Monthly Archives: February 2014

February, 2014

  • 24 February

    “Их монгол” хэмээх архинд 4 хүн хордож нас баржээ

    2-р сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт архины хордлогын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс архинд хордсон дөрвөн иргэн Сүхбаатар дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэж ирсэнээс гурав нь эмнэлгийн анхны тусламж авч чадалгүй нас барсан ба нэгийг нь Хордлогын үндэсний төв рүү хүргэсэн ч мөн л эмчилгээ авалгүй …

  • 24 February

    Аймаг болон дүүргийн прокуроруудыг шинээр томилжээ

    “Шүүх байгуулах тухай“ Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтэц шинэчлэн батлагдсан болон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 46 тоот тушаалаар батлагдсан “Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн Д.Дорлигжав зарим прокуроруудыг аймаг, дүүргийн прокуророор томиллоо. Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/ 22 …

  • 24 February

    Талийгаач Ж.Мөнхчимэг “Ж.Мягмардоржтой амьдрахгүй” гэдэг байжээ

    Бид өмнөх 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 032 дугаартаа “Дар­­хан-Уул аймгийн цаг­даа­­гийнхан хүн амины хэр­гийг үгсэн дарагдуулсан уу” гэх гарчигтай сурвалжлага хүргэсэн билээ. Өнгөрөгч есдүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан су­мын нутаг дэвсгэрт 25 нас­тай эмэгтэй найз залуу­гийнхаа гэрт учир битүүлгээр амиа алдсан. Талийгаач Ж.Мөнхчимэг амиа алда­хаасаа өмнө эгч болон найз руу­гаа залгаж “Манай найз залуу Ж.Мягмардорж на­майг алах гээд …

  • 24 February

    Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгох учир буюу урд хөршийн татвар, хураамж хэрээс хэтэрлээ

    – ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу Монголын нүүрсний тонн тутмаас 25.6-55 юанийн хураамж авч байна – ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу гэж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээс давсан эрх мэдэлтэй, Монголын компаниудаас боломж л гарвал мөнгө саадаг, ингэснээрээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд тээг тавигч “татвар хураагчхошуу” бий болоод удаж байна. Одоогоос гурван жилийн …

  • 24 February

    Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

    Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар таван жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө. Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг …

  • 24 February

    Хамгийн том хөхтэй 10 эмэгтэй

    10. Сабрина Саброк- Панк хамтлагийн дуучин, модель Хөхний хэмжээ- 5.000 сс 9. Кейша Ивенс- Секс компанид ажилладаг Хөхний хэмжээ: 6.000 сс 8. Макси Моундс- Порно жүжигчин хөхний хэмжээ: 42м 7. Лоло Феррари- Секс компанид ажилладаг Хөхний хэмжээ: 58F 6. Минка- Насанд хүрэгчдийн кинонд тоглодог Хөхний хэмжээ: 52ккк 5. Басти Дасти- Нүцгэн зургаа авахуулдаг модель Хөхний хэмжээ: 90ННН 4. ББ Ганс- …

  • 24 February

    Украин улс Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлнэ гэлээ

    Ерөнхийлөгч Виктор Януковичийг зугтаасны дараа Украины түр хугацааны төрийн тэргүүнээр томилогдсон Олександр Турчынов Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарна хэмээн мэдэгдсэн байна. Ингэхдээ “Бид Европын орнуудын гэр бүлдээ эргэн нэгдэх нь зүйтэй” гэжээ. Түүнийг парламентын гишүүдийн олонхийн саналаар түр Ерөнхийлөгчөөр томилсон юм. Тэрээр Януковичийн сонголтыг ч мөн хүндэтгэж, ОХУ-тай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн хэмээсэн байна. Гэхдээ цоо шинэ, шударга, эрх …

  • 24 February

    Э.Бат-Үүл хороодын засаг дарга нартай уулзана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 10:00-14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзана. Уулзалтад хотын Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар оролцож мөн энэ онд хийх ажлуудын талаар мэдээлэл хийнэ. 150 орчим хорооны Засаг дарга …

  • 24 February

    Хүйтэн бүсийн дэд бүтцийг Японы туршлагаар шийднэ

    “Өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүйтэн бүсийн нутгийн дэд бүтцийг барьж байгуулах технологийг сайжруулах төсөл”-ийн талаарх сургалт семинар амжилттай боллоо. Асахикава хотын зам барилгын технологи, ногоон байгууламж ба цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ, Японы барилгын зөвшөөрлийн тогтолцооны тухай ярилцсан юм. Асахикава хот нь Японы хамгийн хүйтэн уур амьсгалтай хот бөгөөд 350 мянган хүн амтай.  Гол горхи ихтэй тус хотод 700 …

  • 24 February

    “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа

        Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ.  Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж,  “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон. …

  • 24 February

    Одонгийн мөнгийг маргаашнаас олгоно

    Алдарт эхийн I, II одонтой эхчүүдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 25-наас олгохоор болжээ. Тодруулбал, Сангийн яамнаас одонгийн мөнгөний санхүүжилтийг энэ долоо хоногт багтаан холбогдох газруудад байршуулах юм байна. Зургаан хүүхэдтэй, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа олгох журмын дагуу энэ оны тэтгэмжийг олгоно. Д.Үүлэн

  • 24 February

    “MONGOLIA OPEN 2014” тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд болно

    Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН УЛСЫН тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний МАНДАТ олгох журмыг хүргэж байна Батлав:                          МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар Mongolia open-2014 олон улсын тэмцээнд оролцох тамирчдын мандат олгох журам 2014.02.18 Монгол тамирчдын мандатыг 02-р сарын 25-ны Мягмар гарагийн …

  • 24 February

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ. Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг тус тус шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв. …