Yearly Archives: 2013

May, 2013

  • 23 May

    Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан зуны гурван сар ажиллахгүй

    Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл ажиллахгүй бөгөөд мөн өчигдөрөөс эхлэн ном гэрээр олгохоо зогсоосон байна. Учир нь номын сангийн байранд их засвар хийх болсонтой холбогдуулан ийм арга хэмжээ авчээ. Тус номын сан 1980 онд ашиглалтад орсноос нь хойш ганц ч их засвар хийгдээгүй аж. Тиймээс засварын ажил хийгдэх бөгөөд энэ жил засварын ажилд …

  • 23 May

    Топ Болормаа хайран хөлбөмбөгчдийг яарин болгох вий…

     40 хэдий нь гарсан ч насандаа баймгүй толиотой яваа Топ модеь Болормаа мэргэжлээ сольж эмч болсон гэнэ. Тэрээр Монголын хөлбөмбөгийн тамирчид гадагшаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд явах тоолонд багийн эмчээр дагалдаж яваа аж. Энэ бүгдийн учир нь Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Т.Ганболд топ хоёрын дотно харилцаанаас үүдэлтэй гэнэ. Байнга л зураг авалтанд орж явдаг бүсгүй хэдийдээ эмч мэргэжлээр сургууль төгссөн …

  • 23 May

    Цайны газруудын аяга тавагнаас нян илэрчээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтийн цайны газруудад хүнсний эрүүл ахуйн хяналт шалгалт хийжээ. Тэрээр шалгалтын явцад олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдэгээс хоолны чанарын асуудалтай байжээ. Хоолны дээжийг болсон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны …

  • 23 May

    Хувийн хэвшлийнхэн нийслэл хотоо өнгөлнө

     “MCS” групп,  “Оюу толгой” ХХК,  “Таванбогд”  групп  “G Mobile” корпораци ,“Bluemon” ХХК,  “Алтантариа” ХХК зэрэг зургаан  аж ахуйн нэгж нийслэл хотынхоо өнгө төрхийг сайжруулахадөөөрсдийн хувь нэмрийг оруулахаар болжээ. Тодруулбал тэд  нийт 3,052,000,000 төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр болсон байна.  “MCS” групп Чойжинламын музейн урд Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн зүүн хэсэг буюу Централтаураас МУИС-ийн 1-р байр хүртэл, “Оюутолгой” ХХК,  …

  • 23 May

    НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БААСАН ГАРАГТ ХУРАЛДАНА

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх баасан гарагт хуралдаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай, хуралдаанаар Улаанбаатар хотын гэр …

  • 23 May

    Шуурганаар сурталчилгааны самбар унаж, машин даржээ

     Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийн өмнө байрлах сурталчилгааны самбар унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан хоёр автомашиныг даржээ. Үүнээс гадна гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унасан тул хэсэг цахилгааны саатал гарж, багагүй хохирол учруулсан байна.

  • 23 May

    Шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” энэ ням гаригт болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан билээ. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс энэ сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болсон. Монгол цэргийн …

  • 23 May

    Нэгдүгээр хорооллын хүүхдийн тоглоомын талбайг “бэлэглэжээ”

    СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр I хороололд байрлах 19, 20 ду­гаар байрны нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж орон сууц барихаар иргэн Т.Баасанжав гэгч худалдан авч барилгын ажил эхлүүлээд байгаа тухай иргэд манай редакцид хандсаны дагуу энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ. Үүнийг эсэргүүцсэн хоёр байрны оршин суугчид нэлээд тэмцсэний хүчинд өнгөрсөн онд уг барилгын ажлыг зогсоож …

  • 23 May

    Сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөлийг хуулиараа “Төрийн ёслолын алба”-нд хандах ёстой гэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу 05 сарын 22-нд буюу өчигдөр эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар “Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг 05 сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ. Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 23 May

    Батаартай төстэй 2 ч үлэг гүрвэлийн хэрэг дэгджээ

     Тиранозаурус Батаарын араг яс эх орондоо ирээд хэдхэн хонож байтал Монголын гэх тодотголтой үлэг гүрвэлийн араг ясыг БНХАУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байжээ. Тодруулбал, Манай орноос олдсон, Батаартай адил хоёр үлэг гүрвэлийн араг ясыг энэ сарын 17-18-нд БНХАУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байхад нь манай албаныхан  мэдэж дуудлага худалдааг зогсоосон гэнэ. Гэсэн ч энэ талаарх мэдээллийг маш нууцлаж байгаа аж. Учир …

  • 23 May

    Ерөнхий сайдад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг прокурор өнөөдөр шийднэ

    МАН-аас өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг АТГ-аар шалгуулах өргөдөл хүргүүлсэн. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 19 хоногийн хугацаанд нягталж, хариу өгөх журамтай” хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл энэ хугацаа дууссан бөгөөд хэрхэн шийдвэрлэхээр болсныг АТГ-ынхнаас лавлахад “Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш тодорхой хугацаанд нягталсан. Өчигдөр шалгасан материалуудаа прокурорын байгууллагад танилцуулсан. Прокурор өнөөдөр …

  • 23 May

    Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулна

     Эрчим хүчний сайд М.Сономпил Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын сайд Рэйнхолд Митэрлэйнэрийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Хоёр улсын сайд нар өнөөдөр уулзаж Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцлаа. Австрийн сайд өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар танилцуулж хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх төсөл …

  • 23 May

    “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” эхэллээ

    Өчигдөр ШУТИС-ийн “Online” хурлын танхимд “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” үндэсний долоо хоногийн сургалт эхэллээ. Энэхүү сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харъяа Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ЕНБДГ. Жаргалсайхан, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Шимизу …

  • 23 May

    Өнөөдөр болох үйл явдлууд

    10.00  цагаас Чингэлтэй дүүргийн хойд талын автомашины зогсоол дээр нийслэлийн Архивын газар, ЧД-ийн онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн үзүүлэх сургуулилт” хийнэ. Монгол Ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд тоглолт хийх талаар “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ. МАХН-ын бүх ард түмний хуралдай болно. 11.00 цагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зам засвар, …

  • 23 May

    Хотод гоёл чимэглэлийн цэцгийн мандлууд байгуулна

     Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн газраас гоёл чимэглэлийн ургамлууд, ялангуяа гоёлын цэцэгт ургамалыг нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтөд нийцүүлэн төлөвлөх, экологи , цаг уурын нөхцөлд тохирсон төрөл зүйлийг сонгох, арчлах хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах зорилгоор “НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЦЭЦЭГТ УРГАМЛЫГ ТӨЛӨВЛӨХ НЬ”сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Ногоон байгууламжийн төлөвлөлтөд цэцгийн …