Monthly Archives: January 2014

January, 2014

  • 23 January

    Цас бага байгаагаас малын хулгай гаарч байна

     Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны их танхимд “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн оролцоо”-сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Архангай аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд-малчдын үйл ажиллагааг уяалдуулан сайжруулж харилцан санал бодлоо солилцон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд тулгарч буй бэрхшээл болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд …

  • 23 January

    Хятадад шувууны ханиадны тархац хурдасчээ

    Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд Хятадад 23 хүн шувууны томуугийн H7N9 вирусын халдвар авсан талаархи судалгааг гаргажээ. Хятадын Цагаан сарын өмнө олон хүн хамаатан садантайгаа уулзахаар явж байгаа нь уг авчний өвчлөлтийн тоог ихэсгэлээ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Вирусын халдвар хөдөөд тархаж эхэлсэн нь эрх баригчдын санааг зовоож эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хятадад 24 хүн энэ өвчний вирусээр …

  • 23 January

    Сар шинээр иргэдэд 212 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

    Цагаан сарын баярын өдрүүдэд хот хооронд нэмэлт автобус зорчихоор боллоо. Шинийн нэгнээс  гуравны өдрүүдэд нийтдээ нэмэлтээр 212 тээврийн хэрэгсэл хот хооронд зорчих юм байна. Тодруулбал, хот хоорондын тээвэрт шинийн нэгэнд үндсэн 122 тээврийн хэрэгсэлд нэмэлтээр 70 тээврийн хэрэгсэл зорчино. Харин шинийн 2-нд үндсэн 141 дээр нэмэлтээр 65 тээврийн хэрэгсэл, шинийн 3-нд үндсэн 157 нэмэлтээр 77 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Тухайлбал …

  • 23 January

    Улсын дээд шүүхэд хохирогч өөрөө гомдол гаргах эрхтэй боллоо

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилснаар иргэний өөрийгөө өмгөөлөх эрх болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын …

  • 23 January

    Цолонд тодорхойлогдсон уяачдаас 15-ыг нь хасчээ

    Үндэсний их баяр наадмын тухай хууль: 8.3  “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан …

  • 23 January

    Мах, гурил, хүнсний ногооны дундаж үнэ ханш

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн 7 хоногийн үнийн танилцуулга. Махны дундаж үнэ: 2014 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7445 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8420 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул мах 1.3 хувиар …

  • 23 January

    Тайландын Засгийн газар 60 хоног онц байдал зарлалаа

    Тайландын Засгийн газар онц байдал зарлаж хэрэгжилтийг өчигдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд явуулахаар болсон байна. Онц байдлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн тасралтгүй үргэлжилж байгаа бослогоос үүдэн зарласан бөгөөд засгийн газар энэхүү онц байдлаа жагсагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн тайлбарлажээ. Учир нь тус шийдвэрийг жагсагчид болон эсэргүүцлийг удирдагчид руу удаа дараа халдлага хийсний дараа гаргасан байна. Халдлага үйлдсэн …

  • 23 January

    Зургаан литрийн виски 4.9 саяын үнэд хүрчээ

    Sothebys дуудлага худал­дааны газар Хонконгт зур­гаан литрийн “Imperiale M Decanter” вискийг үнэ хаял­­цуулсан байна. Macallan үйлдвэрийн виски 4.9 сая хонконг доллар буюу 635 мянга орчим ам.долларын үнэд хүрсэн нь өмнө гараагүй тохиолдол аж. Урьд нь “Imperiale M Decanter” виски Нью-Йорк хотод 460 мянган ам.дол­ларын үнэд хүрч байжээ.

  • 23 January

    Монголын анхны 3D аймшгийн кино “Зоорь” нээлтээ хийлээ

    Үзэгчдийн дунд Монголын хамгийн анхны 3D аймшгийн кино гэдгээрээ хүлээлт үүсгээд байсан Зоорь кино өчигдөр 16:00 цагт Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Зохиолч Ц.Ууганбаярын “Зоорь богино өгүүллэг”-ээс сэдэвлэн бүтээсэн энэхүү уран бүтээл нь сэтгэхүйн аймшгийг илүүтэйгээр харуулсан кино юм. Киноны гол дүрд  жүжигчин  Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр, Э.Уянга болон хоёр бяцхан охин тун чадварлаг тогложээ. Зоорь  кино нь монголын кино урлагийн …

  • 23 January

    Автобуснууд 500 төгрөгөөр үйлчилж эхэллээ

    Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТОАҮЭХ/-оос мэдэгдсэний дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийнхэн тасалбарын үнээ 500 төгрөг болголоо. Нийтийн тээврийн газраас тасалбарын үнийг нэмэх асуудлаа түр хойшлуулах санал тавьсан ч ТОАҮЭХ хүлээж авсангүй. Тасалбарын үнийг нэмэх болсон шалтгаанаа байнгын алдагдалтай ажилладаг гэсэн шалтгаанаар тайлбарласан билээ. Тодруулбал, төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 …

  • 23 January

    Иргэд хорооныхоо мэдээллийг цахимаар авах боломжтой боллоо

    Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ.Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан цахим /онлайн газрын зураглалын сан бүхий/ www.manaikhoroo.mn вебсайт нээжээ. Энэхүү хуудаснаас иргэд …

  • 23 January

    Байшингаа дулаалснаар жилд дунджаар 400 мянган төгрөг хэмнэх боломжтой

    Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189,000 айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг.  Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн бүрт …

  • 23 January

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    – 09.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын нэгдсэн хуралдаан болно. – 10:00 цагт МУБИС-ийн 207 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2013 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ олон нийтэд тайлагнана. – Төмөр замын сэлгээний бүрэлдэхүүн, галт тэрэг авто тээврийн хэрэгсэлтэй удаа дараа мөргөлдөж осол зөрчил гарч эрсдэл үүсгэж байгааг таслан зогсоох, тээврийн хэрэгслийн жолооч нарт гармын мэдлэг …

  • 23 January

    Монголчууд 80-100км явах чадалтай цахилгаан машин үйлдвэрлэж эхэллээ

    Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад угсарч, үйлдвэрлэсэн  J-800 EV цахилгаан машинуудыг “Цахилгаан тээвэр” компани танилцууллаа.  “Garden car” буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машины эд ангийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас авчирсан бөгөөд 12 аккумляторын тусламжтайгаар ажиллана. Хурдны дээд хязгаар нь 20 км/цаг бол 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр …