Yearly Archives: 2013
May, 2013
-
22 May
“Өнгө ба хар цагаан-3” үзэсгэлэн нээгдэнэ
Удахгүй болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулахад чиглэсэн “Өнгө ба хар цагаан-3” дүрслэх урлагын үзэсгэлэнгийн уралдаан зарлагдаад буй юм. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлүүдээр бүтээгдсэн бүтээл болон гэрэл зургийн бүтээлүүд оролцох ба дээрх уран бүтээлийн төрлүүдэд уран бүтээл туурьвдаг мэргэжлийн уран бүтээлчид чөлөөтөй оролцох боломжтой юм. Үзэсгэлэн …
-
22 May
Ж.Батсуурь: Удвал сайд аа эмийн сангууд чинь эм биш, хор зарж байна
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны өчигдрийн хуралдаанд хамгийн идэвхтэй оролцогчоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өрсөлдөгчгүй тодорч З.Баянсэлэнгэ дарга, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёрыг хөөрхөн сандаргасан юм. Эрхэм гишүүн “Баянсэлэнгэ дарга аа. Өнөөдөр Монгол Улс дээд сургуулийн тоо, 10 мянган хүнд оногдох оюутныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Гэтэл төгсөөд гарч байгаа хүн нь наад захын шаардлага хангахгүй байна. Сингапур ганцхан дээд сургуультай. Харин …
-
22 May
Aлтан ханатай метроны буудал барина
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод дэлхийн хамгийн чамин метроны буудлыг барих гэнэ. Эр-Рияд хотын төвийн дүүрэгт дөрвөc жилийн хугацаанд багтаан өвөрмөц дээвэр бүхий нүсэр байгууламжийг сүндэрлүүлэх бөгөөд буудлын дотор ханануудыг алтаар бүрж, шалыг нь гантиг чулуугаар хийх аж. Буудлын талбайн хэмжээ 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр байх юм. Mетроны буудал газар дор байрлах ба дээр нь олон давхар барилга баригдах гэнэ. Tүүн дотор автомашины зогсоол, …
-
22 May
Хайртай залуугаа шинжээрэй
Хамтатгахын эрчvvд ихэнх нь олон “нуудгайтай” байдаг. Тэд маш ухаалаг хvмvvс. Гэхдээ хоёрдмол шинж чанартай. Тэр тєрєлхийн олон талын сонирхолтой, хэт ёсорхуу. Олон нууц амрагтай эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд тєрсєн байдаг. Учир нь тvvний дотор єєр єєр хvний шинж чанар орших бєгєєд vvндээ тохирч амьдрахад нь олон бvсгvй хэрэгтэй. Хамтатгахынханд янаг амрагийн ухаангvй явдал байхгvй, тэр сексэд тийм ч идэвхтэй …
-
22 May
СЕХ сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн Зөвлөл байгууллаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг дэргэдээ байгууллаа. Зөвлөлийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудыг тус тус төлөөлсөн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус зөвлөлийн даргаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг томилогджээ. Тус Зөвлөл нь Ерөнхийлөгчийн сонгуульд …
-
22 May
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэг, бага сургуульд бүртгэж байна
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх үйлчилгээтэй цэцэрлэг, бага сургуулийн бүртгэл явагдаж байна Төрөл Цаг Нөхцөл 1 Бага сургууль 09:00-17:00 Ерөнхий эрдмийн ганцаарчилсан тусгай хөтөлбөрт сургалттай, өдөр өнжүүлэхтэй 2 Цэцэрлэг 08:00-18:00 Нөхөн сэргээх үйлчилгээтэй 3 Нөхөн сэргээх цагийн үйлчилгээ 10:00-16:00 Хүүхдийн нас, онцлогт тохируулсан хөдөлгөөн засал, хэл яриа, ахуйн заслын өдрийн үйлчилгээ Хаяг: ХУД-ийн 15-р хороо “Хурд” хороолол 28-р байр …
-
22 May
“Оюуны олимп”-ийн аварга ирэх бямба гаригт тодорно
“Монголын лектор төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Оюуны олимп” үндэсний тэмцээн үргэлжилж байна. Хорин сая төгрөгийн шагналын сан бүхий “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг таван үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд тэмцээний “АВАРГА”-ын оюун ухааныг үнэлж, автомашинаар шагнах юм. Эхний шатнаас шалгарсан шилдэг 100 …
-
22 May
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа
СЕХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /АН/, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /МАН/, Эрүүл мэндийн сайд Н.Удвал /МАХН/нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ийнхүү нэр дувшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй боллоо. Л.Бадрах.ugluu.mn
-
22 May
Оньсого зохиогоод клипэнд тоглоорой
Монгол ардын оньсого нь зүйрлэх, жиших, адилтгах, харьцуулах, ангилах, сөргүүлэх, ерөнхийлөх, тодорхойлох, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, хийсвэрлэх хүүхдийн сэтгэхүйг төлөвшүүлэх, түргэн бодож сэтгэх оюуны үйлийг хөгжүүлдэг. Тиймээс тун удахгүй болох гэж буй Эх үрсийн баярыг тохиолдуулан 2013.5.23-2013.5.30-ны хооронд “Оньсого зохиох” уралдааныг “”фэйсбүүк, твиттер” цахим сүлжээгээр хүүхэд багачуудын дунд зарлаж байна. Шилдэг гурван оньсогыг шалгаруулан “Ойдог Дойдог” хүүхдийн дууны клипэнд тоглох …
-
22 May
ДОХ-ын 140 дэх тохиолдол илэрчээ
Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо энэ долоо хоногт хоёроор нэмэгдэж, 140 болсныг Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ. Орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцод шинжилгээ хийхэд ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан байна. Эдгээр нь хоёулаа эрэгтэй, 25-29, 45-49 насны хүмүүс бөгөөд ХДХВ-ын халдварын батлагдсан тохиолдлын тоо 139, 140 болоод байна. Өнгөрсөн 7 хоногт шинжилгээнд 733 хүн үйлчлүүлснээс 541 нь …
-
22 May
Араар тавьсандаа гэмшиж эрхтнээ тас огтолжээ
Нэгэнт л эхнэр нөхөр болж насан туршийн амьдралаа холбосон бол өөр бусадтай явалдана гэдэг байж боломгүй зүйл. Гэвч эл нүглийг хүмүүс үйлдсээр байна. Тэгвэл нэгэн Канад эр эхнэрээ хуурсандаа гэмшин өөрийн эрхтнээ тас огтлосон хэрэг гарчээ. Тэрээр эхнэрээсээ өөр эмэгтэйтэй нэг шөнийг хамт өнгөрүүлсэн агаад эл явдлаас хойш сэтгэл санаагаар унаж, байнгын дарамтанд явсаар эцэстээ эрхтнээ тасдах шийдвэрт хүрсэн гэнэ. …
-
22 May
Улаанбаатар хотноо Ази номхон далайн орнуудын санхүүчид чуулж байна
Улаанбаатар хотноо Ази номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбоо /ADFIAP/-ны 36 дахь удаагийн ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Яг одоо МҮХАҮТ-д болж бу тус чуулганд холбооны гишүүн дэлхийн 45 орны хөгжлийн санхүүгийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагуудын нийт 200 гаруй зочин төлөөлөгч оролцож байна. Чуулган 22,23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ үеэр хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн …
-
22 May
Б.Навчаа: Намайг эрчүүд үзэн ядах вий гэхээс айсан
“Ларьдма” кино дэлгэцэнд гарснаас хойш тус киноны уран бүтээлчид магтаал, сайшаалын “цэцгэнд” дарагдаад байна. Нүднээс далд хэрнээ нийгэмд аль хэдийнэ танил болсон гэр бүлийн хүчирхийллийг Ларьдма гэх эмэгтэйн дүрээр сүрхий илэрхийлж чадсан эл бүтээлийг үзэхээр зоригсод кино театрууд руу цуварсаар. Жүжигчин, найруулагч СТА Б.Навчаагийн хар зургийг нь гаргасан “Ларьдма”-г зохиолч Д.Төрмөнх амьдруулан үзэгчдийн хүртээл болгосон. Бүтээсэн дүртэйгээ төстэй амьдралаар амьдарч байснаа …
-
22 May
Монгол хүүхдүүдийн амьдрах орчинг сайжруулахад Польш улс 66 мянган евро хандивлав
БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 4 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол ГХЯ-нд боллоо. Нийт 66 мянга орчим еврогийн өртөгтэй энэхүү төслүүдийн гэрэээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн хатагтай С.Оюун, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл