Yearly Archives: 2013

May, 2013

  • 21 May

    Дунд голын замын зүүн хэсгийг хаалаа

    Дунд гол, үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр 5 сарын 20-ны оройн 22 цагаас эхлэн тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна. Ажлыг “Си Эф Си групп” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд 6 сарын 05 хүртэл зам хааж, дулааны …

  • 21 May

    Дотоодын бүтээгдэхүүнээр хотоо тохижуулж байна

    Нийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа. Үүнийхээ дагуу нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, тохижилтын ажилд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Тухайлбал хотын төвийн гудамж, талбайд тавигдсан энгийн, дахивар хогийг ялгах тасалгаатай хогийн сав, модон сандлыг манайхан өөрсдөө үйлдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар “Мега Локоматив” ХХК 345 сая төгрөгийн өртөгөөр 1215 ширхэг хогийн сав, “Түмэн төмөрт” ХХК 150 сая төгрөгөөр …

  • 21 May

    Хөдөө аж ахуйн Биржээр 66 508 богц ноолуур арилжаалагдлаа

     Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяа Хөдөө аж ахуйн Бирж зургаа дахь долоо хоногийн /05.13- 05.17/   арилжаагаа амжилттай явуулсан байна. Тус бирж өнгөрсөн долоо хоногт нийт 66 508 богц /1 богц нь 10 кг/ ноолуур 37.6 тэрбум орчим төгрөгөөр арилжигдлаа. Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар …

  • 21 May

    Хүүхдийн усан чийрэгжүүлэлт-Судасны гимнастик болдог

    УСАН АРЧИЛТ: Усан арчилтыг 5 сартайгаас нь эхлэн хийж болно. Усан арчилт хийхийн өмнө хуурай зөөлөн материалаар 7 хоногийн турш хүүхдийн арьсыг арчина. Хуурай арчилт хийсээр байтал арьс нь түргэн хугацаанд улайдаг болсон үеэс усан арчилгаанд шилжинэ. Усан арчилтыг өглөө буюу өдрийн унтлагын дараа ихэвчлэн хийдэг. Үүнд: үсэрхэг даавуу буюу пролоноор хийсэн бээлий хэрэглэнэ. Бээлийгээ усанд дүрж базаад хүүхдийн хөлийн …

  • 21 May

    Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

    Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралд оролцож байна. Энэхүү хуралдааны үеэр тус улсын Тяньжин хотын Бинхай дүүрэг дэхь Дунзяны гаалийн баталгаат боомтод 10 га газар авах тухай асуудал яригдахаар болж шадар сайд Д.Тэрбишдагва төлөөлөгчдийн …

  • 21 May

    Английн жюү-жицу бөхийн аваргаар Монгол тамирчин шалгарлаа

    Английн Бирмингем хотноо тавдугаар сарын өнгөрсөн 18,19-нд болсон жюү-жицу бөхийн Английн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчин А.Мөнхбаяр 64 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Мөн үнэмлэхүй жинд зодоглож, мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү тэрээр энэ сарын 27-ноос зургадугаар сарын 2-нд АНУ-ын Лонгбич хотноо болох жюү-жицу бөхийн ДАШТ-нд оролцох боломжтой болжээ. Дашрамд дурьдахад,  Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид ч мөн дэлхийн аваргын …

  • 21 May

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

    Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцах уламжлал тогтоосон. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм. Тэрээр Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм. Сэтгүүлчидтэй хийх …

  • 21 May

    Маргааш “UNIVERSE-BEST SONGS-2013” наадмын гала концерт болно

    “UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “UNIVERSE-BEST SONGS-2013” уралдааны шилдэг 16 оролцогчид шалгарсан билээ. Энэ жилийн тэмцээний хувьд 16 шилдэг оролцогч шалгаруулснаараа онцлог юм. Ертөнц дахины шилдэг дуунууд дуулагддаг энэхүү наадмын уриа нь  нийгэм, залуустаа зориулан жил бүр шинэчлэгдэн байдаг бөгөөд энэ удаагийн “Хайрлая, хүндлэе, инээмсэглэе” уриан дор явагдсан. Бүтэн дөрвөн сарын турш үзэгчдээ өөрийн авьяас чадвараа харуулсан …

  • 21 May

    ЭЕШ-т 700-аас дээш оноо авбал үнэгүй суралцуулна

     Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс юм. Тэгвэл  2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ.Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.  Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох …

  • 21 May

    МАН “Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэр”-ийг яасан бэ?

     Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа онц ноцтой зарим хэргийн талаар” мэдээллээ. Одоогийн байдлаар Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон гэх хэргийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст, Эрүүгийн хуулийн 150-р зүйл 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 …

  • 21 May

    Судан дахь Монгол цэргүүд жорлонд хаясан нярайг аварчээ

     Өмнөд Суданд улсад энхийг сахиулж буй манай цэргүүд нярай хүүхдийн амь аварчээ. Тодруулбал, Монгол цэргүүд нүхэн жорлонд байсан нярай хүүг тэндээс гаргаж, цэвэрлэн холбогдох байгууллагад хүргэсэн байна. Одоогоор нярайг хэн, яагаад нүхэн жорлонд хаяад явсан тухай мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

  • 21 May

    МУГЖ Ж.Алтанцэцэг “3D” тоглолтоо эх үрсийн баяраар хийнэ

      Монголын рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа л чадалтай хоолой, чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ үнлэгдэж ирсэн Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгч сонсогчиддоо өргөн барихаар болжээ. Түүний хувьд өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа тоглолтуудаа хүргэж байсан бөгөөд 2011 …

  • 21 May

    Энэ зуны хамгийн анхны задгай шоу болно

    “Showmasters works” болон Goolingoo, Mongol Mix Proct, Emdc, Micro Elements Label, DORGIO нap хамтран “SUNDOWN SUMMER GRAND OPENING BEACH FESTIVAL”-ыг 06.07-нд 18:00-цагаас “RIVER BEACH”-д зохион байгуулахаар болжээ. Энэ зуны задгай шоунуудын нээлт болж байгаараа онцлог тус шоунд оролцогч их хотын доргио залуусыг олон гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд уг шоунд: – ДОТУУР ХУВЦАСНЫ ШОУ – M77 AUTO CLUB монголд …

  • 21 May

    Парк руу ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг тогтооно

    Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү 1000 төгрөгний тасалбар авч ордог боллоо. Тодруулбал, хүүхдийн паркаар орохдоо хүүхэд 15000, том хүн 20000 төгрөгийн тасалбар авдаг болоод байсан нь иргэдийн зүгээс ихээхэн гомдол дагуулаад байсан юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас холбогдох байгууллагуудад хяналт шалгалт хийсний үр дүнд ийнхүү хуучин үнэдээ ороод байгаа аж. Гэхдээ ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатарын …