Yearly Archives: 2013

August, 2013

  • 2 August

    “Google”-ийн анхны гар утас “Мото Х” худалдаанд гарна

     Моторолла компани нь “Google”-д нэгдсэнээсээ хойш интернэтийн гигантай хамтран гаргаж байгаа анхны гар утсаа бүтээжээ. Уг утасны нэр нь “Moto X” бөгөөд өнөөдөр албан ёсоор танилцуулагдах гэж байна. “Moto X” гар утас нь тус хоёр компанийн түүхийн шинэ хуудсыг нээж байгаа гэхэд болно хэмээн “Motorolla Mobility” компанийн ерөнхий менежер Одили Гуйнот хэлсэн байна. 4G- LTE сүлжээнд ашиглах боломжтой “Moto X” …

  • 2 August

    Туялзуур сэлэмний ДАШТ-нд тамирчид бэтгэлтгэж байна

       Манай баг тамирчид  энэ сарын 5-13-нд Унгарын нийслэл Будапешт хотноо болох туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэмцээнд 140 гаруй орны 1100 гаруй тамирчин өрсөлдддөг. Манай баг тамирчид уг тэмцээнд 2009 оноос  хойш тасралтгүй оролцох болжээ.  Тэмцээний эрэгтэй хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, Эмэгтэй хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, …

  • 2 August

    Өнөөдөр “Beyond 5” хамтлаг “UB Palace”-ыг доргионо

    Beyond 5 хамтлагийнхан өчигдөр Монголд ирсэн.    Тэднийг Сүхбаатарын талбайг үзэж сонирхон явахад дууг нь сонсдог охид залуус маань тэдэндтэй хамт зургаа татуулсан юм. Beyond 5 хамтлагийг сонсдог нэгэн хөвгүүн TJ Tryan-ны гарын үсгийг гаран дээрээ мөнхөлсөн юм. Beyond 5 хамтлагийнхан өнөө орой UB палест тоглолтоо хийнэ. О.Наранцацралт

  • 2 August

    Үндсэн хүнс ХХК – ийн шилмэл талхнаас шавьж гарлаа

    Үндсэн Хүнс ХХК – ийн Шилмэл талхнаас шавьж гарсан талаар мэдээллийг дөнгөж сая хүлээн авлаа. 2013 оны 8 сарын 2 ны баасан гаригийн 13 цагийн орчим Иргэн Г циркийн хажууд байрлах Миний дэлгүүр 117-р салбараас худалдан авсан Үндсэн Хүнс ХХК – ийн Шилмэл талхнаас жижиг шавьж гарсан байна. Уг шавьж нь жижигхэн бор өнгөтэй байсан бөгөөд иргэн Г жоомны зулзага байх хэмээж …

  • 2 August

    “Төр шийтгэж ч чаддаг, бас уучилж ч чаддаг байх хэрэгтэй”

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Намбарын Энхбаярт уучлал үзүүлэн үлдсэн ялаас нь чөлөөлсөн билээ. Энэ үйл явдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Авлигын хэргээр ял эдэлж байсан Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үлдсэн ялаас нь чөлөөлж суллалаа. Үүнийг авлигатай хийх тэмцлээс ухарлаа гэж үзэх нэг хэсэг хүн …

  • 2 August

    Өнөөдрөөс яг жилийн өмнө Н.Түвшинбаяр Олимпийн медалиа ихэрлүүлж байв

    Өдгөөгөөс жилийн өмнө буюу 2012 оны 8-р сарын 2-нд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпийн Жудо бөхийн төрлийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэн Монголоос төрсөн анхны олимпийн хос медальтан болсон түүхтэй.Тэрээр тухайн тэмцээний B зоонд орж барилдан эхний тойрогтоо Тайван улсын бөх Teerawat Homklin-ийг ялсан бол 2-р тойрогт …

  • 2 August

    Эхний өдөр 480 жолооч торгуулийн хуудас гэртээ хүлээн авчээ

       Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийт замын хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулах үүднээс “ Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 7-р сарын 15 нд А/80 дугаар тогтоолоор баталсан.  Журам хэрэгжсэн эхний өдрийн байдлаар гэхэд нийт 480 жолоочид торгуулийн хуудсыг нь шуудангаар хүргүүлсэн байна. Энэхүү торгуулийн хуудаст тухайн …

  • 2 August

    Гадаадад эмчлүүлэхэд, яамнаас санхүүгийн дэмжлэг авахад бүрдүүлэх материал

    Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авахыг хүсвэл та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ. Үүнд: 1. Өргөдөл 2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/ 3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/ 4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/ 5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/ 6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх …

  • 2 August

    Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг

     “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлт өчигдөр/8-р сарын 1/ Нэгдүгээр амаржих газар зохион байгуулагдаж, үргэлжлүүлэн хэвлэлийн хурал боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга SOENYUNT-U, НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч М.МАЛИК ФОЛЛ, Дэлхийн зөн ОУБ-ын төлөөлөгч болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, Хүүхдийн …

  • 2 August

    Дижитал камер тун удахгүй түүх болон үлдэнэ

    Иргэдийн энгийн хэрэгцээнд зориулсан дижитал камер түүх болон үлдэх цаг хугацаа Солонгос улсад тун удахгүй ирэхэд ойрхон болжээ. 2000 оноос эхлэн тус улсын зах зээл дээр гадаадын болон дотоодын дижитал камерууд өрсөлдөж байсан бол Солонгост үйлдвэрлэсэн  өндөр үзүүлэлттэй камер бүхий ухаалаг гар утсууд  бий болсноор  тус улсад энэ зах зээл хаагдахад хүрээд байна. Японы Канон , Никон фирмийн  дижитал камерын  …

  • 2 August

    Туул голын усны түвшин 10-15 см-ээр нэмэгджээ

      Сүүлийн хэдэн хоногт Улаанбаатар хотод бороо тасралтгүй үргэлжилсэний улмаас Туул голын усны түвшин хоногтоо 10-15 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэв. Мөн Орхон, Сэлэнгэ, Ерөө голын усны түвшин нэмэгджээ. Энэ сарын 03-наас нутгийн зүүн хагаст, 4-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн …

  • 2 August

    Дулааны шугам шинэчлэлт, засварын ажил энэ сарын 30 гэхэд дуусна

      Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион …

  • 2 August

    Дуучин С.Наран “буржгар үстэй, сахалтай” залууг мөрөөддөг

     Дуучин С.Наран өөрийн гэсэн өвөрмөц хоолой, стилиэрээ Монголынхоо болон урд хөршийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэнэггүй ч гэмээр илэн далангуй яриа хөөрөөтэй дуучин бүсгүй маань хайр дурлалын тал дээр нам гүмхэн байдаг ч нэгэн хэвлэлд “буржгар үстэй, сахалтай залууг мөрөөддөг” хэмээн ярьж байжээ. Тэрээр Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангид сурч байхдаа анхны хайртайгаа …

  • 2 August

    Н.Дашдаваа: Үзэл баримтлалгүй Ардчилсан нам улс орныг авч явж чадахгүй

      Улс төрийн намуудын үзэл баримтлалын талаар Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваатай ярилцлаа. -Та Либериал үзлийг нилээд шүүмжилдэг. Ний­гэмд ямар байдал үүсгэдэг болоод шүүмжлэх болов? -Либериал үзэл, шинэ ли­бериал  үзэл  40  жил  ор­шин тогтноод нуран унасан. Ле­бириал үзэл дэлхийд одоо байхгүй болсон. Үүгээр халхавч хийж амьдарч буй хэсэг бүлэг хүмүүс л байна. 2012 оны Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр …