Monthly Archives: November 2013

November, 2013

  • 1 November

    Түргэн хоолыг 3 жил хадгалсан ч мууддаггүй /сонирхолтой фото/

    Түргэн хоол эрүүл хүнс мөн үү? Үгүй. Түргэн хоолны орц найрлагад маш олон төрлийн химийн бодисууд ордог. Тиймээс ч амт, чанараа удаан хадгалаж шинэхэн мэт байж чаддаг юм. Үүнийг нотлохын тулд Даниэл хэмээх эрхэм “Даниэлийн жаргалтай хүнс” хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрээр туршилт явуулахын тулд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр “Мак Доналдс”-аас шинэхэн бургер, төмс худалдан авсан байна. …

  • 1 November

    Угаалгын машинаар бөмбөр тоглодог хүү /видео/

    Ситлэ хотноо амьдардаг 10 настай энэ хүү нь угаалгын машиныг ашиглан хөгжимддөг байна. Тэр яг л бөмбөр тоглож буй мэт маш сайхан ая гаргаж чаддаг ажээ.

  • 1 November

    Хар тамхины наймаачдын нууц хонгилыг илрүүлжээ

    АНУ-ын хар тамхитай тэмцэх албаныхан  Сан Диэгоос Мексикийн Тихуанаг холбосон эрчим хүч, агааржуулалт, төмөр замын цогц системээр тоноглогдсон хар тамхи наймаалах зориулалттай хонгилыг илрүүлсэн байна. Мөн уг хонгилоор тээвэрлэж явсан найман тонн марихуан, 147 кг кокаиныг илрүүлэн хураажээ. АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны хүмүүсийн зүгээс хонгилын уртыг нарийн мэдээлээгүй ч Мексикийн хэвлэлээр Тихуанагийн нисэх онгоцны буудал хүртэл хэмээн мэдээлсэн байна. …

  • 1 November

    Эдвард Сноудэн “Техникийн туслалцаа үзүүлэх” гэсэн албан тушаалтай болжээ

    АНУ-ын нууц албаны тухай материалуудыг дэлгэн дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Эдвард Сноудэн Оросын нэгэн томоохон вэбсайтад ажилд оржээ. Тэрбээр “Техникийн туслалцаа  үзүүлэх” гэсэн албан тушаалтай байгаа аж. АНУ-ын нууц албаны материалуудыг дэлгэсэн хэргээр Сноудэн ОХУ-аас оргонол хүсэн улмаар тус улсад зургаадугаар сараас хойш амьдарч байгаа билээ. Харин АНУ түүнийг эх орноосоо уравсан худалч, хэмээгдэн чичлэгдэж байгаа билээ. Гэхдээ л …

  • 1 November

    УИХ оюутны тэтгэлэгийг 70 мянгад бариулах хуулийн төслийг хэлэлцэж байна

    Энэ намрын УИХ-ын төсөвийн хэлэцүүлэгээр “Бонд гаргаж өр тавихгүй бол ирэх онд хөрөнгө оруулалтын ажлууд зогсох нь”хэмээн яригдах боллоо. Тодруулбал, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн эх үүсвэр хүндрэлтэй, тэтгэвэр, тэтгэмжийг 10-аас дээш хувиар нэмэх боломжгүй, мөн ирэх жил оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай уялдуулан нэмж олгох боломжгүй тул Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн …

  • 1 November

    Гурав хүртлэх насны хүүхдэд шарсан төмс, чипс өгвөл тэнэг болох магадлалтай

    Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд түргэн хоолонд сонирхолтой болох явдал бүх нийтийг хамарч байгаа. Харин энэхүү түргэн хоолонд сонирхолтой улсын жагсаалтаар  Энэтхэг улс нэгдүгээр байранд явдаг ажээ. Гэтэл бидний идэх дуртай түргэн хоол нь бидний хамгийнүнэтэй эрүүл мэнд гэдэг зүйлд ихээхэн сөргөөр нөөлөлдөг байх юм. Жишээ нь : Британий эрдэмтэд шарсан төмс болон чипс нь хүний  оюун ухааны сэтгэн бодох төвшинг …

  • 1 November

    Өнөөдөр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”

    Шинэ сар Шинэ өдөр Шинэ өглөө. Өнөөдөр бол “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР” буюу 11 сарын 1. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй байдаг. Тиймээс иргэн та бүхэн бидний ирээдүй болсон хүүхэд багачуддаа хайр, энэрлийг түгээж бага гэж чамлалгүйгээр доорхи аянд нэгдэхийг уриалж байна. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 0-16 насны хүүхэд, зарим эмгэг бүхий насанд хүрэгчдэд мэдээгүйжүүлэг, хагалгааны дараах …

  • 1 November

    Брэндан Рожэрс: Суарэзийг Арсэнал хэзээ ч авч чадахгүй

    Маргааш Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд тун чухал нэгэн тоглолт болох гэж байгаа бөгөөд Английн ПЛ-ийг өнгөлж яваа багууд буюу Лондонгийн Арсэнал Мэрсисайдын Ливэрпүүл багууд хүч үзэх гэж байна. Лигийг тэргүүлж яваа буучдаас Улаанууд 2-хон оноо дутуу яваа бөгөөд тэднийг талбай дээр нь буулгаж авбал ПЛ-г хошуучлах боломжтой байгаа. Өнгөрсөн зуны наймааны цонхоор Буучид Ливэрпүүлийн Уругвай довтлогч Луис Суарэзийг эгнээндээ элсүүлчих санаатай …

  • 1 November

    Төсөвт хяналт тавих алба байгуулах тухайд гишүүдийн байр суурь

    Өнгөрсөн онуудын төсөв авилгад идэгдсэн төсөв байсан. Тиймээс ч өнгөрсөн онд улс эх оронд эдийн засгийн маш олон хүндрэлүүд гарах болсон. Иймд 2014 оны төсвийг сайтар нягтлаж, нарийн тооцоолон, үр ашиггүй зүйлд мөнгө зарлагадахгүй байхыг УИХ-ын гишүүд дор бүрнээ ярьж байгаа билээ. Тэгвэл эл төсвийг авилгажуулахгүй байх гарц нь “Төсвийн шинжилгээний алба байгуулах” гэж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үзэн …

  • 1 November

    Н.Удвал сайд “ажлаа хийхэд ухаан чинь хүрэхгүй байгаа бол чаддаг хүнд нь өг”

    Үнэхээр Монголын эрүүл мэндийн салбар ямар аймшигтай байгаа нь иргэдийн цөхрөл гомдлоос харагдаж байна. Одоо болтол Мөнгөнгүүр эмнэлэгийн халаасны өрөөнд багталцаж ядсан ард иргэд шинэ Түлэнхий төвийн байр  хэзээ ашиглалтанд орох бол хэмээн сураг тавин сууна. Жил тойрон яригдсан барилгын төсөл зураг нь дөнгөж өнгөрсөн 9-р сард батлагдсан ба одоо болтол барилгыг нь бүрэн гүйцэд нурааж үйлдэгдлийг нь цэвэрлэж дуусаагүй …

  • 1 November

    МАН-ын бага хурлын гишүүдийн нэрсийг танилцуулья

    10 сарын 27-оос хойш дөрвөн өдрийн турш үргэлжилсэн МАН-ын Их хурлаас Бага хурлын 310 гишүүнийг сонгосон байна. Бага хурлын гишүүд  нь МАН-ын бодлогыг тодорхойлоход чухал үүрэгтэй оролцдог байна. Өнгөрсөн жил  МАН-ын Бага хурлын гишүүдээс цөөнгүй гишүүд татгалзаж байсан. Харин энэ удаад МАН-ын Бага хурлын гишүүнээс Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан татгалзсан юм. Бага хурлын гишүүдийн ерөнхий төрхийг харахад хуучин …

  • 1 November

    Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг ба шалтгаан

    Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс …

  • 1 November

    Гүнийн усаа бохирдолгүй хэрэглэж чадахгүй байгаа бол гадаргын усаа цэвэршүүлээд хэрэглэсэнээс ялгаагүй

    Нийслэл хотод маань манай улсын  хүн амын 45% хувь нь төвлөрсөн байдаг. Харин сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын ундны цэвэр асуудлын талаар хаа хаанаа яригдаж байна. Үдсэндээ нийслэлийнхнийг  усаар хангадаг үндсэн дөрвөн хэсэг 160-170 гүний худгаас усаа татаж ард иргэдийн цэвэр усны хэрэглээг хангадаг байна. Өөрөөр хэлбэл газрын гүний хамгийн цэвэр усыг  ундандаа шууд хэрэглэдэг гэсэн үг юм. Гүнийн цэвэр ус …

  • 1 November

    Мишээлийн ажилчид нийлж үйлчлүүлэгч хоёр бүсгүйг зодоод, үсдсээр хөөж гаргажээ

    Өнгөрсөн шөнө буюу “Өргөө кино театр”ын зүүн талд  байрлах “Мишээл төвийн” шөнийн клубт 01:00 цагийн үед  бармен нь үйлчлүүлэгч   хоёр бүсгүйтэй  тооцоон дээрээ маргасны улмаас тэднийг түлхэж, улмаар хоёр бүсгүйг хамгаалагч нараараа зодуулж хоёуланг нь үсдсээр хөөж гаргажээ. Үйлчлүүлэгч нараа хог шаар шиг үзэж, эмэгтэй хүнийг олны нүдэн дээр үсдэж чирсэн ажилчид нь хоёр бүсгүйг эргүүлийн цагдаа дуудан ирэхэд …

  • 1 November

    Ганбаа /Motive/ – Cry Bye (Хувь тавилангийн баг OST)

    Motive хамтлагийн дуучин Ганбаа TV8 Телевизээс санал тавьсан ёсоор тус телевизээр гарч буй “Хувь тавилангийн баг” солонгосын олон ангит киноны “Cry bye” дууг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ буулган дуулжээ. Уг киног TV8 телевиз албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа юм.