Monthly Archives: February 2014

February, 2014

  • 24 February

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Монгол ньюсд: 11.00 цагт Иргэн Д.Чинзориг “Сод Монгол” ХХК-ийн захирал Ц.Анандбазар болон түүний хамсаатан прокуроруудын талаар баримттай мэдээлэл хийнэ. 11.30 цагт “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор шашны гаж урсгалын асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт  “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээл, шинэ клипний нээлтэд зориулсан хувлэлийн хуралд урья. Бусад: 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт” сэдэвт хэвлэлийн бага …

  • 24 February

    “Twitter”-т алдартнууд “Украинчуудаа зогс” гэсэн цахим хаяг нээжээ

    Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Украины нийслэл Киев хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 75 иргэн амиа алджээ. Тус улсад эмх замбараагүй байдал газар авч, иргэний дайны хэмжээнд хүрэхэд тун ойрхон байгаа юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Холливуудын урлаг, спортын одод “Украинчуудаа зогс” гэсэн цахим аянг өрнүүлж эхэлжээ. Тус аянд алдартай хүмүүсээс гадна Ерөнхийлөгч Обама, Германы Канцлер Ангела Маркел хүртэл …

  • 24 February

    743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байна

    Монгол Улс “Азийн Хөгжлийн банк”-аас баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хоёр дахь шатны санхүүжилт татах гэрээ байгуулах боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743.1 км хатуу хучилттай авто зам тавьж эхлүүлээд байгаа юм. Монгол Улс “Азийн хөгжлийн банк”-тай хэлэлцээр хийснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд …

  • 24 February

    Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэлэлцээр батална

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт буюу 2-р сарын 21-ний өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Автозамын боомт нээж,  зарим боомтыг байнгын ажиллагаатай болгоно Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл …

  • 24 February

    Монгол эмэгтэй 170 сая вон хожжээ

      Сөүл хотын Намдэмүн дүүрэгт байх гадаадын  иргэдэд зориулсан Севен казинод өнгөрсөн 21-ний үүрийн 03.00 цагт 173 сая вон хожсон азтан төржээ.    Тус казиногийн хувьд  3 тоо ижилсүүлэн азаа  үзэх машин дээр 2014 он  гарсаар анх удаагаа хамгийн их мөнгө хожиж буй  азтан төрж буй нь  энэ бөгөөд азтанаар  Монгол эмэгтэй тодорчээ. Тэрээр Солонгос улсад жуулчны визээр ирээд байхдаа …

  • 24 February

    Долоо хоногийн өрнийн зурхай

    Хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй. ХОНИНЫ ОРД Шаардлагагүй зүйлээс өө сэв эрж, өөрийгөө бухимдуулдаг зангаасаа болоод та нэлээд хүндхэн долоо хоногийг өнгөрүүлэх болно. Тиймээс хэн нэгнийг шүүмжилж, бусдын бурууг хайхаасаа өмнө ач холбогдлынх нь талаар бодож үзээрэй. Ажлын талбарт таны амжилт ахина. Сүүлийн үед шаргуу ажилласныг тань удирдлагуудын зүгээс үнэлж, урамшуулна. Өөрийгөө илэрхийлэх чадвар онцгой байх …

  • 24 February

    Хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл түр зогсжээ

    Түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг орон нутагт хэзээнээс олгох талаар лавласан иргэнд “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн нөөц дууссан тул шинээр хэвлүүлж байна. Энэ 7 хоногт багтаан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр аймгуудын хэрэгцээг саадгүй хангана” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлжээ. Өндөр настнуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг “11 11 төв”-өөр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт …

  • 24 February

    МАХН-ынхан өнөөдөр мэдээлэл хийнэ

    МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. МАХН-аас өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, энэ бүх  асуудалд тайлбар өгөхөөр болсон байна. Хэвлэлийн хуралд МАХН-ын удирдлагууд оролцох аж. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын …

  • 24 February

    “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт орлоо

    НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …

  • 24 February

    Нийслэлийн 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна

    Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилэн сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, …

  • 24 February

    ЭМШУИС нэрээ өөрчилжээ

    Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн удирдах зөвлөл сургуулийнхаа нэрийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль болгон өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Саяхан болсон удирдах зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид сургуулиа долоон сургуулийг таван болгож 68 тэнхим 38 болж профессорын багуудтай болгосон байна. МУИС-аар эхэлсэн улсын их дээд сургуулиудын шинэчлэл ийнхүү тус сургуульд өрнөж эхэлсэн бололтой.

  • 24 February

    Улаан бар өдөр

    Билгийн тооллын 25. Найман цагаан мэнгэтэй, гар одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн …

  • 24 February

    Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

    Малчид, тээварчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2014 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос,  бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 …