Лиза Кросс хэмээх эмэгтэй 35 настай ч яг л өсвөр насны хүүхдүүд шиг биетэй, ердөө 41 кг жинтэй байжээ. Тиймээс тэр байнга л өсвөр насныханы тасгаас хувцас авч өмсдөг байсан аж. Бүсгүй өөрийн байгаа байдалдаа үргэлж сэтгэл хангалуун бус амьдардаг байсан тул бодигоор хичээллэж өөрийн бие галбирт өөрчлөлт оруулахаар тууштай шийдсэн байна. Лиза бодигоор эрчимтэй хичээллэсний үр дүнд өмнө нь …
Yearly Archives: 2013
September, 2013
-
23 September
Хятад цахилгаан батарейгаар ажилладаг хөнгөн онгоц бүтээжээ
Хятад улсад цахилгаан батарейгаар ажилладаг хөнгөн нисэх онгоц бүтээсэн байна. Энэхүү цахилгаан батарейгаар ажилладаг “RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг энэ сарын 20-нд Шэн-Яны олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнд анх дэлгэн үзүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, бага өртгөөр нисдэг, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй уг онгоц нь дэлхий нийтэд ихээхэн үнэлэгдсэн байна. “RX1E Руй Шян” хөнгөн нисэх онгоцыг Шэн Яны сансар …
-
23 September
Дүүргүүдийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явагдаж байна
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ. Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг 2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ 2013 оны 9-р сарын 20-ноос 11-р сарын 01 хүртэл ажлын 30 хоногийн хугацаатай зохион байгуулах …
-
23 September
ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …
-
23 September
Монгол эрдэмтэн анх удаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олжээ
Монгол эрдэмтэн анх удаагаа Түрэгийн үеийн гэрэлт хөшөө олсон тэмдэглэлт явдал боллоо. Тодруулбал, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Ц.Болорбат Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас Түрэгийн үеийн асар том гэрэлт хөшөөг олж илрүүлсэн байна. Энэхүү хөшөө нь Монгол нутгаас өмнө нь олдсон Мэргэн Тоньюкук, Культегин болон Билгэ хааны гэрэлт хөшөөнүүдтэй дүүцэхүйц том хэмжээтэй гэнэ. Тус гэрэлт хөшөөг судлахаар өнгөрсөн долоо хоногт археологийн хүрээлэнгийн …
-
23 September
ОССК “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” боллоо
Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” болгон төр мэдэлдээ авчээ. Ингэснээр ОССК нь 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж байгаа юм. ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх …
-
23 September
Хятад улс Еэвэнгийн баяраараа 1 тэрбум 324 сая юанийн орлого олжээ
Бээжингийн аялал жуулчлалын хөгжлийн комиссын гаргасан судалгаагаар Еэвэн сарын амралтын 3 хоногийн хугацаанд Бээжин хот давхардсан тоогоор 3 сая 40 мянган хүнийг хүлээн авч, жуулчлалын нийт орлого 1 тэрбум 324 сая юаньд хүрсэн байна. Баярын өдрүүдэд цэцэрлэгийн яармаг жуулчлалын халуун цэг болжээ. 3 хоногийн хугацаанд энэхүү цэцэрлэгт яармаг нь 184 мянган жуулчинг хүлээн авч, Бээжин хотын хамгийн олон жуулчинтай газар …
-
23 September
“iHeartRadio Festival 2013”-т хүрэлцэн ирсэн одод /фото/
Cher Lloyd Britney Spears Ke$ha Kat Graham Miley Cyrus
-
23 September
Хатуу засаглал Бо Силайн амьдарлыг төгсгөв
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг Шаньдун мужийн Жинань хотын давж заалдах шатны шүүх 9-р сарын 22-нд хахууль авсан, шамшигдуулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр дахин шүүж ялыг оноолоо. Шүүхээр Бо Силайн хахууль авсныг тогтоож, насаар нь хорих ял ногдуулсан бөгөөд улс төрийн эрхийг нь хассан байна. Түүнчлэн засгийн …
-
23 September
Майли Сайрусын том хар хөхний товч
Өчигдөр /2013.09.22/ нээлтээ хийсэн “iHeartRadio Festival” -д дуучин Мaйли Сайрус мөн л маш содон хувцаслалттайгаар хүрэлцэн иржээ. Тэрээр цагаан өнгийн торон сул нэхээстэй, хиймэл үсэн ханцуйтай богино даашинз өмссөн байв. Гэвч тэрээр үүний дотуур хөхөвч зүүгээгүй байсан бөгөөд хөхнийхөө толгой дээр маш том хар өнгийн наалт наажээ. iHeartRadio Festival-д Майли хит синглүүд болох “We Can’t Stop“, “Wrecking Ball” дуугаа дуулсан байна. СОнирхуулахад “Wrecking …
-
23 September
Өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар 16:00 цагаас халз өрсөлдөнө
Дэлхий насанд хүрэгчдийн боксийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алмата хотод тун удахгүй зохиогдох гэж байгаа билээ. Манай улсаас Дэлхий аваргад өрсөлдөх эрхийн төлөө МУГ тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар хэн явахаа шийдэхээр халз тулаан хийх гэж байна. Халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотод 16:00 цагаас болох юм. Энэхүү халз өрсөлдөөнийг олон нийтэд ил байлгах үүднээс тэмцээнийг 16:00 цагаас “Эх орон …
-
23 September
МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар Ц.Буянзаяа сонгогджээ
Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал болж “тулгамдаад буй асуудал, түүнээс гарах гарц, цаашид хэрэгжүүлэх ажил болон ирэх дөрвөн жилийн турш зохиолчдыг толгойлон явах удирдлагууд”-аа сонголоо. Дөрвөн жил тутамд болдог их хурлаар МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгч, зохиолч Ц.Буянзаяа хаалааг нь авчээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын …
-
23 September
Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс олгох тухай
Засгийн газрын “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын шинэчилсэн тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 36 дахь дугаарт хэвлэн гаргажээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан байгаа юм байна. Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн …
-
23 September
Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав
Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон …
-
23 September
Иран улс «Бушер» АЦС-аа өнөөдөр ашиглалтад оруулна
Өнөөдөр Иран улс ОХУ-аас анхны дулааны блок «Бушер» АЦС-аа шилжүүлэн авч, ашиглалтад оруулах гэж байгаа тухай «Франс Пресс» агентлаг мэдээллэв. Учир нь 1992 оноос эхлэн ОХУ болон Иран улс хооронп АЦС барих хамтын ажиллангааны гэрээ байгуулсан юм. Тиймээс өнөөдөр Ираны тал АЦС-ыг бүрэн эрхээр нь ажиллуулахаар Оросын талаас шилжүүлэн авч байгаа аж. Гэхдээ тус станцид ОХУ-ын мэргэжилтнүүд хоёр жилийн турш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл