, онцгой …

  • 23 July

    “Номтой нөхөрлөе клуб”-ын төсөл Хөвсгөл аймагт хэрэгжинэ

      Үйл ажиллагаагаа явуулж эхлээд багаггүй хугацааг амжилттай туулаад байгаа “Номтой нөхөрлөе клуб” энэ сараас эхлэн Монголын хойч ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын оюунд зохих хувь нэмэр оруулах үүднээс “21 аймаг 21000 ном”сэдэвт төслийг эхлүүлээд байгаа аж. Тус төрийн бус байгууллага нь уг төслийн хүрээнд аймгийн номын сан болон сургуулиудад олон төрлийн 1000 гаруй номыг хандивлахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар уран …

  • 23 July

    100 хувийн амжилтаар ялсан ч дээд цол олгохгүй гэв

     Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн их аварга Хакухо М.Даваажаргал башё дууссаны маргааш нутгийн зүг хүлгийн жолоо залж, өчигдөр орой эх орондоо ирлээ.  Сумо бөхийн дээд зиндаанд олон түрүү авч, Монголоос төрсөн анхны Ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн Хакухо аваргын тухайд мөрөндөө гэмтэлтэй байсан ч  сайн барилдсан хэмээн Ёкозунагийн зөвлөлөөс …

  • 23 July

    УЕПГ-ын зөвлөл хуралдлаа

      Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар УЕПГ-ын болон Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны энэ оны эхний хагас жилийн тайланг хэлэлцжээ. Мөн хурлаар прокуроруудын үйл ажиллагааны мэдлэгийн түвшинг шалгах журмыг баталсан байна. Ugluu.mn

  • 23 July

    Ариунаа Сүригийн “2014 оны хавар, зуны коллекц”-оос

    Загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн SS-2014 /2014 оны Хавар зуны/ Олон улсын Наадам Cеlebration шоу амжилттай зохион байгуулагдсан билээ. Монголд анх удаа усан дээр тайз зассанаараа онцлог болсон тус шоуг Италын шоу зохион байгуулагч агентлаг зохион байгуулж, олон улсын загвар өмсөгчид оролцсон нь улам илүү сонирхолтой, шинэлэг байсан юм. Зүрх догдлуулсан аяз эгшиглэж эхлэхэд үзэсгэлэнт бүсгүйчүүд хиймэл нууран дээр тусгайлан …

  • 23 July

    Интернэт орчинд порно гаргахыг хориглолоо

     Англид интернэт орчинд порно кино гаргарыг хориглолоо. Тодруулбал, Английн ерөнхий сайд Девид Камерун өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд анхаарах зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа “Порно кино насанд хүрээгүй хүүхдүүдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж, нийгэмд хандах хандлагыг нь уналтанд оруулж байна” хэмээжээ. Тус хоригийг 2013 оны эцэс гэхэд өөрийн улсын нутаг дэвсгэр дээр бүрэн хэрэгжүүлсэн байхаар Англичууд тооцоолжээ. Т.Анир

  • 23 July

    Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.1 хувиар өсчээ

     Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар  2013 оны 7-р сарын 17-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 2.9 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны болон …

  • 23 July

    Цахилгаан, дулааны үнэ VS ухаалаг хэрэглээ

     Ирэх наймдугаар сарын 5-наас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос /ЭХЗХ/ өнгөрсөн Баасан гаригт мэдээллээ. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр буюу хоёрдугаар сард “Үнэхээр үнэ нэмэх шаардлага байна уу үгүй юу гэдгийг судалж байна. Манай яамны зүгээс 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглаад, зардлаа бууруулж, эрчим хүчний …

  • 23 July

    Ерөнхий сайд баруун аймагуудыг зорилоо

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун аймгуудын автозамын ажилтай танилцахаар өнөөдөр Улааанбаатараас мордсон байна. Завхан аймгийн Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн авто замын ажилтай танилцах юм байна. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт Дородын Буйр нуурт амрангаа Хэнтий, Дорнодын чиглэлийн хатуу хучилттай замын ажилтай танилцсан юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 23 July

    Ажилласан жилийн нөхөн тооцолтонд 298,7 мянган иргэн хамрагдаад байна

     УИХ-аас өнгөрсөн онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг баталснаар иргэд, даатгуулагчдын  1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иргэд, даатгуулагчид дээрх хуульд хамрагдахын тулд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх болсон. …

  • 23 July

    Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнана

      УИХ-ын Төсвийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан, чуулганы завсарлагаанаар байнгын хороо, ажлын хэсэг хэрхэн ажиллаж буй талаараа өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийнэ. Хуралд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцоно. Т.Түвшин Ugluu.mn