Yearly Archives: 2013

November, 2013

  • 26 November

    МУЗН: “Сонголт”- Богино хэмжээний кино /шууд үзэх/

    Удахгүй болох 12 сарын 01-ний өдөр буюу Дэлхийн нийтээрээ ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан МУЗН-ээс ДОХ өвчний аюулаас хүүхэд залуучуудыг сэрэмжлүүлэх зорилгоор “Сонголт” нэртэй богино хэмжээний шинэ кино бүтээлийг бэлтгэн хүргэснийг та бүхэндээ толилуулья.

  • 26 November

    Ус ашигласны төлбөрийг төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэлийг хангах тухай”  А/1020 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийслэл, дүүргийн төсөвт төвлөрүүлэх ус ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх  зорилгоор 2013 оны 11-р сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын 27 хоногийн  эрчимжүүлсэн  ажил зохион байгуулахыг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгалаа. Эрчимжүүлэх …

  • 26 November

    Хараа тэглэх “лазер” хагалгаа гэж юу вэ?

    Танд лазераар хараа засах хагалгаа үнэхээр хэрэгтэй юу? Лазерийн хагалгаа хийлгэхийг хүссэн хүмүүсийн шалтгаан нь дараах 3 төрөлд хуваагддаг гэхэд болно. Эхнийх нь нүдний шил болон линзийн алийг ч зүүгээд нэмэргүй болсон хараа муутай хүмүүс. Хоёр дахь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалж шил болон линз нь тодорхой хэмжээгээр өөрт нь тээр саад болдог хүмүүс. Харин 3 дахь нь хамгийн түгээмэл шалтаг …

  • 26 November

    “UB Art Fair” үзэсгэлэн 5 дахь жилдээ зохион байгуулагдана

    Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн 11 сарын 29-нөөс 12-р сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галлерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан 5 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, Дизайн …

  • 26 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапурт айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапурын Ерөнхийлөгчтэй уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам энэ сарын 25-нд албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Истана” төрийн ордны өмнө угтан авах үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагсав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам нар …

  • 26 November

    “Эрэл” сургууль зөвшөөрөлтэй юу?

    -Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс бэлэн сая саяар нь мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яам, харъяа газрууд нь яагаад байлгаад байгаа нь хачирхалтай- Хамт ажиллагсдын маань …

  • 26 November

    Г.Ганбадрах: Хүний эрхийг хамгийн ихээр зөрчиж байгаа хот бол Улаанбаатар

    Уншигч таныг нэгэн зочинтой уулзуулъя. Энэ хүн бол Хууль зүйн ухааны магистр,  “Хийморь Хүннү” хуулийн фирмийн захирал Ганболдын Ганбадрах. Тэрээр хууль зүйн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд иргэдийн зөрчигдөж буй эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшиж яваа нэгэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе. – Монгол хүний эрх, эрх чөлөө хамгийн ихээр зөрчигдөж байгаа аймаг, хотуудын талаар Таныг …

  • 26 November

    Ашигт малтмал баяжуулагчдын чуулган болно

    Монголын ашигт малтмал баяжуулагчдын чуулган 12-р сарын зургааны өдөр Эрдэнэт хотноо болох гэж байна. Чуулганаар “МАМБХ-ны дүрмийг шинэчлэн батлах, МАМБХ-ны салбар зөвлөлүүдийг үйлдвэр, албан байгуулагуудад байгуулах, мэргэжлийн клуб зэрэг нэгдлүүдийг бий болгож, богино хугацааны мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлэг, семинар, зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бүтээх, тэдгээрийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах, МАМБХ-ны мэдээллийн системийг боловсронгуй болгох, …

  • 26 November

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюс төвд: 11.30 цагт Монголын эрдэм ухааны хүрээлэнгээс “Монголын бахархал улстөрчдийн золиос байж болохгүй” сэдвээр мэдээлэл хийнэ. 12.00 цагт Дэлхийн шинэ эмх журам хөдөлгөөнөөс дэлхий нийтээрээ нэг бичиг үсэг, нэг хэл, нэг мөнгөн тэмдэгтэй болох асуудлыг дэвшүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хуулийн төлөөлөгч Н.Мандах хэвлэлийнхэнд хандлаа. Бусад: 11:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал  Сэтгүүлч …

  • 26 November

    Б.Энхбаяр: Төрийн хар хайрцагны бодлогыг мэргэшсэн албан хаагчид л тээж явдаг

    Төрийн албан хаагчид /ТАХ/-ын холбооны тэргүүн Баттөмөрийн Энхбаяртай ярилцлаа. -Өнөөдөр Монголын төрд яг хичнээн хүн ажиллаж байна вэ. Саяхныг болтол бид 160 мянган ТАХ-тай гэж бодож явсан. Гэтэл танай холбооноос 200 мянгад хэдийнэ хүрсэн гэх юм? -1990-ээд оны үед хүмүүс төрийн албанаас дайжиж байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж, цалин хөлс бага байснаас ганзагын наймаа эрхлэх нь …

  • 26 November

    Улаан бич өдөр

    Билгийн тооллын 23. Найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, …

  • 26 November

    Улаанбаатарт 16 хэм хүйтэн

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна                                                          2013 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төв, говийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас …