Туранхай гар нэмсэн нь Тарган болгочихвол Сайн харвал хэр царайлаг бол? Steve Buscemi-ын нүдийг нэмсэн нь Буйлаа гаргаж инээдэг байсан бол Balding
Yearly Archives: 2013
May, 2013
-
21 May
Мөнгөний төлөө хүний амийг егүүтгэж байгаа хувийн эмнэлэгүүдийг таслан зогсооё
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үр хөндүүлэх явдал ихэссэн нь нууц биш. Тэр дундаа үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн нас залуужиж байгаа нь нэн харамсалтай юм. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед үр хөндүүлэлт ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа усгтгуулах болсон байна. Судалгаанаас …
-
21 May
Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн төгрөгөөр тооцоо хийнэ
Дэлхийн ихэнх улс орнуудад зөвхөн тухайн улсын мөнгөн тэмдэгтээр л дотоодод гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл манай оронд тэр дундаа сургуулиуд сургалтын төлбөрөө доллараар хийдэг гаж үзэгдэл байдаг. Энэ нь тухайн үед долларын ханш ямар байхаас шалтгаалж иргэдэд хохирол, төвөг учруулж байдаг бтлээ. Гэвч үүнийг нэг тийш шийдвэрлэлгүй байсаар ирсэн. Тэгвэл үүнэтэй холбоотой ШӨХТГ-т иргэдээс зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа …
-
21 May
БНПУ-ын маршал Богдан Борусевич багш, оюутнуудтай уулзжээ
УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Их сургуулийн Слав судлалын тэнхмийн польш хэлний ангийн оюутан, багш нартай уулзлаа. Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Хомейцки болон МУИС-ийн гадаад хэлний тэнхмийн багш, оюутнууд оролцов. Монгол Улсын Их сургууль 1992 оноос …
-
21 May
Төсөл-Хөтөлбөрийг нэгдсэн стандарттай болгоно
Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгээс санаачлан Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол оронд ардчилал, зах зээл, бизнесийн орчны асуудал хөндөгдсөөр 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын олон зуун төсөл төр, бизнес, нийгмийн салбаруудад хэрэгжсэн. Гэвч энэ төсөл хөтөлбөрүүдийн хувьд бүтээмжтэй, үр өгөөжтэй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлсөн тодорхой нөлөө үзүүлсэн нь …
-
21 May
Бензины үнэ буурлаа
Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нар түлшний үнийг литр тутасд 50 төгрөгөөр буулгана гэж хэлж байсан нь саяхан. Тэгвэл энэ нь биелэлээ олж байх шиг байна. М-Ойл компанийн Улаанбаатар хотын ШТС—уудаар А-80 автобензины үнэ литр тутамдаа 55 төгрөгөөр буурч 1525 төгрөгөөр зарагдаж эхлээд байна. Г.Сонор.ugluu.mn
-
21 May
Цэцэрлэгийн бүртгэл өдөр бүр ажлын цагаар явагдана
Сургуулийн өмнөх боловсрол эзэмшигчид буюу 1-5 насны хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл ирэх наймдугаар сарын 19-28-ны өдрүүдэд цэцэрлэгүүд дээр явагдахаар болжээ. Бүртгэл өдөр бүр ажлын цагаар явагдах бөгөөд хамгийн гол нь эцэг эхчүүд өөрийн харьяа цэцэрлэгтээ, бүртгэлийн хугацаанд очиж баталгаажуулах хэрэгтэй юм. Учир нь цэцэрлэгийн насныхныг бүртгэх, хамран сургалтын судалгаа одоо явагдаж байгаа ба хамран сургах тойргийн судалгааг ирэх зургадугаар сард дуусгахаар …
-
21 May
Архины тусгай зөвшөөрөл олгох шалгалт эхэллээ
Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр уламжлал болгон шалгаж аттестатчилдаг. Тэгвэл өнөөдөр энэ жилийн аттестатчлалын шалгалт Баянзүрх дүүргээс эхэлж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 6-16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-20-нд аттестатчлал явагдах юм байна. Мөн хотын захын дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур …
-
21 May
ТҮК-ийн ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй зусланд амраана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах …
-
21 May
Өвөрхангай аймагт “Иргэдээ сонсъё “ эрүүл мэндийн аян үргэлжилж байна
“Иргэдээ сонсъё” аяны үйл ажиллагааг Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжлүүлэн, иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбараас болон сумын Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг сонсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч Өвөрхангай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлж, сумын иргэдийн …
-
21 May
Уран бол айдас биш
Бүх юм хортой. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн тодорхой хэмжээний байгалийн цацраг идэвхт бодис агуулдаг байна. Мөн хүний үйл ажиллагааны улмаас бий болдог зохиомол цацраг идэвхт изотоп байдаг. Хүний бие цацрагийг хаана ч, хэзээ ч хүссэн хүсээгүй шингээн авч байдаг ажээ. Бид үр тариа, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэх, удаан хугацаагаар хадгалах, хортон шавьжийг устгахын тулд цацрагт идэвхт бодисыг ашиглаж хийсэн бордоо хэрэглэдэг. …
-
21 May
Дарга нар замын хөдөлгөөн зохицуулна
Замын Цагдаагийн газрын ахлагч нарын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрээр өнөөдөр Нийслэлийн замын уулзварууд дээр офицер, дарга нар ажиллахаар болжээ. Тэрээр авто замын байдалтай газар дээр нь танилцаж, шүгэл үлээж дохиур бариад замын түгжрэлийг зохицуулах гэнэ. Д.Гэгээ Ugluu.mn
-
21 May
Намуунаа, Мянганбаяртай биш өөр залуутай гэрлэсэн
Намуунаа хэмээх 20 настай бүсгүйг магнат Ц.Мянганбаярын ээлжит амраг хэмээх цуу дэгдээд байгаа билээ. Бүр тэднийг тун удахгүй нижгэр хурим хийх гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл бүгд худлаа бөгөөд Намуунаа бүсгүй Бямбасүрэн гэх залуутай гэр бүл болж, нэг хүүтэй болсон гэнэ. Түүний нөхөр Бямбасүрэн нь хэдэн уурхайтай бөгөөд ,уул уурхайн бизнесээр хөлжсөн нэгэн ажээ. Сонирхуулахад, Дархан аймгийн уугуул …
-
21 May
Чөлөөт бөхийн дүрэмд өөрчлөлт орууллаа
ОХУ-ын Москва хотноо амралтын өдрүүдэд болсон олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны хурлаар чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ. Дүрэмд барилдааны хугацааг өөрчилж, урьд мөрдөж байсан гурван минутаар хоёр үе барилддаг тогтолцоо руу шилжүүлжээ. Ингэснээр чөлөөт бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, сонирхогчдод ойлгомжтой болох гэнэ. Мөн барилдааны оноо цуглуулах журмыг өөрчилж, хоёр үеийн барилдаанд илүү оноо авсан бөхийг ялагчаар тодруулахаар …
-
21 May
Туул гол дагуу зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхэллээ
Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсэг эл зорилгынхоо хүрээнд ундны усны ундарга дээр буусан айлуудыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл