Monthly Archives: January 2014

January, 2014

  • 23 January

    Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадам болно

    Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа. Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, …

  • 23 January

    Тэтгэврийн хөгшчүүл зогсоол дээр сексдэж байгаад баригджээ

    АНУ-ын Калифорнияа мужид тэтгэврийн хөгшчүүл авто зогсоол дээр сексдэж байгаад баригдсан хөгтэй хэрэг гарчээ. Тодруулбал, 72 настай Линда Титус болон 62 настай Гарри Велл нар гадуур оройн зоог барисныхаа дараа автомашин дотроо сексдэж эхэлсэн байна. Тэднийг харсан хүмүүс цагдаа дуудаж, олон нийтийн газар ёс бус үйлдэл хийж байна хэмээн мэдэгдсэн аж. Улмаар цагдаа нарыг ирэхэд хөгшчүүл ид ажлаа хийж байсан …

  • 23 January

    Нүүрсний хэрэглээ 3.5 тонноор буурна

    Улаанбаатар хотын гэр хороололд нийт 189 мянган  айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн …

  • 23 January

    Луис Суарэз багтаа шинэ рекорд тогтоожээ

    Луис Суарэз 2013 онд Ливэрпүүлийн улаан өмсгөлтэй нийт 33 удаа талбайд гарахдаа, 33 гоол оруулсан нь рекорд амжилт болсон байна. Тодруулбал, түүнээс өмнө Ливэрпүүлийн ямар ч домогт довтлогчид тоглосон тоглолттойгоо тэнцүү тооны гоолыг оруулж байгаагүй юм. Түүний хувьд 2013 он хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн болов уу. Өнгөрсөн 4 -р сард Чэлсигийн тоглогчийг хазсан үйлдлийнхээ төлөө 10 тоглолтоор торгуулснаас гадна өнгөрсөн …

  • 23 January

    Багануурын уурхайн нүүрс ачих, бутлах байгууламжийн өргөтгөл нээгдэв

    “Багануур” компани  нүүрс ачих, бутлах байгууламжийнхаа өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Өргөтгөл ажиллаж эхэлснээр үйлдвэрийн хүчин чадал жилд 500 мянган тонноор нэмэгдэж байгаа аж. Нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөл нь газар доогуур 100 метр, газар дээгүүр 400 метр бүхий нийт 500 метр конвейрын систем бүхий байгууламж аж. 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү өргөтгөлийн ажлыг “Багануур” компанийн захиалгаар Монгол Улсын “Монничикон …

  • 23 January

    Зэрлэг омгийн эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн

    Энэ зураг дээрх гоо үзэсгэлэнг жинхэнэ онгон зэрлэг гэж хэлж болно. Бүгд л та бидэнтэй нэг үед амьдарч байгаа хүмүүс. Гэхдээ тэдний амьдардаг иргэншлийнх нь хөгжил туйлдаа хүрээд зогссон болохоор тэр олон мянган жилийн өмнөх онгон байдлаараа өнөөдрийг хүрчээ. Гэхдээ бүсгүй хүн гэдэг хөгжлийн ямар төвшинд байгаа нийгэмд амьдарч байгаагаас үл хамаараад ямагт эмэгтэй хүн байх юм даа. Ямагт илүү …

  • 23 January

    Гэмтлийн эмч нар хүүхдийн эмчилгээний мөнгөнөөс “завшдаг”

    Улсын тодотголтой хэдэн эмнэлгүүд тариа хийсэн ч “Гаднаас авч ир” гээд өвч­төнүүдээ гүйлгэдэг нь энгийн үзэгдэл болсон. Тэгвэл ир­гэдээс “Бүр сүүлдээ өвчин зовлондоо энэлэн, шаналж байгаа бяцхан үрсийнхээ эмчил­гээ­ний төлбөрөөс хумсалдаг болжээ” гэх гом­дол ирсэн юм. Бид дээрх гомдлын дагуу эхлээд Нийс­лэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал ха­­риуцсан мэргэжилтэн Б.Бадам­ханд­тай уулзсан. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас тендерт …

  • 23 January

    С.Одонтуяа гишүүний онигоо дуусахгүй нь

    УИХ-ын цөөхөн эмэгтэй гишүүний нэг С.Одонтуяа сүүлийн үед жинхэнэ онигооны баатар болж байна гэнэ. Ихэмсэг хийгээд донж­лог гишүүн энэ хэвээрээ гүйгээд бай­вал онигооны баатар бо­лоод л байх янзтай. Учир нь жиргээч ги­шүүнийг өчигдөр твит­терийн нэгэн “анд” нь ёстой нүүр хийх газаргүй болгож орхив. Саваагүй жиргээч С.Одонтуяа гишүүн рүү “Эрээн цавын” гэх то­дот­­голтой Д.Нямсүрэн най­рагчийн зургийг ил­гээж, “Энэ хүнийг таних уу, …

  • 23 January

    Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын индекс буурсан байна

    Энэ сард Хятадын аж үйлдвэрлэлийн салбарын индекс таамаглаж байснаас ихээр буурч, сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. Тодруулбал, “HSBC”-ийн Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн урьдчилсан индекс 49.6 нэгж болжээ. Гэхдээ зах зээл дэх хүлээлт үүнээс өндөр буюу 50.3 байсан юм. Өнгөрсөн 12 дугаар сард Хятадын үйлдвэрлэлийн өсөлт саарсан гэх мэдээлэл гарснаас хойших тус улсын эдийн засагтай холбоотой …

  • 23 January

    Гоо сайхны мэс засалгүйгээр залуухан харагдах нууц

    Залуухан харагдахын тулд Botox болон мэс заслын аргыг хэрэглэдэг. Гэхдээ бидэнд байнга Botox тариулах, мэс засалд орох мөнгө тун хомс. Заримдаа бидний нүүр будалт  хөгшин харагдуулах нь олонтаа. Залуу сайхан харагдахын тулд юуг анхаарах талаар нийтэллээ. 1.Нүдний арчилгаа Залуу харагдах нэг нууц бол нүд болон нүдний ойр орчмын хэсэг юм. Мэдээж нүүрээ толинд харахад нүд болон зовхины үрчлээ томоохон асуудал …

  • 23 January

    Ууц чанах зөвшөөрөлтэй 11 цэг ажиллаж байна

    Сар шинийн баярыг угтаж  нийслэлийн хэмжээнд  эрүүл ахуйн шаардлага хангасан 11 цэгт ууц, өвчүү чанах,  21 байгууллагад хөлдөөсөн бууз, баншны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон байна.  Эрүүл ахуйн шаардлага хангасан дээрх  33 цэгийн  байршил, ажиллах цагийн хуваарь,  захиалга авах утсыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна. УЛААНБААТАР ХОТОД  2014 ОНЫ САР ШИНИЙН БАЯРААР УУЦ ЧАНАХ  ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ   ЦЭГҮҮДИЙН …

  • 23 January

    Гарцаа хаалгасан иргэд “Барс” захын замыг хааж, түгжрэл үүсгэж эхэлжээ

    “Барс” захын замд түгжрэл үүсчээ. Учир нь иргэдийн гардаг байсан гарцийг хааж хаалт хийсэнд бухимдсан иргэд тухайн гарцан дээрээ цуглан эсэргvvцэл vзvvлж зам хаасан байна. Үүнтэй холбоотойгоор гарцаа хаалгасан иргэд, замаа хаалгасан тээврийн хэрэгслийн жолоочдын хооронд маргаан гарч байгаа аж.

  • 23 January

    ганц худагт саатуулагдаж байсан эмэгтэй хүчиндүүлж, хүүхэдтэй болжээ

    ​ Хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, хүүхэдтэй болсон хэмээн О гэх ялтан бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн цагдаагийн хэлтэст О нь “Би нь 2007 онд хүн амины хэрэгт сэжиглэгдэн урьдчилан хорих 461 дүгээр ангид /хуучнаар Ганц худаг/ саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн” гэсэн өргөдлийг хүргүүлсэн байна. …

  • 23 January

    Америкын хөгжилтэй хуулиуд

    Охаёо мужид цагдаагийн офицер нохой зодож уураа гаргахыг зөвшөөрдөг. Нью-Жерсид гараараа машин жолоодсон бол замын хураамж төлөхгүй байж болно. Мичиганд зангиа болон уяасаар матрын ам боохыг хориглодог. Зионд өвчтэй амьтдыг тамхины цогоор түлэхийг хориглодог. Винчестерт Массачусетсээс ирсэн эмэгтэйчүүдийг сүмд олсон дээгүүр явж үзүүлбэр үзүүлэхийг хориглодог. Флоридад, гэрлээгүй эмэгтэй ням гаригт шүхрээр буувал хариуцлага хүлээдэг. Арканзаст эхнэртээ сард нэг удаа гар …

  • 23 January

    Заалны мангарууд

    Таныг хаа нэгтэй бялдаржуулах төвд хичээллэж байхад иймэрхүү “орчноо мэдрээгүй гарууд” байсан л биздээ?